x

П.Цэнгүүн: ХАА-г дэмжих сан бол нэг хөдөлмөрийн баатрын охин компани шүү дээ

"Цанаа (Л.Цандэлэгийг хэлэв) ямар зах зээл мэдэх биш, попорч л байхгүй юу..."

“Алтан тариа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Цэнгүүнтэй ярилцлаа.

-Энэ жилийн ургацын талаар ярилцлагаа эхэлье. Энэ жил хур бороо ихтэй байсан ч арвин ургац авна гэж ХХААХҮЯ-наас мэдээлж байна. Ургац хураалт дуусч байна уу. Танайх хэр их ургац авч байна вэ?

-Улсын хэмжээнд 550 мянган тонн буудай хураан авна гэсэн тооцоо гарсан байсан. Бодит байдал дээр хэд хүрэх нь одоогоор хараахан гараагүй байна. Урьдчилсан баланс нэг комбайн, бункерын жин өөр өөр гардаг. Хур бороо ихтэй, ялангуяа буудайн болц явагдах үед бороо их орсон, мөн сүүлийн үед цас орж ургац хураалтыг хойшлуулсан нь буудайн чанарт нэлээд нөлөөлж, гуриланд тэнцэх буудайн хэмжээ буурах байх. Чийг ихтэй буудай сүүлийн үед нэлээд ирж байна. Энэ нь элеваторт цэвэрлэж, шигшиж, хатаах шаардлага илүү их гарна гэсэн үг.

-Яам нэг тонн буудайг өрөндөө 800 мянган төгрөг, бусдыг нь 750 мянган төгрөгөөр худалдан авч байна. Гэтэл танай компани 690 мянгаар авна гэж. Ямар учраас ийм үнэ тогтоов. Бүх л юмны үнэ өсч байхад өмнөх жилийн үнээр авч байна гэж тариаланчид нэлээд бухимдалтай байна лээ...

-Буудайн үнэ эрэлт, нийлүүлэлт болон гурилын үнээс хамаардаг. Гурилын үнэ өмнөх жилийн долдугаар сарын түвшинд байгаа. Ковидын үед Засгийн газраас гурилын нийлүүлэлт үнийг зохицуулах үүднээс импортын буудайн бүх татварыг тэглэж, нэмж 100 мянган тонн аюулгүй байдлын нөөц бүрдүүлэх үүднээс 270 мянган тонны импортын квот олгосноор гурилын үнэ тогтвортой бага өссөн ач холбогдолтой. Энэ нь хэрэглэгчид таатай байсан.

Гэвч нөгөө талдаа гурилын үйлдвэрүүдийн гурилын болон буудайн үлдэгдэл нөөц их байснаас гурилын үйлдвэрүүд эргэлтийн мөнгөө ургацанд оруулах гэж хоорондоо өрсөлдөн үнийг буулгасаар алдагдалд орж эхэлсэн. Ийм байдалтай байгаа дээр нь шинэ ургац өмнөх жилүүдээс арвин их авна гэхээр буудайн үнэ одоогоор өсөх шалтгаан байхгүй.

-Гэтэл улс илүү үнээр авна гээд байдаг?

-Улс гурил үйлдвэрлэдэггүй, зөвхөн буудай худалдан авч борлуулдаг тул асуудалд өрөөсгөл байдлаар хандсан болов уу. Ер нь тариаланчид, гурил үйлдвэрлэгчид, Яам гэсэн гурван оролцогчтой манай зах зээл сүүлийн хэдэн жилүүдэд тэнцвэргүй байдал бий болж гажуудал үүсээд удаж байгаа. Жил бүр өмнө нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэж байсан, одоо Хөдөө аж ахуйг дэмжих сан энэ зах зээлд оролцож нэг талаас тариаланчдадаа дэмжиж, шаардлагатай техник, үр, хор гербицид зээлээр олгож хүнсний буудайнд шууд татаас урамшуулал олгодог. Нөгөө талдаа улс худалдан авсан энэ их буудайгаа гурилын үйлдвэрт худалдан борлуулах гэж авдаг. Нэг ёсны буудайн ченж хийдэг гэсэн үг. Сан гол гол элеваторуудыг эзэмшдэг тул буудай хүлээн авах, шинжлэх, цэвэрлэх, хатаах, хадгалах, ачих гээд нэлээд өртөг зардал улсаас гаргадаг. Жилдээ 4-5 тэрбум төгрөг зарцуулдаг. Ченж маань энэ зардлаа авсан үнэ дээрээ нэмэлгүй, алдагдалтайгаар нэг л гурилын үйлдвэрт зардаг жишиг тогтсон. Нэг хөдөлмөрийн баатрын гурилын үйлдвэрт ондоо багтааж ямар ч тендергүй, хаалттай, хуйвалдаад зарчихдаг.

