x

Улаанбаатар хотод хур тунадас орохгүй

Улаанбаатар хотод үүлэрхэг, хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 5 хэм хүйтэн байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 7 хэм хүйтэн байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 7 хэм хүйтэн байна.

Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.

Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2-7 хэм хүйтэн, Алтайн өвөр говь орчмоор 9-14 хэм, Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 17-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. 17-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 1 цаг 26 мин Бид бол монголоид хүмүүс 1 цаг 39 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 1 цаг 58 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 2 цаг 20 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 2 цаг 38 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 2 цаг 50 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 3 цаг 7 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 3 цаг 7 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 4 цаг 1 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 5 цаг 29 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 6 цаг 25 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18
iИх уншсан
Top