x

Хоёр Солонгосын 3 дахь дээд уулзалт ирэх 9 сард Пхеньянд болно

БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын 3 дахь удаагийнх болох дээд уулзалтыг ирэх 9 сард Пхеньянд зохион байгуулахаар  болжээ. Өчигдөр цэрэггүй бүс дэх Панмунжом сууринд хоёр Солонгосын өндөр дээд  албаныхны уулзалт хэлэлцээний үеэр ийм тохиролцоонд хүрсэн байна. 

Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг тус улсын нэгдлийн сайд Чо Мён Гён  тэргүүлэн энэ уулзалтад оролцсон. Харин Умард Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн нь Энх тайвнаар нэгдэх хорооны дарга  Ли Сон Вон байлаа. Хоёр Солонгосын харилцааг хөгжүүлж, сайжруулах нь хоёр улсын удирдагч, ард түмнүүдийн хүсэл сонирхол гэдгийг  Умардын төлөөлөгчдийн тэргүүн онцлоод үр дүнд хүргэх энэ уулзалтаа эхлэхийг уриалсан байна. Гэхдээ Өмнөд Солонгосын зарим ажиглагчид энэ уулзалт 8-р сарын сүүлч, эсвэл 9 дүгээр эхээр болох байх хэмээн таамаглаж  байгаа тухай Ионхап дамжуулж байсан юм. 

Одоогоор зохион байгуулах газраа товлосон ч цаг хугацааны хувьд яг 9 сарын яг хэдний өдөр зохион байгуулагдах нь нууцлаг хэвээрээ байна. Өнгөрсөн 6 сарын  дундуур  АНУ,  БНАСАУ-ын удирдагчдын дээд  уулзалтаас хүрсэн Солонгосын хойгийг цөмийн  зэвсэггүй болгох үйл явц мухардмал байдалд орчихоод байгаа энэ цаг үед хоёр Солонгосын төлөөлөгчдийн уулзалт болж байна. Одоогоор Вашингтон, Пхеньяны аль аль нь түүхэн дээд хэмжээний уулзалтын тохиролцоог хэрэгжүүлэхээс татгалзаж байна хэмээн бие биенийгээ буруутгасаар байна. АНУ, Умард Солонгосоос цөмийн зэвсгээ бүр мөсөн устгахын тулд бүхий л хүчин чармайлтаа идэвхжүүлэх ёстой гэж шаргуу уриалсаар байгаа.  Харин Умардын тал  энэ үйл явцыг тодорхой хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

Харин Өмнөд Солонгосын хувьд Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой яриа хэлэлцээнд идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг чармайж байгаа юм. Өнөөдрийн уулзалтаар мөн өмнөх уулзалтаар хэлэлцсэн харилцаа хамтын  ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн алхмуудыг ажил хэрэг болгох тухай хэлэлцсэн  байна. Хоёр талын албаныхан дээд уулзалтаар хүрсэн тохиролцоонуудыг тухайлбал дэд  бүтэц, урлаг спортын салбарт хамтран ажиллахтай холбоотой асуудлыг хөндсөн байна. Умард Солонгосын тал энэ чиглэлийн ажлууд харьцангуй удаашралтай хийгдэж байгаад сэтгэл хангалуун бус байгаагаа ч энэ ташрамд илэрхийлсэн байна. Өмнөд Солонгосын засгийн газрын тухайд Умард Солонгостой бүрэн хэмжээгээр хамтран ажиллахыг хичээж байгаа ч Пхеньяны эсрэг авсан НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээнүүд саад  тээг болсоор байгаа юм.

mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 4 цаг 18 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 4 цаг 20 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 4 цаг 22 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 4 цаг 23 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 4 цаг 24 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 4 цаг 25 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 4 цаг 25 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 6 цаг 30 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 6 цаг 32 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 6 цаг 34 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 6 цаг 38 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 6 цаг 43 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 7 цаг 59 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 8 цаг 11 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 8 цаг 14 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 8 цаг 14 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 8 цаг 15 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 8 цаг 20 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 8 цаг 21 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 8 цаг 25 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top