x

Д.Баярхүү: Манай талаас шалтгаалсан асуудлаа зөв шийдчихвэл Хятадын хил, зах зээл нээлттэй л байгаа шүү дээ

Олон улсын харилцааны судлаач-профессор Дашдоржийн Баярхүүтэй ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчянтай аравдугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийсэн. Уулзалтын ач холбогдлыг та юу гэж харж байгаа вэ?

-Дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын амаргүй цаг үед хоёр улс менхийн хөршийн сэтгэлээр харилцан бие биеэ дэмжин. олон улсад жишиг болохуйцаар хамтран ажиллаж байгааг манай Ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн нь энэ уулзалтын ач холбогдлыг хэлээд өгчихсөн юм биш үү.

Гол нь ажил хэрэгч, прагматик, үр дүнд суурилсан, харилцан ашигтай байх гадаад бодлогын стратегиа нотолсон уулзалт боллоо. Манай хоёр улсын хооронд улс төрийн харилцааны маргаан зөрүү байхгүй Иж бүрэн стратегийн түншлэлдээ хоёул үнэнч яваа. Дээд өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамж ковидоос болж удааширснаас бус тасраагүй.

Гадаад хэргийн сайд нар сүүлийн нэг жилд харилцан айлчилсан. Одоо Монгол Улсын Ерөнхий сайд Хятадад айлчлах урилгатай. Гэлээ гээд манай улсад ковидын дэгдэлт өндөр байгаа, халдвар хамгааллын дэгдэм гээд айлчлах боломж бүрдэхгүй. Тиймээс айлчлалыг товчлоод хөнгөвчлөөд гол нь ярилцах, шийдэх асуудлаа цахимаар ярилцаад болчих шиг боллоо. Технологийи дэвшлийг ашиглан хоёр талын дээд хэмжээний уулзалт хийж болдог нь харагдлаа.

Нэгэнтээ хоёр талаасаа хоёр биенээ дэлгэцээр хараад шууд ярьчихаж байна. Сайд нараа суулгаад цахимаар хэлэлцээ хийж болж байна. Цаг товчилсон, зардал чирэгдэлгүй, мөн хоёр талдаа ашигтай цахим хэлэлцээ хэмээн үзэж байна.

Миний хувьд олж харснаар хамтын ажиллагааны практик шинжтэй чухал асуудал хөндөх шиг боллоо. Жишээ нь, олон жил хүлээгдээд байсан Гашуунсухайтын төмөр замын огтлолцлын цэгийг эцэслэн тохирлоо. Тяньжинд гацаад байсан 4,500 гаруй чингэлгийг шуурхай татахаар боллоо. Нүүрсийг чингэлгээр тээвэрлэх термималь ашиглах ногоон гарцуудыг хамтран ажиллуулахаар боллоо гэхчлэн асуудлыг хэлэлцлээ.

-Ерөнхий сайд нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж Монгол, БНХАУ-ын худалдааны эргэлтийг арван тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө санал нэгдсэн. Үнэхээр энэ зорилт биелэх боломжтой юу?

-Хоёр улсын худалдааны эргэлтийг арван тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагуудыг идэвхтэй ажиллуулах талаар Ерөнхий сайд нар санал нэгдсэн гэсэн. Энэ нь улс төрийн зориг хоёр талдаа байна. Засгийн газрын дэмжлэг байна гэсэн баталгаа гэдэг утгаар онц ач холбогдолгой мэдэгдэл юм. Харин тэр арван тэрбумд хүргэх талаар манай тал онцгой идэвх чармайлт гаргах шаардлагатай.

Хятадын гадаад худалдаанд Монгол бол маш бага хувь эзэлдэг. Хятад гэдэг чинь дэлхийн том худалдаачин тул тэднээс айхавтар чармайлт шаардлага нэхээд байх хэрэггүй. Бид өөрсдөө л хичээх хэрэгтэй. Халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулсны үндсэн дээр худалдааны голлох бүтээгдэхүүн нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн байна лээ. Нүүрсээ шанагаар хутган машинд ачаад хар хурдаар нь давхиулж Хятадын хил рүү хүргэдэг болхи практикаа өөрчлөх цаг аль хэдийнэ болсон.

"Чингэлэг", "терминаль", "ногоон гарц" гээд байгаа чинь бага зэрэг дэвшил нэвтрүүлье л гэсэн үг шүү дээ. Цаашаа нэг ухасхийхэд түүхий биш, боловсруулсан нүүрс, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ экспортлох шаардлагатай.

