x

Д.Амартүвшин: Миний хамгийн гол зорилго төрийн эрх мэдлийг багасгах

Комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа.

-Төв талбайд таны нэгэн иргэнд гар хүрсэн бичлэг олны ярианы сэдэв болсоор байна. Ямар учиртай хүнтэй гар зөрүүлчихэв?

-Тэр бол тролл байсан юм билээ. Өөрөө өнөөдөр тэр талаараа ярьсан байна. “Би Чинбат ахын хайртай хүний захиалгаар очсон” гээд ярьчихаж.

Би тэр үед талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа Чинбат гэдэг хүнийг эргэж очоод байсан юм. Тэр хүн бол харааны бэрхшээлтэй, дээр нь хүйтэн нойтон үед өлсгөлөн зарлаж байгаа хүн. Өдөр бүр эргэж очдог юм. Халуун бүлээн ус дөхүүлж, хог энэ тэрийг нь зайлуулдаг санаатай. Тэр өдөр над руу “Ахынх нь бие жаахан муудчихлаа, хүрээд ирэх үү” гэхээр нь явж очиход нэг хүн Чинбат ах руу орилж хашгичаад эхэлсэн. Ямар сонин хүн бэ гэж бодоод харж байтал над руу бас дайраад унахаар үнэхээр тэссэнгүй. Зодоон ч юм уу, мөргөлдөөн ч юм уу тийм зүйл болчихлоо.

Шууд гар хүрэх шаардлага байсан уу?

-Тийм аймаар орилж хашгичаад байгаа хүнтэй яаж үг хэлээрээ ойлголцох вэ дээ. Яах вэ, миний буруу ч байсан байх, биеэ барьж чадаагүй. Гэхдээ олон хоног өлсчихсөн, бие нь муу хүн рүү дайраад байхаар хүн биеэ барьж чаддаггүй юм билээ.

-Нөгөө хүн чинь орилж харагдсан. Тийм хүчтэй цохисон хэрэг үү?

-Бичлэг дээр хангалттай харагдаж байгаа байх. Ганц өвдөглөх аядсан. Тэр миний нүүр рүү нэг цохисон. Өөр ямар ч зүйл болоогүй.

Хүмүүс зодоон л гээд байна. Үүний цаана хамгийн чухал зүйл нь эрх баригчид өөрсдийнх нь эсрэг дуугарсан хүмүүсийн эсрэг есөн шидийн юм хийж байгаагийн нэг нь. Энэ улс оронд хамаг юм нь нурчихсан. Боловсрол, эдийн засгаа нураагаад хаячихсан, эрүүл мэндийн салбар нь будаа болчихсон, гадаад харилцаа байхгүй, хил нь хаалттай, бүх юм нь дампуурчихсан байгааг шүүмжлэнгүүт шоронд хорьж байна. Эсвэл ийм тролл явуулж есөн шид болгож байна. Ерөөсөө л түүний л илрэл. Ийм новшийн юм болоод байгааг ойлгох хэрэгтэй. Хаана нь яаж зодсон нь гол асуудал биш. Тэр нөхөр бол цалин хөлс аваад ажлаа хийсэн байна лээ.

-Цалин хөлс авсан гэдгийг та яаж мэдэв?

-Тэр хүн өөрөө захиалгаар ирсэн гэдгээ хэлсэн байсан шүү дээ.

-Тэр хүнийг өмнө нь таньдаг байсан уу?

-Танихгүй. Гэхдээ өнөөдөр нэг хүнээс мэдээлэл авлаа. Д.Монголхүүг жагсаж байхад очиж маш их зүйл асууж шалгааж байсан нөхөр гэнэ. “Би таныг дэмждэг” гээд хэл амыг нь сугалчих гээд гүйж явсан залуу гэсэн. Ерөнхийдөө жагсаал цуглаан бүрт очоод судалгаа явуулаад байдаг нөхөр гэж ойлгосон.

-Цагдаа нар ирээд бужигналдсан. Юу болсон бэ?

