x

Ж.Батчимэг: Урьдчилан сэргийлэх үзлэгийн төвийг шинээр нээнэ

“Мөнгөн гүүр” эмнэлгийн зүрх судасны их эмч, анагаах ухааны магистр Ж.Батчимэгтэй уулзаж, тус эмнэлэг дэргэдээ Урдчилан сэргийлэх төвийг шинээр нээхээр бэлтгэж байгаа талаар ярилцлаа.

-Сүүлийн хоёр жил үргэлжилж байгаа цар тахлын нөхцөл байдал эрүүл мэндийн салбарт маш олон бэрхшээл, сургамжийг бий болгож байна. Бүх л шатны эмнэлгүүд цар тахалд дайчлагдаж, энэ хэрээр үндсэн үйлчилгээ орхигдож байгаа. Ийм үед танай эмнэлэг дэргэдээ Урьдчилан сэргийлэх төв нээхээр болж байгаа нь иргэдэд тулгамдаж буй энэ бэрхшээлийг шийдэх гэсэн нэг хэлбэр мөн үү?

-Урьдчилан сэргийлэх үзлэгийн төвийг тусад нь байгуулах шийдвэрт хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсний нэг нь цар тахлын үеийн хүндрэл гэж хэлж болно. Цар тахлын бус үед эмнэлгүүд яаралтай тусламжийн хэсгээс гадна амбулаториор ердийн үзлэг, оношилгоог хийж, иргэдэд аль болох хүртээмжтэй хэлбэрээр үйлчилгээгээ үзүүлж ирсэн. Өнөөдөр өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдол, хүндрэлийн тоог аваад харахад л эмнэлгүүд ямар их ачаалалд орж байгаа нь ойлгомжтой. Цар тахлын ийм үед эмнэлгүүд ядаж байр сууцны хувьд халдвартай, халдваргүй бүсэд хуваах шаардлага гарна. Тэгэхээр өмнө нь эмнэлэг бүхэлдээ халдваргүй бүс байх үед тэнд явагдаж байсан үндсэн үйлчилгээ байхгүй болж таарна. Тэр үйлчилгээнүүд хаашаа явах вэ гэхээр хувийн эмнэлгүүд рүү шилжиж байна. Тиймээс хувийн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдсэн. Хэдийгээр ковидын өвчтөн хэвтүүлэн эмчлэхгүй байгаа ч халдвар хаа сайгүй тархсан учраас өдөр тутамд л халдварын тохиолдолтой харилцаж байна. Цар тахлын эхэн үед хөл хорионы улмаас иргэд эмнэлгийн бусад тусламж үйлчилгээг авч чадахгүй амь нас эрсэдсэн, эрсдэлд орсон тохиодлууд гарсан. Тийм байдлаар хүмүүс хаягдах ёсгүй учраас бид эмнэлэгт халдвартай хүмүүсийг ч нээлттэй нэвтрүүлж, бусад тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эхэн үеийг бодвол нийгмийн сэтгэл зүй бэлтгэгдэж, эмч ажилтнууд дасан зохицож байна. Дэлхий нийтээр зохицох стратегид шилжиж байна.

Монголд мөн нэг шинэ нөхцөл үүссэн нь эрүүл мэндийн даатгалаас үзүүлэх үйлчилгээнд эрс өөрчлөлт гарсан явдал. Эрүүл мэндийн сайдын тогтоолоор даатгал төлөгч өөрийн сонгосон эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, нарийн шинжилгээг хийлгэх, төлбөрийг даатгалын сангаас тухайн эмнэлэгт шилжүүлэх боломжийг нээсэн. Үүнээс үүдээд иргэд урьдчилан сэргийлэх оношилгоо, шинжилгээнд хамрагдах нь эрс нэмэгдэж, эмнэлгүүдийн үндсэн үйлчилгээний ачаалал, дараалал ихэссэн. Эрүүл мэндийн асуудалтай, өвдсөн хүмүүст бид амбулатороор үйлчилдэг. Бүр амь нас тулгамдсан аюулд орсон бол яаралтай тусламжийн төвөөр үйлчилдэг. Харин урьдчилан сэргийлэх үзлэг нь эдгээрээс өөр хэрэгцээ шаардлага учраас бид тусад нь хүлээж авах төвийг эмнэлгийнхээ дэргэд шинээр нээж байгаа юм. 

