x

Дэлхийн хамгийн эрүүл биш хоолтой орнууд

Бид аялан очсон орнуудынхаа тухай гал зуухаар нь дамжуулан олон сонирхолтой зүйл, уламжлалтай нь танилцдаг. Тийм ч учраас тэдний хоол ундны  илүү зүсэм, хэмжээнд нэг их гомдоод түгшээд байх зүйлгүй.  Гэхдээ тэдний гал тогооны  уламжлалыг  өөрийн өдөр тутмын хэрэглээ болох хэрэггүй юм.  Яагаад?

Армян:  жанкфуд сургуулийн үдийн хоолонд

Армянаар аялахад та нэн түрүүнд шорлог, эсгүүргүй талх, шинэ ногоог хэрэглэн тэднийг анар жимсны дарсаар даруулж явна гэдэгт бараг эргэлзэх зүйлгүй. Эдгээрийн зэрэгцээ нутгийн хүмүүс нь жанкфуд гэх амттан, шоколадны батончик, багасрагатай талхыг байнга хэтрүүлэгтэйгээр хэрэглэдэг. Тийм хоолоор сурагчдыг хооллоно.  Түүгээр ч барахгүй чихэр боовны бүтээгдэхүүн нь тус орны хамгийн гүйлгээтэй бүтээгдэхүүн ажээ.

Бельги: багсрагатай талх, алкоголь, шоколад

Хоолны хорхойтнуудад Бельги  жинхэнэ таашаал болно. Бэлэг дурсгал болон худалдагдах тансаг сайхан бүх төрлийн шоколад дэлхийд тэргүүлэх талдаа. Нутгийн вафли бортгууд нь бүхий л  төрлийн шоколадны соус, карамель, хөөсрүүлсэн цөцгий, самруудын  пастаар дүүргэгдсэн... мэдээж хэдэн арван төрлийн шар айраг таныг алхам тутамд хүлээнэ. Маш амттай ярих юмгүй гэхдээ эрүүл  хоолноос хол л доо.

Унгар: төрийн төвшинд өөхлөлттэй тэмцэнэ

Унгарчууд Европ дотроо илүүдэл жинд хамгийн ихээр нэрвэгдэж байгаа орон юм. Өөхлөлтийн хувь нь тэнд хамгийн өндөр ба дундаж наслалтаар  хөршүүд дундаас хамгийн бага. Шалтгаан нь хооллолтод нь байгаа. Давстай шарсан, өөхтэй, утсан мах, махан бүтээгдэхүүн их хэрэглэдэг. Дуртай хоол нь гахайн мах, илчлэг ихтэй сүмс, талх, гурил... Өөхлөлтийн эсрэг арга хэмжээ аван засгийн газар нь  эрүүл биш хүнсэнд татварыг нэмжээ. Сонирхолтой нь тэр тус болоод эхэлсэн гэнэ.

Чех: шар айраг уу, мах ид...

Цагаан хоолтнууд, архи дарс хэрэглэдэггүй хүмүүс Чехад зовж магадгүй. Эрүүл хооллолттой хүмүүст бас хэцүү. Чехийн уламжлалт хоол нь  тарган мах, гахайн өөх, хиам, шарсан бяслаг... Хөөстэй ундаа нь Чехийн бас нэг нэрийн  хуудас. Чехуудын 20 хувь нь бага наснаасаа өөхлөлттэй гэдэгт  гайхах зүйлгүй.

Аргентина: мах, мах бас дахин мах

Аргентинчуудын өдөр тутмын хоолны үндэс нь борцолсон үхрийн улаан мах ба гурилан бүтээгдэхүүн. Аргентин гал тогоо хүндхэн, өөх тос ихтэй ман сахар, цагаан талх их бөгөөд сэмэлдэг багатай. Латин Америк дотроо тэд хамгийн тарган хүмүүс юм.

Белорусь: төмсний лидер

Төмс нь бага илчлэгтэй хоол гэгдэхгүй. Түүнийг цөцгий тос, зөөхийтэй холиод ирэхээр яав ч тэгж хэлэгдэхгүй нь ойлгомжтой. Белорусь нь цардуул ихтэй энэ ногооны хэрэглээгээр дэлхийн лидерүүдийн нэг. Мөн дээр нь тарган мах  ихээр нэмдэг. Ийм хооллолтыг эрүүл гэж хэлдэггүй.

Арабын орнууд: өөх тос, давс, халуун амтлагч

Араб гал тогоо нэлээдгүй олон янзын.  Ашигтай хоол унд бий. Тухайлбал  шинэ ногооны зууш, жигнэсэн мах, хумус, шошууд зэрэг нь эрүүл хоолонд тооцогддог. Харин дорны  хэт амттанууд, шаурма, плов, люля-кебаб, тослогтой  бантан шөлнүүд яав ч эрүүл хоол гэгдэхгүй.

Монгол: моно гал тогоо

Энэ гайхамшигтай орны хоолыг эрүүл бус гэхээс гадна тэнцвэр алдагдсан гэж үзэж болно хэмээн  гадаадынхан өгүүлж байна. Хоолны үндэс нь тарган мах,  цагаан идээ бөгөөд монголчууд жимс ногоог бараг хэрэглэдэггүй гэжээ. Загас бас идэхгүй, харин давстай өтгөн, сүүтэй цайг ихээр ууна. Сүүлийн үед баруун ба дорнын хоол ихээр нэвтэрч шарж, утаж  гурилан бүтээгдэхүүнээр хачирлах нь их болсноос монголчууд бүдүүрч байгаа гэжээ.

Туркменистан, Киргиз, Казахстан: шинэ бүгдийг экспортод

Эдгээр орнуудад цагаан будаа, мах, талх, гамбир, шарсан хуурга ихээр хэрэглэгддэг. Жимс,  ногоо хэргэлэх нь бага учир нь шинэ ногоо жимсний  ихэнхийг экспортоп гаргадаг.

АНУ: фастфудад ялагдсан орон

Жанкфудыг илүүд үздэг маш  тарган хүмүүсийн орон гэсэн тодорхойлолт Америкт наалдсан байгаа. Гэтэл том хотуудад дандаа тийм биш, олон хүн йогоор хичээллэж,  хоолны дэглэм барьж байдаг. Харин хөдөө орон нутагт  шуурхай бэлтгэх хоол  гол цэнгээн нь болж байна. Түүнийг өглөө, өдөр, орой  хэрэглэж байгаа нь тус орныг өөхлөлтийн хамгийн өндөр хувьтай болгожээ.

Герман: «өршөөлгүй» цэс

Германы гал тогоо нь шар айраг,  зайдасаар төсөөлөгддөг.  Эндхийн өдөр тутмын хоол хүнд, өөх тостой, илчлэгээр галзуутай. Шарсан хавирга,  утсан махнууд, өвчүү фритюрын тосонд шарсан төмс,  өтгөн зутан шөлнүүд.  Ийм хоолтой  немцүүдийн  зүрх судасны өвчний  хувь жилээс жилд нэмэгдэж байна. Залуус ч бас энэ өвчинд нэрвэгдэх болжээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 6 цаг 51 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 7 цаг 4 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 7 цаг 8 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 7 цаг 14 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 7 цаг 20 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 7 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 8 цаг 6 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 8 цаг 14 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 14 цаг 57 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Уржигдар 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Уржигдар 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Уржигдар 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Уржигдар 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Уржигдар 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Уржигдар 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Уржигдар 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 2026-06-12 Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 2026-06-12 Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 2026-06-12
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top