-Мэдүүлэг авсан. Угаасаа Зөрчлийн хууль зөрчсөн учраас 100 мянган төгрөгөөр торгох юмуу, эсвэл 7-30 хоногийн баривчилгаатай.

-Талбайд өлсгөлөн зарлаж байсан М.Чинбатыг та өдөр бүр эргэж харагддаг...

-Чинбат ахтай би Д.Монголхүүг баривчлах үеэр клабхаус дээр танилцсан. Д.Монголхүүгийн баривчлгаа клабхаусаар нэг юм болсон шүү дээ. Түүнээс үүдэж хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой гэдэг шаардлагыг дэмжиж, Чинбат ах Эрдэнэтээс ирж Улаанбаатарт өлсгөлөн зарлаж байгаа хүн. Хотод нэг их олон таньдаг хүн байхгүй. Байсан ч гэсэн ойр ойрхон явж очоод туслаад байж чадахгүй. Би чинь талбайгаар өдөрт нэг эргэдэг. Өдөр бүр нэг цагт очиж “Хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой” гэж орилдог хүн. Тэгэнгээ халуун ус өгөөд, хог новшийг нь цэвэрлээд өгчихдөг юм. Чинбат ах урьд нь ч тэмцэл хийж байсан юм билээ. Хараагүй иргэдийн эрхийг хамгаалж 2000 оны эхээр бас өлсгөлөн зарлаж байсан гэсэн.

-Саяхан л комеди хийгээд хүмүүст инээд бэлэглээд явж байсан хүн яагаад гудамжинд эсэргүүцэл зарлах болов?

-Би уг нь комедигаа хийгээд л явмаар байна. Гэтэл манай комедиг яг 520 хоногийн турш хорьжээ. Бүх газруудыг нээлээ, манайхыг нээдэггүй ээ. Одоо ч гэсэн урлаг соёлын тоглолт хориотой. Гэтэл дарга нар өөрсдөө шоугаа хийгээд л байна. 20, 30 мянгаар нь хүмүүсийг цуглуулсан. Тэд нартай хэн ч хариуцлага тооцоогүй. Миний “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөний зорилго ерөөсөө л тэр шүү дээ. Бид нар өөрсдийнхөө ажлын байрны төлөө тэмцэхгүй бол өөр хэн тэмцэх юм. Гоё комеди хийгээд явж баймаар л байна. Гэтэл цагдаагаар байсхийгээд торгуулаад, тэнэг бичлэгүүдээ олон нийтийн сүлжээнд тавиулаад баймааргүй байна.

Энэ хүмүүс чинь өөрсдөө шоу зохион байгуулчихаад биднийг болохоор өдөр шөнөгүй хааж хорьдог. Ажиллахад байнгын дарамттай шүү дээ. Манайх нээгдсэнээс хойш хоёр ч удаа эрх цуцлах сануулга өгсөн. Нэг удаа мэргэжлийн хяналтынхан, дараа нь нийслэлийн үйлдвэр үйлчилгээнээс ирж дарамтлаад байгаа. Хариуд нь би хууль ёсны дагуу хүн бүрд тэгш үйлчлээч гэж хүсч байгаа юм. Биднийг өдөр бүр дарамталдаг хэрнээ яагаад Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Намайг “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөн байгуулаад төв талбай дээр гуравхан минутын плашмоб хийгээд тарахад шууд шүүх дээр дуудаж байсан. “Яасан бэ” гэхэд “Гамшгийн тухай хууль зөрчсөн. 14-30 хоногийн баривчилгаатай” гээд шүүх хурал болж байсан удаатай.

-Манайд зарим тэмцэгчид захиалгатай байдаг нь нууц биш. Танаас ч бас тийм байж болзошгүй гэж хардах эрхийнхээ хүрээнд асуумаар байна?

-Өөрийнхөө төлөө явж байгаа хүн хэний захиалгаар явна гэж. Би ямар нэгэн Засгийн газрыг огцруулж болохгүй гэвэл Засгаас захиалгатай гэж болно. Эсвэл “Манай АН-ыг...” гээд эхэлбэл АН-ын захиалгатай болно.

-Ингэхэд намын гишүүнчлэлтэй юү?