-Урьдчилан сэргийлэх үзлэгийн багцуудыг иргэдэд санал болгоод удаж байгаа шүү дээ. Энэ үйлчилгээ жилээс жилд эрэлт, хэрэгцээ нь нэмэгдэж, үйлчлүүлэгчдийн цар хүрээ тэлж байгаа нь шинэ төв нээхэд нөлөөлсөн байх?

-Манай эмнэлэг сүүлийн жилүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг тасралтгүй явуулж ирсэн. Энэ нь хувь хүн, байгууллага, хамт олон руу чиглэсэн, нийгмийн эрүүл бүлэгт санал болгодог төрөл бүрийн багцын үйлчилгээ юм. Нийгмийн үр өгөөж талаасаа өндөр үр дүнтэй үйлчилгээ. 

Урьдчилан сэргийлэх гэдэг нь халдварт бус өвчнийг эрт үед нь илрүүлэх, оношлох, хүндрэлээс сэргийлэх зорилготой. Харьцангуй эрүүл гэдгээрээ хөдөлмөрийн насны хүмүүс түлхүү хамрагддаг. Ялангуяа байгууллагууд хүний нөөцийн бодлогоороо хүмүүсээ жил тутамд үзлэгт хамруулж, энэ нь тухайн байгууллагын соёл болж заншиж байна. Эндээс нийгмийн зохион байгуулалт, амьдралын чанар, хүмүүсийн дадал зуршилтай холбоотой маш олон өөрчлөлтүүд ажиглагддаг. Өнөөдөр насны бүлэг харгалзахгүйгээр ажлын байртай холбоотой өөрчлөлтүүд бий болж байна. Тухайлбал, нас хамаарахгүйгээр даралт ихсэлт, жингийн илүүдэл, нурууны суулт, толгой өвдөлт, цаашилбал чихрийн шижин, стресстэй холбоотой өөрчлөлтүүд. Даралт ихсэлттэй,жингийн илүүдэлтэй, нурууны суулттай, толгой өвдөлттэй, цаашилбал сахар ихтэй. Өмнө нь анагаах ухаанд 45-аас дээш насныхан голлон ийм өвчлөлөөр өвдөнө гэж үздэг байсан бол нийгмийн харилцаанаас үүдээд өнөөдөр насны ангилал хамаарахгүй болж байна. Ажлын байрны орчин нь хэр вэ, агаартай юу, битүү юу, амьдралын дадал зуршил нь ямар вэ гэх зэрэг бусад олон хүчин зүйлээс шалтгаалаад бодисын солилцооны алдагдал, жингийн илүүдэлд орчихсон, түүнээс болоод тулгуур эрхтэн, нуруунд суулт үүсчихсэн байх нь бий. 

Жилд, хоёр жил тутамд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх нь хэдий өвчлөл асуудал үүсээгүй ч тухайн хүн нэгдүгээрт, өөрийн бие организмын талаар мэдээлэлтэй болно, хоёрдугаарт бүрэн дүүрэн биш ч эрүүл мэндийн мэдлэгтэй болох сайн талтай. Юун дээр алдаад байна гэдгээ эртхэн мэдэж авснаар буруу зуршил, дэглэмээ засаж, өвчлөлөөс сэргийлэх боломжтой болно. 

-Урьдчилан сэргийлэх үзлэгийн багцууд янз бүр байдаг. Нас, хүйс, ажил мэргэжлээс хамаараад өөр өөр багц санал болгодог байх. Гэхдээ нийтлэг үндэслэл нь юу байдаг юм бол?

-Урьдчилан сэргийлэх багц бол нарийн мэргэжлийн эмч нар туршлага дээрээ суурилан гаргаж байгаа үзлэг, оношилгооны төрлүүд юм. Нийтлэг асуудал, хэрэгцээ шаардлагыг ажиглалт, судалгаа, статистикт үндэслэн тогтоох замаар багцуудыг гаргадаг. Аль насныханд ямар өвчин эмгэгийг урьдчилан тандах вэ, юунд анхаарах вэ гэдгийг мэргэжлийн үүднээс тогтооно гэсэн үг. 