-Коронавирусийн халдварын улмаас Замын-Үүд, Эрээний хил тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоочихлоо. Одоо яах вэ?

-Энэ бол олон хоногийн хүндрүүлсэн зориудын бодлого биш байх аа. Хоёр улсын харилцаа руу татан авчраад ГХЯ ба ЭСЯ, ДТГ-ыг яллаад байх хэрэггүй. Хятадыг хараагаад бүр ч утгагүй. Монголчууд өөрсдөө л хичээх асуудал шүү дээ. Халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиад өөрсдийгөө эрүүл саруул байна гэж нотлоод хил нэвтрээд байхад асуудал үүсэхгүй шүү дээ. Зөвхөн манай талаас, монголчуудаас шалтгаалсан тэр асуудлаа л бид зөв шийдчихвэл Хятадын хил, зах зээл нээлттэй л байгаа шүү дээ.

-Эрээн, Замын-Үүдийн боомтыг хаасны улмаас хилийн цаана их хэмжээний ачаа гацах, саатах нь тодорхой боллоо шүү дээ. Тэгэхээр энэ нь Монголын эдийн засагт ямар нөлөөтэй вэ?

-Ийнхүү гацсанаас Хятад хохирно гэж байхгүй, хохирол Монголд л хүнд тусна. Тэр дундаа нүүрсний зөөврөөр аж төрдөг амь амьдралаа залгуулдаг монголчуудад гол буруу нь байгаа болоод гацаад байгаа юм. Хятадын зориудын бодлого биш.

Замын-Үүд болон Гашуунсухайт дээр гацаад байгаа гол шалтгаан нь монголчуудын сахилга батгүй, карантины дэглэм мөрдөж чаддаггүй, дур зоргоороо байдал нь хамгийн их саад болж байна. Жишээ нь Гашуунсухайтын карантинд байгаа жолооч нар хорио цээрийн дэглэмээ тоодоггүй, шоуддаг, архидан согтуурхдаг. Жишээ нь, өдөрт 300 шил архи зарагддаг, түүнийхээ бурууг PCR шинжилгээ буруу гарч байна гэж хэл ам хийдэг бололтой дуулддаг. Архидан согтуурхдаг, дампуурдаг тухай мэдээллийг цагдаагийн байгууллага хэлээд өгнө дөө.

Ингэж дураараа авирлачихаад гол буруугаа айлын талд тохчихдог. Айлыг буулт хийлгэж аль хэмээн төр засаг, ГХЯ руу агсардаг нь байнга л харагддаг шүү дээ. Сав л хийвэл төв талбайдаа баахан лоозон плакат бариад жагсчихдаг. Замаа булаалгалаа гээд саяхан жагсаж харагдана лээ. Замаа булаалгах далим шалтгийг монголчууд өөрсдөө л гаргаад өгчихдөг.

Бүгд биш ч, хэн нэгэн нь архидсан, дампуурсан, ажил тасалсан, эсвэл хулхидсан, залхаасан болоод л нийтэд нь хариуцлага тооцоод хамт олонд нь хариуг нь өгчихдөг. Тэгэхлээр нь хоёр улсын харилцаа руу татаад аваад ирдэг. Хятадын эсрэг хийрхэл дэвэргэдэг. Ийм циклээр хоёр улсын хамтын ажиллагаа явахгүй дээ. Бид орчин үеийн олон улсын харилцааны соёлтой apгa барилд бага ч атугай суралцмаарсан.

-Хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсоны дагуу цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх талаар ч мөн ярилцсан. Энэ талаар ярихгүй юу?

-Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод энд яригдах байх. Цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо цэвэршүүлэх зорилгоор Хятадад хэрэгжүүлсэн олон зөв туршлага байдаг. Жил бүр хүн болгон төдөн мод гарих гэх мэт. Ийм бодлого Хятадын реформтой зэрэг эхлээд 40 гаруй жилийг үдээд байна. Тийм учраас тэдний хур туршлагаас суралцах хэрэгтэй.

Тэгээд ч хоёр Ерөнхий сайд санал нэгдлээ гэсэн маань төр засгийн зүгээс дэмжигдлээ. Энэ талаар хоёр улс хамтран ажиллахад бэлэн байна аа гэдэг баталгаа болно. Тэр тохиролцоог практик дээр хэрэгжүүлэх нь хоёр улсын доод шатны байгууллагууд, орон нутгийн захиргааны эрхлэх ажил болов уу.