-Намайг 16 настай байхад манай өвөө МАН-ын гишүүн болгож байсан. Дараа нь 2000 оны эхээр АН-ынхан оюутнуудыг бөөнөөр нь элсүүлж байх үед элсчихсэн. Одоо бол би аль ч нам биш. Манай намууд бүгд зүүний үзэл баримтлалтай. Би өөрөө барууны үзэл баримтлалтай хүн.

-Та бол зөвхөн өөрийнхөө төлөө тэмцэж байгаа гэж байна. Хувиа бодсон хэрэг биш үү. Бусад хүмүүсийг харахад олон нийтийн эрх ашгийн төлөө гэцгээдэг?

-Тэр чинь хамгийн худлаа. Хүн өөрийнхөө төлөө тэмцэхээс өөр хамгийн үнэн юм хаана байгаа юм бэ. Ард түмний төлөө гээд бүгд УИХ-д очоод суудаг биз дээ. Тэгээд юу хийж байна, тэд.

-Тэмцэл тань хэр үр дүнд хүрч байна?

-Сошиалыг хэд, хэдэн удаа давлагаалууллаа. Чи надаас ярилцлага авч байна. Энэ чинь том үр дүн биз дээ.

-Олон нийтийн өмнө гарч ирээд үзэл бодлоо илэрхийлэх, шаардлага тавих тийм ч амар алхам биш. Одоогийн хүмүүс компьютер, гар утасны цаанаас дуугарах нь элбэг болсон. Гэрийнхэн тань өөрийг чинь хориглож байна уу?

-Уурлаж л байдаг юм. “Болиоч дээ, яах гээд байдаг юм” гээд. “Би хүүхдээ хоолтой байлгахын төлөө явж байна. Ажлын газраа нээлгэхгүй бол болохгүй биз дээ” гэхээр чимээгүй болчихдог.

-Комеди багийнхан чинь юу гэх юм?

-Тэр хэд чинь баярлана шүү дээ. Газраа нээлгэх гээд явж байна гээд. Манай хэд чинь өнгөрсөн жил нөгөө клубтэйгээ нийлээд “Миний хөгшчүүл болъё оо” гээд л жагсаж байсан.

-Та тэгээд юуг өөрчлөхийг хүсч байгаа юм бэ?

-Миний хамгийн их хүсч байгаа зүйл бол яагаад хууль тэгш биш үйлчлээд байгаа юм бэ. Манай төр хэтэрхий данхар байна. Маш их эрх мэдэлтэй учраас маш их цавчаа хийж байна. Энэ жилийн төсвийг хар л даа. 18 их наяд байна шүү дээ. Олдсон нь дээр нь ш... гэдэг төсөв л болж байна. Миний хамгийн гол зорилго төрийг хамгийн бага түвшинд байлгах ёстой. Эрх мэдлийг нь багасгах ёстой. Аль болох чөлөөт зах зээл рүү оруулах ёстой гэдэг хүсэл болчихоод байна даа.

-Уран бүтээл юу хийж байна

-Долоо хоног бүр “Am­raa Weekly” шоу маань гарч байна. Дахин шинээр “Liberty pub” подкаст бэлэн болсон. Бас дахин түүхийн контент хийж байна. Мэдээж комедигоо хийж байгаа. Намайг хүмүүс юу гэж хэлсэн ч яах вэ. Өөрийнхөө юмыг хийгээд л явъя. Сайн байна гэнэ үү, муухай байна гэнэ үү хэнд хамаатай юм бэ. Өөрийнхөө хийнэ гэсэн юмаа хийгээд, өөрийнхөө төлөө л явж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Энэ оюуны хомсдолтой залууг хэг ашиглаад бн аа!!!!??? (192.82.83.74)
    Энэ оюуны хомсдолтой залууг хэг ашиглаад бн аа!!!!??? Бас гомо гээд бгаа.
    2021 оны 10 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 14 цаг 31 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 15 цаг 7 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 15 цаг 16 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 15 цаг 38 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 15 цаг 48 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 16 цаг 55 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 18 цаг 10 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top