x

"Д.Монголхүүг өмгөөлөгчтэй нь биечлэн уулзуулахгүйгээр хорих анги руу ачаад явсан"

"No Double Standart" буюу хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстойг хэлж шаардаж буй хөдөлгөөний залуусыг Аравдугаар сарын 5-ны өдөр баривчилсан. Тодруулбал, хөдөлгөөний гишүүн Д.Монголхүү, хөдөлгөөний дэмжигч, хар машины булхайг илчилсэн Г.Ган-Очир, "Зон олны нам"-ын дарга Э.Одбаяр, н.Чинбат нарыг саатуулаад байгаа юм. Тэгвэл энэ талаарх тодорхой мэдээллийг Д.Монголхүүгийн өмгөөлөгч А.Пүрэвдуламаас тодрууллаа. 

-Аравдугаар сарын 5-ны шөнийн нэг цагт иргэн Д.Монголхүүг баривчилсан гэх мэдээлэл байна. Ямар шалтгаанаар саатуулаад байна вэ?

-Монголхүүг аравдугаар сарын 5-ны шөнийн нэг цагийн үед хойшлуулшгүй ажиллагаа нэрийдлээр баривчилж авч явсан. хойшлуулшгүй ажиллагаа гэдгээ иргэн "Д.Монголхүү нь оргон зайлж болзошгүй, мөн цагдаагийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд саад учруулж болзошгүй" гэж тайлбарласан. Яг ямар хуулийн үндэслэлээр баривчилж байгаа нь тодорхой бус байна. Д.Монголхүү оргон зайлах оролдлого хийгээгүй, цагдаагийн алба хаагчдад ямар нэгэн саад учруулаагүй.

Та бүхэн мэдэж байгаа өмнө нь "No Double Stan­dart" хөдөлгөөний хүрээнд хүүхдийн эрхийн төлөө дуугарч талбай руу хүүхдийн хэдэн гутал оруулах гэтэл оруулаагүй. Тухайн үед цагдаагийн тав, зургаан алба хаагч бидний өмчийг хурааж Д.Монголхүүгийн биед нь халдаж хуучин гэмтлийг нь сэдрээж баривчилж явсан. Гэтэл одоо эсрэгээрээ цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр зүйл анги уншаад явж байгаа юм билээ.

-Одоо Д.Монголхүү хаана саатуулагдаж байгаа вэ? Та холбоо тогтоосон уу?

-Хорих 461 дүгээр ангид хоригдсон. Ер нь "No Double Standart" хөдөлгөөн хууль шүүх байгууллагын өмнө эрх тэгш байдлыг л шаардаад үг хэл, үзэл бодлоо илэрхийлээд л явж байгаа. Би энэ хөдөлгөөний гишүүддээ хууль, өмгөөллийн туслалцаа үзүүлэхээс гадна идэвхтэй дэмжигч байдлаар ажиллаж байгаа. Нэг үгээр хуульч хүнийхээ хувьд үзэл бодлоо илэрхийлээд явж байна. Өнөөдөр Монгол Улсад хүний жам ёсны эрх хангагдахаа больчихсон байна, бид ардчилсан нийгэмд өөрсдийн зөнгөөрөө эдэлдэг энэ эрх чөлөөгөө эдлэх эрхтэй. Хөдөлгөөний гол зорилго бол ерөөс хүний эрх, эрх чөлөөний төлөө шүү дээ.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх аль ч шатанд өмгөөлөгч хүн үйлчүүлэгчтэйгээ саадгүй уулзах ёстой, мөн өмгөөллийн үйлчилгээг авах эрхтэй. Гэтэл тухайн баривчлагдсан өдөр өмгөөлөгчийг биечлэн уулзуулах боломжгүйгээр хорих анги руу ачаад явсан. Энэ бол хүний эрхийн маш ноцтой зөрчил. Өмгөөлүүлэх, хууль зүйн тусламж үйлчилгээ авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өмгөөлөгчтэйгөө уулзах эрхийг маш ноцтойгоор зөрчлөө.

-Иргэн Д.Монголхүүгээс гадна хөдөлгөөнийг дэмжиж байсан цөөнгүй хүмүүсийг авч явсан. Тэдний талаар тодорхой мэдээлэл байна уу?

-Д.Монголхүүгээс гадна энэ хөдөлгөөнийг дэмжиж оролцож байсан залуусыг мөн саатуулсан. Эхэндээ Э.Одбаяр, н.Чинбат, Г.Ган-Очир гэсэн залуучуудад цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй буюу эрүүгийн хуулийн 23.1 гэсэн зүйл заалтыг сануулаад гэрчээр байцаалт авч байсан. Гэтэл сүүлдээ хорих анги руу аваад явж байгаа юм байна лээ. Энэ үйл явдал бол Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө үгүй болчихсон байна гэдгийг тод томруунаар харуулж байна. Харин ингэх тусам нь залуучууд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх ёстой.

Түүнээс гадна мэргэжил нэгтэй, хүний эрх, эрх чөлөөний төлөө тангараг өргөсөн хуульч, өмгөөлөгч, эрх зүйч нар минь та бүхнээс хүний эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг хүсч байна. ХЗДХЯ-ны гадаа хэсэг хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхэд ямар муухай харгис хэрцгийгээр саатуулаад аваад явж байна. Энэ байдал зөвхөн дуу хоолойгоо өргөж байгаа хүмүүсийн асуудал биш, энэ бол монгол хүн бүрийн эрх, эрх чөлөөний тухай асуудал хөндөгдөж байна. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөнийхөө төлөө сэрж мэдрэх цаг нь болсон байна.

-Хорих анги болон цагдаагийн газар саатуулагдаж байгаа гишүүд, дэмжигчид хууль, өмгөөллийн туслалцаа бүрэн авч чадаж байгаа юу?

-Манай мэргэжил нэгт нөхөд болох н.Өнөржаргал, н.Эрхэмбаяр гээд өмгөөлөгч нар энэ хэрэг дээр ажиллахаа илэрхийлээд байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох байх гэдэгт найдаж байгаа.

-Та яг одоо энэ хэрэгт холбоотой асуудлаар мэдүүлэг өгөх гээд явж байгаа юм байна, тийм үү?

-Тийм. Гэхдээ өмгөөлөгч хүнээс өөрийнх нь үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчийн хэрэгтэй холбоотойгоор мэдүүлэг авах нь хуулиар хориотой байдаг. Гэвч би өөрийнхөө үйлчлүүлэгчтэй холбоотойгоор мөрдөн байцаах газарт мэдүүлэг өгөх гээд явж байна. Энэ бол өмгөөлөгч нарын хувьд мөн л ноцтой асуудал. Өмгөөлөгч нар үүнд анхаарах, дуугарах ёстой.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 15 цаг 46 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 16 цаг 22 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 16 цаг 31 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 16 цаг 53 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 17 цаг 3 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 18 цаг 10 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 19 цаг 25 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top