x

О.Энхмаа: Түлэнхийн төвийг бүхэл бүтэн эмнэлэг байхад нь акталж нураагаад 10 гаруй жил өнгөрлөө

"ОДОО ТУС ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН ТАЛ НЬ АЛГА БОЛСОН"

“Энхрий үрс халуун сэтгэл” НҮТББ-ын тэргүүн ГССҮТ-ийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч, Эрх зүйн магистрант О.Энхмаатай ярилцлаа.


-Таныг эх хүүхдийн төлөө үйлсэд сэтгэл гарган эрүүл мэндийн салбарт олон ажил хийснийг хүмүүс мэддэг. Хэзээнээс юуны учир тэмцлээ эхлэх болов?

-Би Нийслэлийн "Хүрээ" амаржих газарт унтуулга, сэхээний эмчээр аижлладаг байлаа. Тэр үед эхчүүдэд ор хүрэлцэхгүйн улмаас эмнэлгийн шалан дээр гудас дэвсээд хэвтдэг, нэг орон дээр 2-3 хүн хөл толгойгоо зөрүүлж хэвтдэг, нэг нэг цагаар ээлжилж ороо хүлээж хэвтэх зэрэг явдал их байсан. Зай талбай хомсоос болоод эмнэлгүүдийн ачаалал маш их байлаа. Би 12 жил улсад ажилласан. Үүнээс дөрвөн жил нь түргэний эмчээр, хоёр жил өрхийн эмч, төрөх сэхээний эмнэлэгт зургаан жил ажиллалаа. Энэ хооронд төрөхөд ямар үйл явдал болдгийг бүгдийг үзсэн. Нийслэлийн "Хүрээ" амаржих газарт ажиллаж байх үед эмнэлгийн захирал н.Оюунцэцэг ариутгалын зургаан тасгийн гурван тасгийг хувийн эмнэлгээр ашигладаг байлаа. Нийслэлийн "Хүрээ" амаржих газрын логотой нөхөн үржихүйн амбулатори хэмээн 16 жил ашигласан. Санхүүгээ эргэлдүүлж, мөнгө угааж ашиглаж байхад нь тухайн үед чимээгүй л явдаг байсан. Гэвч өөрт нь юм барьж орох чадваргүй асрагч, сувилагч нарыг маш их дарамталдаг. Тэднийгээ өмгөөлөх явцаас миний тэмцэл анх эхэлсэн.

-2015 оноос хойш өнөөг хүртэл ямар үр дүнд хүрээд байна вэ?

-Зургаан жил гаруй хугацаанд тэмцэл өрнүүлээд нийгмийнхээ төлөө зүтгээд явж байхад “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-д маань төрийн дээд байгууллага, УИХ,

Засгийн газар, ЭМЯ, Эрчим хүчний яам, ГХЯ, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэх мэт томоохон байгууллагуудаас 66 албан бичиг ирсэн. Манайх нийтдээ 1050 албан тоот дээд, дунд шатны бүхий л албан байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна. Энэ бүх ажлын хүрээнд гурван томоохон ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд, Яармагийн 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахгүй арваад жил болсныг түргэвчлүүлэн ашиглалтад оруулсан. Сонгинохайрхан дүүрэг буюу хотын баруун бүс Тахилтад 100 ортой нэгдсэн эмнэлэг барих ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажил 20 хувийн явцтай байна. Одоогийн байдлаар 900 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Бидний зорилго бол Монголд хийгддэггүй томоохон мэс ажилбаруудыг хийх, сургалтын баазтай болж олон улсын эмч нартай хамтын ажиллагаатай цогц эмнэлгийг барих явдал юм.

Гурав дахь ажил маань Сүхбаатар дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт баригдаад 11 жил болоод царцсан ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төв эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулах зорилготой тэмцлийг эхлүүлсэн. Энэ эмнэлгийн газрын 60 хувьд нь хувийн орон сууц, оффиссын барилга барьж хувийн хэвшилд шилжүүлсэн байгааг олж илрүүллээ. Эмнэлгийн зориулалттай зөвшөөрөл авсан газар хувийн хэвшилд очсон байгаа хууль бус ажиллагааг хууль тогтоох байгууллагуудад гомдол гаргаж явсны хүчинд одоо ажил хэрэг болоод явж байна.

-Та хууль хяналтын ямар байгууллагуудад хандав?