Тэгэхээр тэр гурилын үйлдвэр нь улсын буюу татвар төлөгчдийн хөрөнгө мөнгөөр үйлдвэрийнхээ түүхий эдийг бэлтгэн нийлүүлж улсыг хохироодог гэсэн үг. Ийм гаж, шударга бус байдал жил бүр давтагддаг. Тиймээс улсын авч байгаа үнэ хэд байх нь огт хамаагүй, тэртэй тэргүй алдагдалтай нөгөө компанидаа нийлүүлэх учраас.

-Хууль бус биш үү. Та нар зохих байгууллагад нь хандаж байсан уу?

-Энэ шударга бус үйлдлээ зогсоохыг удаа дараа яаманд тавиад, бүр сүүлдээ АТГ-т хүртэл хандаад нэмэр болоогүй. Тиймээс Хөдөө аж ахуйг дэмжих сан гэдэг бол нэг хувийн компанийн охин байгууллага. Хөдөө аж ахуйг дэмжих санд тушааж байгаа буудай бол тэр нэг баатарт тушааж байгаа буудай шүү гэдэг. Ийм гаж тогтолцоог засах төрийн байгууллага огт байхгүй нь манай зах зээлийг тэнцвэргүй, доголдолтой байдалд хүргэдэг юм.

-Тэгэхээр Хөдөө аж ахуйг дэмжих санг яах ёстой гэж та харж байна?

-Зах зээл дээрээс бараа худалдан авч борлуулдаг бизнес хийдэг ч тусгай сангуудын хуулийн дагуу үйл ажиллагаа нь явагддаг тул ямар ч татвар төлдөггүй манай гол өрсөлдөгч. 90-ээд онд хувьчлагдсан гурилын үйлдвэрүүдийн элеваторуудыг буцааж төрд шахаж үүссэн түүхтэй. Шахааны бизнес нь явагдсаар байгаад өнөөдөр 150 гаруй тэрбумын үндсэн хөрөнгөтэй, 250 тэрбумын авлагатай, 200 тэрбумын өглөгтэй, жилдээ 40 гаруй мянган тонн буудай зарж, 25 тэрбумын орлого олж улсаас татаас авч зардлаа нөхдөг. Анх буудайн сан, дараа нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан одоо Хөдөө аж ахуйг дэмжих сан гэж нэрийг нь сольсон болохоос биш өөр дорвитой өөрчлөлт хийгээгүй явж ирсэн. Цаашид улсад маш том дарамт, авлигын эх булаг л болох газар. Тиймээс яаралтай хувьчлах хэрэгтэй. 65 гишүүнтэй нам айгаад байгаа бол ядаж хувьцаат компани хэлбэрт оруулж бизнесээ ил тод явуулж, зах зээлд шударга өрсөлдөх хэрэгтэй. Яам хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж, бизнес хийж, хамт тоглох бус салбарын бодлого стратеги тодорхойлж шударга өрсөлдөөний шүүгч нь байх ёстой.

-Таныхаар энэ зах зээлд төр оролцсоноор буудайн үнэ бага байна гэж хэлэх гээд байна уу?

-Яг тийм. Аливаа төрийн оролцоо зохицуулалт нь хомсдол эсхүл илүүдэл үүсгэдэг. Манай зах зээлд хэт оролцож илүүдэл үүсгэснээр үнэ бага байхад бензин дээр хомсдол, үүсгэх жишээтэй. Уг нь буудайн дэлхийн зах зээл жилийн дотор 25 хувь өссөн байтал манайд өсөхгүй байгаа нь үүнтэй холбоотой. Мөн нүүрсийг аваад үз. Дэлхийн зах зээлд өндөр үнэтэй байхад манайх зарж чадахгүй, үнэгүй шахуу байж л байна. Чөлөөт зах зээлд итгэдэггүй хүмүүсийн хийдэг зүйл бол төр бүхнийг зохицуулж чадна гэдэг. Харамсалтай нь, олон сая хувь хүмүүсийн сонголт янз бүр, субьектив байдаг тул тэр болгоныг төвлөрүүлж нэгтгэн төлөвлөнө гэдэг бол бүтэхгүй. Тиймээс ч төвлөрсөн төлөвлөлт буюу социализм дампуурсан түүхтэй.

-Л.Цандэлэг гуай дөрвөн гурилын үйлдвэр хуйвалдаж үнэ тогтоож тариаланчдын хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна гээд байгаа. Мөн улс 100 мянган тонн буудайг худалдаж ав, эсхүл экспортлох зөвшөөрөл олго гэсэн ч шаардлага тавьж харагдах юм...

-Хэрвээ гурилын үйлдвэрүүд үгсэн хуйвалдсан бол буудайн үнэ дээр бус гурилын үнийг нэмэх дээр хуйвалдана биз дээ. Тэр нь хамаагүй ашигтай. Харин эсрэгээгээ 100 мянган тонн үлдэгдэл нөөц ихтэй тул ширүүн өрсөлдөж үнээ буулгаснаас ийм байдал үүссэн байхгүй юу. Цанаа (Л.Цандэлэгийг хэлэв. сурв) яахав дээ, зах зээлийн мэдээлэл, бодит байдлаа сайн хараагүй л попорч байхгүй юу. Өмнө нь хөгжлийн сангаас 100 мянган тонн буудай улс худалдан авч байсан.

