x

Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар онгоцыг музей болгоно

Хөвсгөл нуурт 1985 онд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа энэ өдрүүдэд Хатгал тосгонд үргэлжилж байгаа билээ. Тус онгоцыг 1954 онд тухайн үеийн ЗХУ-ын эрдэмтэд, инженерүүд тусламжтайгаар 1954 онд Ханх суманд угсарчээ. Гуч гаруй жил Ханх сумаас Хатгал хүртэл бараа тээврийн чиргүүл чирэх ажлыг тус онгоцны тусламжтайгаар хийсэн бөгөөд баруун гурван аймгийг бараа таваараар хангадаг байжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 117 дугаар захирамжаар онгоцыг татан гаргах ажлын хэсэг байгуулагдаж, ОБЕГ-ын шумбагчид өмнө нь хэд хэдэн удаа шумбалт хийж байсан юм. Ингээд хөлөг онгоц зүүн талаараа хажуулдаж унасан ба доод хэсгээрээ лаг шаварт шигдсэн байдалтай, зэврэлт бага байгааг тогтоосон байдаг. Харин одоогийн байдлаар онгоцыг босгож чадсан бөгөөд ойрын хэдэн өдөр элдэв асуудал гарахгүй бол эрэг дээр нь бүрэн гаргахаар ажиллаж байгаа юм байна. Уг онгоцыг гарган ирж, сэргээн засварлан музей болгохоор яригдаж байгаа ажээ.

"А.Баттүшиг: Цаг агаар гайгүй, элдэв саадгүй бол 4-5 хоногт Сүхбаатар онгоцыг татан гаргана"

Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажлыг Зэвсэгт хүчин, Онцгой байдал, орон нутгийн онцгой байдлын албаныхан хийж байгаа юм. Энэ талаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагч А.Баттүшигээс тодрууллаа.

-Живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажил өнөөдөр/өчигдөр/-ийн байдлаар ямар шатандаа явж байна вэ?

-Яг одоогоор бүтнээр нь эрэг дээр гаргаж ирээгүй байна. Гэхдээ хөлөг онгоцны дээд талын хоёр давхарыг уснаас ил гаргасан байдалтай байгаа.

-Татан гаргах ажилд ямар хүмүүс оролцож байгаа вэ?

-Зэвсэгт хүчин, Онцгой байдлын алба, орон нутгийнхан хамтраад хийж байна. Тэр тусмаа манай Хатгалын Онцгой байдлын албаны алба хаагчид оролцож байгаа.

-Татаж гаргах ажлыг ямар байдлаар хийж байгаа вэ?

-Цэргийн ангийн техник, тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Шумбагчид маань усны гүнд орж оосорлоод эргээс нь техникийн хүчээр татаж байгаа юм билээ.

-Хэд хоногийн хугацаанд татаж гаргах вэ. Орон нутагт цаг агаарын нөхцөл байдал хэр байна вэ?

-Цаг агаарын хувьд өдөртөө дулаахан ч шөнөдөө хүйтэн хонож байна. Энэ нь цаашдаа тооцоолоогүй нөхцөл байдал үүсгэж магадгүй. Одоо 4-5 хоногийн хугацаанд ер нь дуусгачих төлөвлөгөөтэй байгаа. Мөн эрэг рүүгээ дөхөөд хайргадаад ирэхээр техникийн хувьд эвдрэл гэмтэл үүсэх зэрэг асуудал үүсэх вий гэсэн болгоомжлол байна. 

-Сүхбаатар онгоцыг гаргасны дараа ямар зориулалтаар ашиглахаар төлөвлөж байгаа вэ?

-Орон нутгаас тавьж байгаа саналаа эрэг дээр нь гаргаад хүмүүс очиж үздэг, зураг хөргөө татуулдаг, музей хэлбэрээр ашиглая гэж өгсөн. Ингэхийн тулд дотор өрөө, тасалгаанууд, гадна талыг нь сэргээн засварлах зардал нэлээд гарах байх. Гэвч тухайн онгоцыг сэргээн засварласны дараагаар музей байдлаар ашиглах нь илүү оновчтой шийдэл гэж бодож байна.

-Эрэгт гаргаад яг хаана байршуулах вэ?

-Хатгал тосгоныхоо дээд хэсэгт, хуучин Нефть баазын орчимт байршуулна. Нэг ёсондоо яг л живсэн газрынх нь тушаа эрэгт гэсэн үг. Одоо байгаа усан зогсоолд байршуулах газар байхгүй. Дээрээс нь усаар юмуу хуурай газраар тээвэрлэж дахин эрсдэлд оруулахгүй.