-Маш олон байгууллагад хандсан. АТГ-т 600 хуудас, гурван хавтаст хэрэг үүсгээд хэрэгт холбогдогчдыг мөрдөн байцаах ажиллагаа явуулсны үр дүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Энэ хэрэгт ЭМЯ, Нийслэлийн газрын алба, Сангийн яам, Улсын иргэний бүртгэл мэдээллийн төв гэх мэт төрийн байгууллагуудад албан бичиг шаардлага тавьж, буцаад хариу авч нотлох баримтууд болох 12 гэрчээс мэдүүлэг авсан байдаг. Энд маш олон хуулийн этгээд, иргэд оролцсон. Өндөр албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан маш олон баримт бий. Миний гомдлоор энэ хэргийг илрүүлэх үйл ажиллагаа явуулсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээд хэргийг хаахыг оролдсон. Намайг хэргийн материалтай танилцахыг зөвшөөрөөгүй. Би Прокурорын газрын дарга н.Баянжаргалд шаардлага хүргүүлээд маргааш нь Нийслэлийн прокурорын газрын дарга н.Жамбалсүрэн намайг дуудаж уулзан “Та хэргийн хохирогч биш. Тиймээс та хэрэгтэй танилцах ёсгүй” гэж хууль бус заалт харуулан намайг хэргээс хөөн зайлуулахыг оролдсон.

-Та дараагийн шатанд ямар арга хэмжээ авах вэ?

-Хэрэв энэ эмнэлгийн 9500 м.кв газар луйварчин дээрэмчдийн гарт ороогүй байсан бол магадгүй Гэмтлийн түлэнхийн эмнэлэг шиг дахиад бүтэн нэг эмнэлгийн газар байх ёстой байсан. Яагаад гэвэл анх 2004 онд эмнэлгийг барих зориулалтаар 16400 м.кв талбай хуваарилж өгсөн бол өнөөдөр 7339 м.кв болтлоо агшсан байна. Ингээд би 2021 оны наймдугаар сарын 2-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж олон нийтэд таниулах ажлаа эхэлсэн. 2021 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр би Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргалаа. 200200446 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргээр нотлох баримтыг хавсаргасан. Хоёрдугаарт, Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 131-т шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас шүүхийн буруу шийдвэр тогтоогдсон тохиолдолд тухайн буруу шийдвэрийг цуцлах боломжтой гэсэн хууль байна. Тиймээс энэхүү хуулийг мөрдлөг болгож Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд иргэнийхээ хувиар өргөдөл гаргасан.

-Та Яармагт байрлах 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг царцсан байхад ашиглалтад оруулахаар их тэмцсэн гэлээ. Тэр үед ямар үйл явдал болсон юм бэ?

-9.7 тэрбум төгрөгийн луйврын булхайг илчилсэн. Хувийн болгох зорилгоор тэр барилгыг царцаасан байсан. Энэ талаар би “Нийгмийн төлөөх миний зүтгэл” номондоо бичсэн. 2015 оноос хойш тэмцсэн миний тэмцлүүд энэ номонд багтсан байгаа. Манай ТТБ-ыг улсын шүүхэд ард түмний төлөөлөл болж орох боломжтойг АТГ-ын н.Сайнжаргал комиссар зөвлөсөн. ГССҮТ-ийн түлэнхийн тасагт 0-5 насны хүүхэд ихэвчлэн түлэгдэж ирдэг. Бүхэл бүтэн эмнэлэг байхад нь акталж нураагаад нэг эмнэлгийн буланд аваачиж орхиод, эмнэлгийн барилга нь өнөөг хүртэл 10 гаруй жил баригдаагүй царцсан хэвээр байна. Үүнийг хуулийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлүүлэх талаар маш их тэмцсэн.

Гэвч эмнэлгийн газраас хэн дуртай нь авч хувьдаа завших, зарж үрэх тухай нэг ч заалт байхгүй. Тиймээс бид өнөөдөр хуулийн төсөл санаачлах хуулийн баг бүрдүүлээд явж байна. Одоогийн байдлаар бидэнтэй дөрвөн хуульч нэгдэж, ард түмнээс 100 мянга гаруй хүний гарын үсэг зуруулаад, УИХ-ын Тамгын газарт албан бичгээ хүргүүлсэн. УИХ-ын намрын чуулганаар ард түмэнд нээлттэй хэлэлцүүлэг хийх зарчмаар энэхүү хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барих ажлын процессыг зохион байгуулж байна.

-Эмнэлгүүдийг хувьчилна гээд байгаа. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хоёрдугаар шатлалын эмнэлгүүдийг хувьчилна гээд улайран зүтгэж байна. Ийм эмзэг хүнд цаг үед эмнэлгүүдийг хувьчлах юм бол ард түмний эрүүл мэндэд заналхийлсэн, хор хохирол учруулсан явдал болно. Эмнэлгүүд хувьчлагдах юм бол төлбөр нэмэгдэнэ. Жишээ нь, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг хар л даа. Менежмэнтийн хувьчлалаар сайжирсан гээд байгаа. Гэтэл тоног төхөөрөмж байхгүй. Дээрээс нь нас баралтаар толгой цохиж байна. Зөөврийн аппарат байхгүй. Үүнээс авахуулаад менежмэнтийн хувьчлалаар өөдөлсөн юм алга. Ядаж л улсын эмнэлэгт очоод дараалал нь дийлдэхгүй ч үнэ төлбөргүй үзүүлдэг шүү дээ. Гэтэл хувьчлагдвал төлбөр төлнө. Энэ хэцүү цагт төлбөр төлөх чадвартай эмнэлгээр үйлчлүүлэх хэдэн хүн байх бол.