Гэхдээ анагаах ухаанд яг хэлэхэд хэцүү зүйл бас бий. Жишээ нь насаар нь аваад үзье гэхэд хүн “төдөн наснаас өвдөж эхэлнэ” гэсэн зүйл байхгүй. Ерөнхий зүй тогтлоор бол нүд, шүд зэрэг эрхтэний өвчлөл их багаас нь эхэлдэг. Хотжилттой холбоотойгоор хүүхдүүдийн хараа муудаж байна. Тийм учраас одоо хүүхдийг төрөнгүүт харааг нь шалгах болсон. Тэгээд нэг настайд нь, сургуульд орохоос нь өмнө харааг нь шалгана гэх мэт стандартууд бий болсон. Хүүхдийн шүдэн дээр аваад үзэхэд л хатуу зүйл идэх нь ховордсон учраас эрүү нүүрний хөгжил суларч, шүд нь эрүүний ясандаа багтаж ургахгүй болж байна. Одоо бол шүдний аппаратгүй хүүхэд алга. Ийм өвөрмөц зүйлс бас байх учраас бага наснаас нь урьдчилан сэргийлэх үзлэгт оруулаад явах хэрэгтэй. Ерөнхий бол 25 наснаас урьдчилсан сэргийлэх үзлэг эхэлнэ гэж үздэг. Энэ үеэс энгийн суурь шинжилгээнд орох ёстой. Харин 25-35 насныхан буюу ид хөдөлмөрийн насныханд багц нь нэг шат ахиж, арай нарийн шинжилгээнүүд нэмэгдэнэ. Мөн 45 наснаас хойшх бүлгийнхэнд цусны даралт ихсэх, харвах, зүрхний шигдээс болох, хавдрын эс үүсэх зэрэг эрсдэл нэмэгддэг учраас шинжилгээнүүд илүү нарийн болдог. Тэр хэрээр багцын үнэ нэмэгдэнэ. Урьдчилан сэргийлэх үзлэгийг нас, хүйс, ажил мэргэжлийн онцлогоор нь ялгаатай тогтоохоос гадна үйлчлүүлэгчдээ хэрхэн санхүүгийн хэмнэлт үүсгэх вэ, хэрхэн эмнэлгийн ачааллыг нэмэхгүй байх вэ гэдгийг зарчмыг баримталдаг.

Тэгэхээр ашиг олох зорилгоор үзлэг, оношилгооны төрлийг нэмж санал болгодог ёс зүй эмнэлэгт байхгүй. Шаардлагагүй шинжилгээ тэр дунд байхгүй гэдэгт итгэж болно.

- Урьдчилан сэргийлэх үзлэгт бүтэн ороход ер нь хэдэн өдөр шаардагдах бол?

-Өглөө ирээд лабораторийн шинжилгээнд, багажийн шинжилгээнд орно. Зарим өвөрмөц шинжилгээнд урьдчилан цаг авч ордог. Ходооны дуран гэх мэт. Тийм учраас хоёр хоног орно гэж тооцох хэрэгтэй. Дараа нь бүх шинжилгээ, оношилгоотой урьдчилан сэргийлэхийн эмч танилцсаны дараа эрүүл мэндийн нэгдсэн дүгнэлт гаргана. Хэдий техник, тоног төхөөрөмжөөр шинжилж, оношилж байгаа ч тэр бүхнийг унших, тайлах, таниулах ажлыг эмч гүйцэтгэнэ. Эмчийн оюун дүгнэлт шаардагдана. Өөрийн эрүүь эндийн төлөө хоёроос гурван өдрийг зарцуулахад төвөгшөөх хэрэггүй шүү. 

-Эмнэлэг гэдэг өмнө нь эмч, өвчтөний харилцаа байсан бол одоо үйлчилгээ болон хөгжиж байна. Үйлчилгээ гэхээр их олон зүйлийг хүмүүс шаардана гэсэн үг. Эмчилгээ, үйлчилгээ хоёрт зааг ялгаа байх ёстой юу?

