x

Forbes: АНУ-ын Худалдааны сайдыг $120 сая гаруй доллар “угаасан” хэрэгт сэжиглэж эхлэв

WL Ross & Co  санд ажиллаж байх үедээ Уилбур Росс сангийн  үйлчлүүлэгч нар ба сангийн топ-менежерүүдээс  их хэмжээний хөрөнгийг шууд шахан дарамталж  салгах ажилтай байсан ажээ.

Сэтгүүл өнөөгийн Америкийн сайдыг “тус орны  түүхэн дэх хамгийн  мөнгө салгах томоохон дарамтлагч” байж магадгүй гэсэн байна. 

Түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүсийн гаргасан гомдлуудыг материалд иш татсан байв. Тухайлбал, WL Ross & Co сангийн портфелийн захирлын нэг асан Дэвид Сторпер (David Storper), Россыг дөрвөн сая доллар завшсан хэрэгт буруутгав. Росс мөнгийг  дараа нь өөрийн нэр дээр шилжүүлэн санхүүгийн хуурамч баримтаар түүнийг нуухыг  оролджээ. Энэ хэрэг сая хоёр долоо хоногийн өмнө шүүхийн өмнөх журмаар тохиролцооны дагуу шийдэгдсэн байв.

WL Ross & Co сангийн ажилтан байсан  өөр гурван хүн Россыг 48 сая долларыг хууль бусаар эзэмшсэн гэж буруутгажээ. Росстой хамт WL Ross & Co.санд ажиллаж байсан зургаан хүний дөрөв нь одоо сайдтай мөнгө завшсан хэргээр зарга үүсгээд байгаа ажээ.

Уилбур Росс сайдаар томилогдох хүртэл Ерөнхийлөгч Трампын аппаратад  ажиллаж байлаа. 

Олон жилийн турш Россын толгойлж байсан WL Ross & Co сан нь “махчин сангийн” (vulture fund) тод жишээ бөгөөд дампуурч байгаа компанийг сүйрлийн эрмэгт ирэхэд нь худалдан авч түүнийг цааш нь худалдах эсвэл бүтцийн өөрчлөлт хийн бизнесийг сайжруулах зорилгоор ажиллаж байлаа. 

Россын залилангийн нэг тодруун жишээ нь WL Ross & Co санг Invesco компанид худалдсан нь болов. Forbes тэмдэглэснээр компани санг худалдан авсныхаа төлөө “зохицуулалт ба нөхөгдөх  зарлагын” 43 сая долларыг аргагүйн эрхэнд төлсөн явдал болж байна.
Америкийн сэтгүүл мөн Росстой хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдэгдлүүдээс нийтэлсэн байна. Нью-Йоркийн санхүүч Эшер Эдельман тэмдэглэхдээ: "Тэрбээр үнэний хилийг холдуулж хөрөнгийг авах бүхий л боломжийг ашигладаг” гэлээ. Өөр нэг  нэрээ нууцалсан хүн Россыг “тэр төрөлхийн худалч”  хэмээн нэрлэжээ.

Тухайн цагтаа залилан, бусдын хөрөнгийг булаасан, татвараас зугтсан болон бусад  хэргээр шоронд хоригдож байсан Оросын нэгэн олигарх асан “Минийх бол минийх. Харин чиний хөрөнгийн талаар алив ярилцъя” гэж хэлсэн зарчмыг АНУ-ын Худалдааны сайд барьдаг хүн болж таарлаа хэмээн Forbes сэтгүүлийн  гэрч нар тодруулж өгчээ.

Зургийг: Etienne Laurent/EPA-EFE

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 6 цаг 51 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 7 цаг 4 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 7 цаг 8 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 7 цаг 14 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 7 цаг 20 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 7 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 8 цаг 6 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 8 цаг 14 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 14 цаг 57 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Уржигдар 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Уржигдар 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Уржигдар 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Уржигдар 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Уржигдар 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Уржигдар 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Уржигдар 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 2026-06-12 Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 2026-06-12 Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 2026-06-12
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top