Манайхан мод тарих хөдөлгөөн өрнүүлж байгаа нь сайн. Харин тарьсан модоо арчилж тордох, улам олшруулах тал дээр хэнэггүй монгол араншингаа татасхийгээд ажиллахад ч болохгүй гэх газаргүй дээ.

-БНХАУ-тай хөгжүүлэх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх ажлын хэсгийг байгууллаа. Цаашдаа ажлын хэсэг яаж ажиллах шаардлагатай харагдаж байна вэ?

-Ажлын хэсгийн хариуцах, хэрэгжүүлэх ажлыг Ерөнхий сайд нар заагаад өгчихлөө л гэж би ойлгосон. Үүнд авто зам, төмөр замаар харилцан холбогдох, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хоёр улсын хил огтлолцлын цэгийг эцэслэн тохирох, холбогдох боомтуудад ногоон гарц нээх, Хятадын зүгээс манай улсын өмнөд бүсэд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, экспортлох боломж бүрдүүлэхэд хамтран ажиллах, Улаанбаатар хотыг ухаалаг хот болгох, авто замын түгжрэл бууруулахад чиглэсэн төслүүдэд Хятадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцуулах “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр"-ийг урагшлуулахад анхаарах, хоёр улсын бүс нутаг, олон талт механизмуудын хүрээн дэх ойр дотно хамтын ажиллагааг үргэлжлүүлэх гээд хийх ажлыг нь ярайтал заачихсан байна.

-Коронавируст цар тахал гарснаас хойш БНХАУ болон манай улсын хоорон дахь хамтын ажиллагаа, харилцааны талаар та гэж юу гэж харж байна вэ?

-Хоёр улс коронавируст тахлын амаргүй нөхцөл байдалд гэмцэж, бас хоёр улсын нэгэнт тогтож төлөвшсөн харилцаа хамтын ажиллагааны эрчийг алдчихгүйн төлөө ажиллаж байна. Монгол, Хятадын харилцааны идэвхгэй хандлагыг хадгалж, өндөр дээд түвшний харилцан айлчлал, хамтын ажиллагааны голлох механизмуудын уулзалтыг зохион байгуулж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг богино хугацаанд сэргээх ёстой болов уу.

"Нэг бүс нэг зам" санаачилгыг Монголын хөгжлийн стратегитай уялдуулах ажлыг хурдасгах, тэгснээрээ эдийн засгийн сэргэлтэд түлхэц үзүүлэх, цар тахлын сөрөг нелөөллийг давах, учирсан цаг хугацааны хохирлоо нөхөх хэрэгтэй.

Манай улсаас чухалчилдаг нүүрсний экспорт, түүний хилээр нэвтрэх хэмжээг нэмэгдүүлэхэд хоөр тал ач холбогдол өгч, олон хэлбэрийн арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай. Хятад нь Монголын хамгийн том худалдааны түнш хэвээр байна. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа цаашдаа тасралтгүй өсөөсэй л гэж хүсэх байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ 8 цаг 59 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо 9 цаг 10 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 9 цаг 15 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ 11 цаг 45 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо 11 цаг 52 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна 11 цаг 57 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ 12 цаг 7 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 12 цаг 14 мин Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 12 цаг 52 мин Дайн дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт 14 цаг 13 мин Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав 14 цаг 42 мин АУЗ П.Бадарчийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 14 цаг 48 мин Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог зам 22-26 км үргэлжилнэ 14 цаг 55 мин Кенийн эмэгтэй хөнгөн атлетикчид дэлхийн рекордуудыг шинэчиллээ 14 цаг 59 мин Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 15 цаг 4 мин Л.Бямбажаргал: Хувийн хөрөнгийг үзэн ядах нь социал демократ үзэл биш 15 цаг 8 мин Монголын хоёр тамирчин Дэлхийн цомоос медаль хүртлээ 15 цаг 20 мин Наадмын үндэсний бөхийн барилдааны бүртгэл эхэллээ 15 цаг 25 мин Т.Базарханд: Шагайн харваа хүнийг маш сайхан төлөвшүүлдэг 15 цаг 39 мин “Playtime” фестивалийн үеэр иргэдээс 10 сүх, 33 хайч, 7 зодооний хэрэгсэл хураан авчээ 16 цаг 31 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо
Top