-Эмнэлэг бол эмгэгийг анагаах үүрэгтэй байгууллага. Үүнийг дагаад оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ гэдэг ойлголт явж байдаг. Оношилгоо, эмчилгээ бол шинжлэх ухаанд суурилсан зүйл. Оношилгоо, эмчилгээ хийлгэх гэж байна гэдгийг ойлгохгүй, ямар онцлогтой газар яах гэж ирснээ ойлгохгүй. Таван одтой зочид буудал, рестораны үйлчилгээг хүсэх хүмүүс ч бий. Эмч нэг хүнд зарцуулах дундаж хугацаа, үзүүлэлт, стандарт байдаг ч тэдгээрийг баримтлах нь олон хүчин зүйлээс шалтгаална. Эмнэлгийн байр байршил, хүний нөөц гэх мэт. Ялангуяа Монголын нөхцөлд нэг эмчийн нэг хүнийг үзэх норм нормативыг тогтооход хэцүү. Бид олон улсын стандарт бариад өдөрт цөөн хүнд чанартай үйлчилгээ үзүүлээд явж болно. Тэгэхээр эмнэлгийн ачаалал, дараалал хүссэн хүсээгүй үүснэ л гэсэн үг. Харин бид аль болох хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж, хүмүүст хүрч ажиллахыг зорилгоо болгож байна. 

Нэгэн үеэ бодвол хүмүүс өөрийнхөө төлөө өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх ёстой гэдгийг ойлгодог, их хичээдэг болсон нь сайн хэрэг. Гол нь харилцаан дээрээ ёс зүй, эмнэлгийн үйлчилгээний онцлогийг бодож, хэн хэндээ хүндэтгэлтэй хандах чухал. 

Сүүлийн үед хүмүүс улсын эмнэлэгт очихоороо “бидний татвараар цалингаа авч байгаа, үйлчлэх ёстой” гэдэг. Хувийн эмнэлэгт ирэхээрээ “Бид та нарт мөнгө төлж байна, яагаад хүлээлгээд байгаа юм” гээд загнадаг. Одоо эмчийн үүдийг тогшиж ордог хүн ч ховор болжээ. Хүн үзэж байхад л хаалга татаад хараад зогсчих нь ч бий. Заримдаа эмчилгээ зөвлөх биш харилцааны менежмент хийсээр байгаад таарна. Эмчилгээ, үйлчилгээнд зааг ялгаа байх ёстой гэдгийг иргэд маань бас ойлгоосой гэж хүсдэг.

Бид өмнө нь өвчний онош, тохирох эмчилгээг боловсруулдаг байсан бол өнөө цагт харилцааны менежмент, хүнтэй харилцах ур дүй гээд олон зүйлд суралцах шаардлагатай тулгарч байна. Үүнийг дагаад эмнэлгүүд улам хөгжиж, маркетингийн алба, менежментийн алба гээд эмнэлгийн бус бусад чиглэлд эн тэнцүү хөгжиж байгаа нь сайхан санагддаг. 

-Коронавирусын халдварт цар тахал дэлхий дахинд сорилт болж байна. Хүн төрөлхтөнд гэнэтийн цохилт боллоо. Өөрөөр хэлбэл халдварт өвчинд анагаах ухаан, клиникийн хөгжил бэлэн биш гэдгийг харууллаа. Цаашдаа ямар өөрчлөлтүүд бий болох бол?

-Анагаахын шинжлэх ухааны хөгжлийг дагаад дэлхий дахинд сүүлийн хагас зуун жилд халдварт өвчин эрс буурсан. Халдварт өвчин бараг үгүй болсон учраас клиникийн хөгжил халдварт бус өвчнийг оношлох, эмчлэхэд түлхүү төвлөрөн хөгжиж ирсэн. Үүнээс үүдээд дэлхий нийтээрээ цар тахлын халдварын үед үнэхээр сорилтод орж байна. 