-Таныг эмч эрүүл мэндийн салбарынхан хэр дэмждэг вэ?

-Хамт ажиллаж байсан намайг мэддэг хүмүүс их дэмжинэ л дээ. Харамсалтай нь ил гараад шударгаар дуугарах хүн байхгүй. Яагаад гэвэл О.Энхмааг дэмжвэл тэрэнтэйгээ цуг зайлаарай гэж дарамталдаг байсан юм байна лээ.

-Одоо танд ямар нэгэн дарамт шахалт ирдэг үү?

-Маш их ирнэ. Чи яаж амьд сэрүүн яваад байдаг юм гэсэн заналхийллийн шинжтэй мессэж, чатууд их ирдэг. Муухайгаар хараах, ерөөх зүйл их. Энэ бүхнийг үл хайхарч ард түмний эрүүл энхийн төлөө тангараг өргөсөн хүний хувьд зорилгоосоо ухрахгүй явж байна.

-Одоо Түлэнхийн төвийн барилгын ажил хэдэн хувьтай явж байна вэ?

-Түлэнхийн төв өөрөө бие даасан байгууллага, тусдаа санхүүжилттэй. Гэтэл одоо ГССҮТ-ийн хатавчинд амьдраад найман жил болж байна. Түүнээс өмнө “Мөнгөн гүүр” эмнэлгийн байранд сарын 750 сая төгрөгийн түрээс төлж байршиж байлаа. Одоогоор ГССҮТ-ийн нэгхэн тасагт хоног өдрийг өнгөрөөх маягаар л үйл ажиллагаагаа явуулж байна. Нарийн мэргэжлийн хагалгаанууд нь хийгдэж чадахгүй 1960-1970 оных шигээ ухарчихсан явна. Миний нэхэмжлэлийн дагуу 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хамгийн сүүлд надад хариу ирүүлсэн. 2019 онд 97 хувьтай явж байсан барилгын ажил 2020 онд 97.3 хувьтай явж байна гэсэн хариу ирсэн. Бүтэн нэг жилийн дотор 0.3-хан хувь ажил хийгдсэн тухай хуурамч бичиг гаргаж өгч байна.

-“Хүрээ” амаржих газрыг Яармагийн 300 ортой эмнэлэг рүү нүүлгэсэн гэсэн. Хуучин барилга нь одоо ямар зориулалттай ашиглагдаж байгаа вэ?

-“Хүрээ” амаржих газрыг Яармаг руу шилжүүлээд хуучин газар дээр нь зургаан давхар шинэ эмнэлэг барина гээд 2016 онд нийслэлийн төсвөөс 300 сая төгрөгөөр зураг төслийг нь хийгээд гаргачихсан. Гэтэл хийсэн ажлаа шууд салхинд хийсгээд тухайн газрыг өөр зориулалтаар ашиглах гэж байсныг бид илрүүлж, Засгийн газар, ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын н.Цэндмаа даргад өргөдөл бичиг гаргаж байж болиулсан. н.Цэндмаа дарга намайг 2015 онд анх тэмцлээ эхэлж байхад “Дөрөвдүгээр төрөхөө бариулаад дотор нь ажиллаж байвал чи Монголын бахархал шүү” гэж хэлж байсан. Зургаан жилийн дараа намайг Дөрөвдүгээр төрөхөө ашиглалтад оруулаад “Хүрээ” амаржих газрыг нүүлгэсний дараа тухайн үед надад урам өгч байсан тэр хүн эмнэлгийн газрыг өөр зорилгоор ашиглах гэж байсанд үнэхээр бухимдал төрсөн.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан 4 цаг 11 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ 5 цаг 10 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ 5 цаг 23 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна 5 цаг 35 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй 5 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 6 цаг 12 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг 19 цаг 37 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 21 цаг 4 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо 21 цаг 6 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй 21 цаг 53 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна 22 цаг 44 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ 23 цаг 35 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Өчигдөр 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Өчигдөр 11 цаг 31 мин Намууд ба хамууд Өчигдөр 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Өчигдөр 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Өчигдөр 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Өчигдөр 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Өчигдөр 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Өчигдөр 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Top