-Та татан гаргах үеэр тухайн орчмын хүмүүсийг гэрээсээ гарахгүй байх, бичлэг, зураг авахгүй байх гэдэг захирамж гаргасан байсан. Энэ ямар учраас гаргасан шийдвэр вэ?

-Манай батлан хамгаалах, зэвсэгт хүчнийхэн татан гаргаж байгаа. Гэтэл ямар нэгэн эрсдэл гарч болзошгүй. Тросс нь тасрах, үнэхээр техник, хүн хүчний боломжгүйгээс татан гаргаж чадахгүй бол үүнийг нь олон нийтийн сүлжээгээр ил тод тавьчихвал Монгол Улсын Батлан хамгаалах салбарын нэр хүнд, гадаад нэр хүндэд сөрөг нөлөөтэй. Хоёрдугаарт, тэр орчинд хамгаалалт гаргасан нь олон нийтийн аюулгүй байдлыг л хангах зорилготой. Ийм хүрээнд л гаргасан захирамж байгаа юм.

-Энэ онгоцноос гадна живсэн машин их бий. Тэдгээрийг гаргах ажлыг цаашид хийх үү?

-Одоогоор нэг тээврийн хэрэгслийн байршлыг тогтоочихсон байгаа. Мэргэжлийн хүмүүс нь хэзээ татан гаргах тал дээр шийдвэр гаргаагүй байна. Гэхдээ эхний ээлжинд энэ онгоцоо гаргах нь чухал. Машин бол энэ онгоцны хувьд хэтэрхий жижигхэн зүйл. Сүхбаатар онгоц маань 300-400 тонн жинтэй, Хөвсгөл нуурт живсэн хамгийн том тээврийн хэрэгсэл юм.

"Л.Бадамдорж: Живсэн Сүхбаатар онгоцны залуурчин хийж байлаа"

Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцны залуурч хийж явсан, сүүлд одоогийн Сүхбаатар хөлөгт онгоцны капитанаар ажиллаж байсан Л.Бадамдоржоос дараах тодруулгыг авлаа.

-Энэ Сүхбаатар хөлөг онгоц хэдэн онд живсэн бэ?

-Тэр онгоц 1985 оны арванхоёрдугаар сарын 12-ны үед живсэн санагдаж байна. Дөнгөж зогсоолд нь тавьчихсан байсан юм. Ханх сумруу явах гээд чадалгүй тэнд нь гацаагаад, нааш нь авч ирж чадалгүй орхисон байсан.

-Гадны нөлөөтэй живсэн гэнэ лээ гэсэн яриа байдаг шүү дээ?

-Тэр үед нь капитан, механикаар ажиллаж байсан хүмүүс шүүх хурлаар зөндөө явсан. Гэсэн ч нэгэнт усны гүнд живчихсэн учраас учрыг нь олж чадаагүй байх. Ер нь ч ашиглалтын хугацаа нь дуусчихсан байсан даа. Нийтдээ 30 жил явсан, одоогийн Сүхбаатар хөлөг онгоц ч бүтээгдчихсэн байсан үе л дээ. Яг живсэн тэр зун нь хоёр онгоц зэрэг явж байсан юм.

-Ямар хүчин чадалтай онгоц байсан бэ?

-Уурын хөдөлгүүртэй онгоц байсан юм. Модоор гал түлж явдаг байсан. Одоо байгаа ачааны гурван чиргүүлээ чирэх зориулалттай байсан. Тухайн үед аялал жуулчлал гэж байгаагүй болохоор ачаа тээврээ л чирнэ. Хойд хил Ханх сумаас ачаа тээвэрлэж баруун гурван аймгийг хангадаг байсан. Хөвсгөл усан замын газрын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 1956 онд ЗХУ-тай хамтран хийсэн байдаг. Анх Ханх суманд 400 морины хүчин чадалтай уурын хөдөлгүүртэй 60 тонн даацтай, 40 хүний суудалтай онгоцыг угсарсан гэдэг шиг санагдаж байна. Нийт хугацаандаа 400 орчим мянган километр зам туулсан байх шүү.

-Та яг живэх үед нь ямар ажил хийж байсан бэ?

-Би 1980 оноос энэ онгоцыг живэх хүртэл нь хөлөг онгоцны залуурчнаар таван жил ажилласан. Сүүлд 2001 онд шинэ Сүхбаатар онгоцны капитан болсон доо.

Эх сурвалж: Өглөөний сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 14 цаг 29 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 15 цаг 5 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 15 цаг 14 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 15 цаг 36 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 15 цаг 46 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 16 цаг 53 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 18 цаг 8 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top