Эмнэлгийн барилгын зохион байгуулалтыг аваад үзэх юм бол халдварт өвчний үед агаарын сөрөг даралттай байх, халдвартай агаарыг эмнэлэг дундуур урсгахгүйгээр шууд гадагш гаргах шийдлийг барилга байгууламждаа анхнаас нь тусгасан байх ёстой. Гэтэл хүн төрөлхтөн олныг хамрах цар тахал, халдварт өвчнийг дарсан гэж үзээд өөр чиглэлд түлхүү хөгжөөд явж байсан учраас эмнэлгийн барилга, байгууламжийн зориулалт зохион байгуулалт өөр болоод байсан. Оношилгоо, эмчилгээ, эм зүйн хөгжлийн хандлага ч мөн адил халдварт бус өвчнийг илрүүлэх, анагаахад чиглэж ирсэн. Тийм учраас энэ удаагийн цар тахлын үед оношилгооны тестээс эхлээд бүх зүйл бэлэн биш байсан.

Монголын нөхцөлд гэвэл нийт хүн амын тоондоо харьцуулбал эмнэлгийн хүрэлцээ бага. Улсын эмнэлгүүд гэхэд өнгөрсөн зуунд төлөвлөгдөн баригдсан учраас өнөөдрийн хүн амын тоо, нийгмийн болоод өвчлөлийн бүтэц, өөрчлөлтөд нийцгүй, барилга байгууламжийн хувьд ч хангалтгүй болчихсон байгаа хэрэг. Тийм ч учраас улсын гуравдугаар шатлалын болон бүхий л эмнэлгүүдийг дагаад хувийн эмнэлгүүд олноор бий болж, дутагдалтай байгаа байр сав, хүний нөөц, хөрөнгө оруулалт, эмчилгээ үйлчилгээг нөхөх хэрэгцээ үүссэн. Түүнээс улсын эмнэлгийн эмч нар ажлаасаа гадуур орлого олох гээд байгаа учраас ийм байдалд хүрсэн юм хараахан биш. Нэгэнт хүрэлцээгүй байгаа нөөцийг аль болох нэмэгдүүлж, өвчтөн үйлчлүүлэгчийг тараах үүднээс хэрэгцээ шаардлагыг л дагаж бий болсон үзэгдэл л дээ. 

Эмнэлгүүд халдварт бус өвчинд илүү төвлөрсөн учраас өнөөдөр улсын эмнэлгүүд барилгаа өөрсдийнхөө боломжийн түвшинд халдвартай бүс, халдваргүй бүс гэж хуваагаад байгаа. Өмнө нь үзүүлж байсан үйлчилгээ, үзлэгүүд хувийн эмнэлгүүд рүү шилжиж байна. Одоогоор хувийн эмнэлгүүд ковидын халдварт өвчлөлийг хүлээж авахгүй байгаа ч цаашид байдал хүндэрвэл бас л зохион байгуулалтын өөрчлөлт хийж, өвчтөнүүдийг хүлээн авах, хэвтэн эмчлүүлэхээс өөр аргагүй болох байх. Өнөөдөр амбулатор, лабораториор халдвартай хүмүүст үйлчилж байгаа. Үнэндээ улаан бүсээс төдийлөн ялгагдахгүй нөхцөлд бүхий л эмнэлгүүд шилжиж байна. Тэгэхээр цаашид дэлхий нийтээр дасан зохицох стратеги руу шилжих нь тодорхой болж байна. Эмчилгээний хувьд одоогоор томуугийн шинж тэмдгийн эмчилгээ хийж байгаа ч ойрын ирээдүйд шинэ эмчилгээнүүд бий болох болов уу. 

-Ярилцсанд баярлалаа. Шинэ төвийн үйл ажиллагаанд амжилт хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 10 цаг 47 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 10 цаг 57 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 12 цаг 0 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 12 цаг 17 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 12 цаг 17 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 12 цаг 25 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 12 цаг 37 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 12 цаг 51 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 12 цаг 54 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 13 цаг 7 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 13 цаг 11 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 13 цаг 24 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 14 цаг 0 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 16 цаг 14 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 16 цаг 18 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 17 цаг 25 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 18 цаг 22 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 18 цаг 56 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 19 цаг 49 мин ОРОС дахь АЛЛАГА 20 цаг 46 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” ОРОС дахь АЛЛАГА Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б...
Top