x

АНУ-ын түрэмгийллийн эсрэг зогссон НҮБ-ын сүүлчийн ЕНБД нас барав

Бямба гаригт тэнгэрт хальсан Кофи Аннаныг дэлхий даяар дурсч байна. АНУ нь түүний өмнөх даргын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд хориг тавьсны улмаас Аннан НҮБ-ын долоо дахь Ерөнхий нарийн бичгийн дарга болсон юм. Мөн түүнийг дарга байх цагаар НҮБ нь ямар нэгэн шийдвэр гаргах статус үгүй болсон байв. Гэхдээ тэр нь Кофи Ананы хүчин  зүтгэлээс үл хамаарсан хэрэг байлаа. 

Тэрээр 81 насандаа  хурдан хугацаанд өвчлөн гэр бүлийнхээ хүрээний асрамж дор нас барсан гэж дипломатын сүлжээний хуудаснаа хамаатан садан нь мэдээлэв.

Гана улсын уугуул Кофи Аннан 1997 - 2006 онуудад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байв. Нэн шинэ түүхийн хамгийн үр дүнтэй удирдагч нарын нэг байсан гэдэг бөгөөд түүний нэртэй олон чухал энхийн санаачлага холбоотой.

Нэртэй овгоос гаралтай Аннан АНУ-д сайн боловсрол эзэмшээд 1960-аад оны эхнээс НҮБ-ын бүтцэд ажиллаж эхэлжээ. Тэр амжилттай карьер хийн Бутрос-Бутрос Гали НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан ерээд оны дундуур Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч болж чадав. Өндөр тушаалд байхдаа тэр энхийг сахиулах асуудлаар ихээхэн ажиллаж, энхийг сахиулагчдын тоог 70 мянга болгожээ.

Аннан 1997 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоод тус байгууллагыг шинэчлэхээр оролдов. АНУ-ын шийдвэрээр бутрос Галийн дараа сонгогдсон болохоор түүнийг америкчуудын тоглоомын хүн гэдэг байв.  Югославыг бөмбөгдөж байхад түүнийг зогсоохоор юу ч хийгээгүй, АНУ ба Их Британи хоёрыг Афганистанд нэвтрэхийг, дараа нь Иракт дайн хийхийг дэмжсэн гэж түүнийг шүүмжилж байлаа. Кофи Аннан өөрийн энхийн үйлс, дипломат санаачлагынхаа төлөө 2001 онд Нобелийн энх тайвны шагналтан болсон юм. Түүнийг  хямралын үеэр зэвсэгт цөмрөлт хийх боломжийг АНУ-д өгсөн “хамгаалах үүрэг” гэсэн бодлогыг нь дэмжигч гэж түүнийг бас шүүмжилж байв. Аннан өөрөө энэ зарчмыг дэмжин хоморголон устгалтаас хүн амыг нь хамаалахын тулд зэвсэгт оролцоог дэмжиж ирсэн гэдэг байв.

Кофи Аннаны гол ололт нь 2006 онд Гарри Трумений номын санд хэлсэн төгсгөлийн үг нь байжээ. Албаа өгч байсан түүнийг тэр цагийн Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс АНУ-ын дэлхийд үзүүлсэн эерэг нөлөөг хэлсэнгүй гэсэн юм.

Америкчуудаас гадна Израилийн Ерөнхий сайд байсан Эхуд Ольметад ч түүний үг таалагдсангүй.  Араб Израилийн сөргөлдөөнд Ливан, Иракийн хэрэг явдлын эерэг нөлөө чухал байлаа гэснийг Ольмерт  долоо дахь Ерөнхий нарийн бичгийн дарга  олон улсын байдлыг ойлгодоггүй гэж шүүмжилсэн байв. “Хүч хэрэглэж байхад бүгдийн хүлээн зөвшөөрч хуваалцсан  нийтийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд  тохирсон  зөв зорилгоор  цэргийн хүч хэрэглэгдэж байна гэсэн  итгэл байх ёстой” хэмээсэн  Аннаны үгэнд Иракт  довтолсон АНУ-ын  хууль бус ажиллагааг дурссан байдаг. “Өнөөдөр америкчуудад нэн түрүүнд мөн нийт хүн төрлөхтөнд  даяарчлалын дуудлагын эсрэг  хамтын хүчээр зогсох систем хэрэгтэй байна. Ийм систем амжилттай ажиллахад Америкийн удирдлагад Трумений стилиэр ажиллах удирдлага хэрэгтэй. Америкийн  дараагийн удирдлагад тийм хүн гарч ирээсэй хэмээн  би залбирч байна” гэсэн үгээр тэр үгээ дуусгасан билээ. Америкт боловсрол авч, олон жилээ тэнд ажиллан өнгөрөөсөн тэр хүний үг америкчуудыг цочоож билээ.

Харамсалтай нь түүнийг үгийг авч тунгаах хүн Бушийн мөн Барак Обамагийн захиргаанд байсангүй. Обамагийн захиргааны үед түүний дэмжлэгийг авсан “Арабын хавар” хөдөлгөөн  сая сая хүнийг үхэлд хүргэн Ойрхи Дорнодын байдлыг бусниулсан байлаа.

Кофи Аннан НҮБ-ын үүргийг дэлхийн тэргүүн байгууллага болгохоор бүхнээ хийсэн юм. Харин тэр нь бүтээгүй нь түүний буруу биш.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 6 цаг 50 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 7 цаг 3 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 7 цаг 7 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 7 цаг 13 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 7 цаг 19 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 7 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 8 цаг 5 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 8 цаг 13 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 14 цаг 56 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Уржигдар 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Уржигдар 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Уржигдар 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Уржигдар 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Уржигдар 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Уржигдар 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Уржигдар 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 2026-06-12 Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 2026-06-12 Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 2026-06-12
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top