Авсан буудайгаа 20 тэрбумын алдагдалтай зарж улсыг хохироосон. Тэрийгээ давтах гэж үү. Эхлээд ургацаа авчих хэрэгтэй. Түүнээс гурилд хэд тэнцэх нь үү, тэжээл, спиртэнд хэд шилжих нь үү, цаана нь хэр их үлдэгдэл гарах вэ гэдэг бодит тоогоо гаргах нь зүйтэй. Үнэхээр гурилын стандартад тэнцэх буудай илүүдээд байвал экспортолж болно. Гэвч өнөөдрийн манай буудайн чанар стандарт ямар байгаа билээ. Хятадын авдаг буудайн чанарт тэнцэх буудай олдохгүй л болов уу. Чийг өндөр, асар их хольцтой буудай гадаад худалдааны эргэлтэд орохгүй. Экспортлохын тулд өнөөдрийн 14-15 цн бус улсын дундаж 30 цн ургац авч байж экспорт ярих нь дээр байх. Тариаланчид төрөөс дэмжлэг их шаардаж авдаг. Энэ дэмжлэг нь халамж болчихсон. Халамж нь хэтрэхээрээ зах зээлээ хорлож сүйтгэдэг.

-Буудайны үнэ бага учраас тариаланчид ирэх жилээс улаан буудай тарихгүй рапс ихээр тарина гэж байна. Энэ нь цаашдаа хөрсөнд муу биш үү?

-Яалаа гэж. Маш зөв. Рапс тарих нь илүү ашигтай. Борлуулалт нь зах зээлийн жамаараа, төр оролцдоггүй тул үнэ нь дэлхийн зах зээлийн түвшинд хүрдэг. Монгол 700 мянган га-д жилдээ тарьдаг үүний 100 мянга буюу 15 хүрэхгүй хувьд рапс тарьж байгаа. 30 хувь хүргэхэд асуудалгүй. Рапс сэлгээнд хэрэгтэй.

Дараа жил нь буудай тарихад маш сайн өмнөх таримал. Тиймээс рапс их таривал дараа жил буудай бас их сайн ургана гэсэн үг. Энэ жил нэг юм харууллаа. Хур бороо, ус ихтэй жил байсан. Үр тарианд ганц ус чийг хангалтгүй гэдгийг харуулсан. Тиймээс га-ын ургац тийм ч их биш, чанар ч бас тийм сайн биш жил болж байна. Учир нь үр тариа хөрснөөс шаардлагатай хооллолтоо авч чадаагүй. Ургамалд нэн тэргүүнд азот, кали, фосфор гээд 15 төрлийн элемент шаардлагатай байдаг. Хөрсөнд эдгээр элементүүд нь байхгүй бол ургац нэмэгдэхгүй. Яахав уринш хийж 20 цн авч болно. Уринш гэдэг бол нэг жилийн хугацаанд хөрсөндөө 20-30 кг азот хуримтлуулж байна гэсэн үг.

Гэтэл нэг тн буудайнд 25-30 кг азот заавал шаардлагатай байдаг. Хэрэв 50 цн ургац авъя гэвэл зөвхөн 34 хувь азотоос 430 кг/га-д цацаж байж л ийм ургац авна. Үүнд элдэв ид шид огт хэрэггүй. Зөвхөн тоо, шинжлэн ухаан л хэрэгтэй. Жишээ нь, манайх энэ жил рапс тарьсан. Үр нь рапүүл, нийлмэл бордоо хэрэглээд 23-24 цн/га авлаа. Гэтэл муу үр, бордохгүйгээр улсын дундаж 6-7 цн л байх жишээтэй.

-Саяхан танай компани талхны шинэ үйлдвэр нээсэн байна лээ. Энэ талаараа яриач?

-Ковидын хүнд хэцүү үе байгаа ч бид хөрөнгө оруулалтаа хийсээр ирлээ. Одоогоор гурван төрлийн шинэ талх зах зээлд гаргаад байна.

Монголд анх удаа амьд хөрөнгөөр улаан буудай-хөх тариан талх хийдэг технологийг оруулж ирсэн. Чех, Герман гээд хойд зүгийнхэн их иддэг талх.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав 16 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 16 цаг 19 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ 16 цаг 27 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна 18 цаг 23 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Уржигдар 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Уржигдар 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Уржигдар 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Уржигдар 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Уржигдар 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Уржигдар 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Уржигдар 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Уржигдар 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Уржигдар 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Уржигдар 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Уржигдар 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Уржигдар 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Уржигдар 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Уржигдар 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Уржигдар 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Уржигдар 12 цаг 17 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ...
Top