x

Синтия Никсон Нью-Йорк мужийн захирагчид өрсөлдөнө

-Америкийн ардчилагч нар“ардчилсан социализмын” үзэлд автаад байна-

“Их хот дахь секс” гэх олон ангит киноны од Синтия Никсон улс төрийн идэвхтэй компанийг өрнүүлэн  Нью-Йорк  мужийн захирагчийн сонгуульд ардчилагч нарын дэмжлэгийн төлөө тэмцэж эхэллээ. Жүжигчин бүсгүй  өөрийгөө Ерөнхийлөгчийн  сонгуульд нэрээ дэвшүүлж байсан Берни Сандерсийн үзэл баримтлалыг дэмждэг гэлээ.  Зүүний үзэл баримтлал нь Трампыг үл тэвчих хөдөлгөөн ба Ардчилсан намын хямрал зэргийн давалгаанаар газар авч эхэллээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн Хиллари Клинтоны гол өрсөлдөгч сенатор социалист Берни Сандерсийн амжилт нь “ардчилсан социализмын” талынхныг  конгрессийн сонгуульд босгож байна.

 

“Дээд хүрээний төлөөллийн “хоршооллын” ардчилагч нар тэр тодорхойлолтдоо дургүй байгаа. Гэхдээ та ардчилсан социалист гэж өөрийгөө тооцдог бол та эрүүлийг хамгаалах, орон сууц, боловсролыг  бидний шилдэг болгох замд зогсож байгаа гэсэн үг ба тэр нь үндсэн эрх болох ёстой. Харин шүтлэг биш” хэмээн Никсон ярьжээ. Ирэх есдүгээр сард жүжигчин эмэгтэй Нью-Йоркийн захирагчийн  сонгуулийн праймеризид өрсөлдөхөөр шийджээ.

Арваннэгдүгээр сарын сонгуульд  “Америкийн ардчилсан социалистууд” (Democratic Socialists of America, DSA) хөдөлгөөн дэмжиж байгаа 20 мужийн 42 нэр дэвшигч өрсөлдөх  юм. Хөдөлгөөнийг 1982 онд  зүүний ардчилагчид, эмэгтэйчүүдийн  эрхийн төлөө тэмцэгчдийн групп, ҮЭ  үүсгэн санаачилжээ.

Хөдөлгөөнийн эхлэлийг профессор, нийтлэгч Майкл Харрингтон 1972 онд  тийм нэртэй ном бичиж гаргажээ. ”Социализм нь  амжилт, сүйрэл,  урвалт шарвалтыг бүгдийг  үзсэн. Гэхдээ тэр нь ХХI зуунд хүмүүнлэг нийгэм байгуулах бусад санаа бодлоос давуутай санаа юм” хэмээн Харрингтон бичсэн байдаг.

Оказиотой социализм

DSA дэмждэг нэр дэвшигчдийн дунд энэ хөдөлгөөний мандаж буй од 28 настай, Александра Оказио Кортес байгаа. Энэ эмэгтэй конгрессмен- ардчилагч Жозеф Кроулийг  намын праймеризаар ялжээ. Одоо Кортес Ардчилсан намаас цөөнхийн  эрхийг хамгаалах, мөн корпорацийн татварыг нэмэгдүүлэх, олон нийтийн салбарын хөгжлийн тухай уриатайгаар  сонгуульд Ардчилсан намаас оролцоно. Энэ эмэгтэйг  Ардчилсан намын мандаж буй од гэж Washington Post сонин нэрлэжээ. “Америк хүн бүр  тогтвортой, хүртээмжтэй орон сууцтай, эрүүлийг хамгаалахтай, хамгийн орчин үеийн амьдралын нийгмийн баталгаатай байх ёстой” гэж Кортес ярьж байгаа.

 

New Yorker сэтгүүлийн ерөнхий редактор Дэвид Ремниктэй ярилцахдаа Кортес бараг л Ленин шиг “капитализмын сүүлчийн шатны” хямралын тухай ярьсан байв. Хүмүүс долоо хоногийн 60-80 цаг ажиллаад “өөрийн гэр бүлээ тэжээж чадахгүй” нийгэм гэж нэрлээд “Тиймээс хүмүүс  өөрчлөлтийг хүсч байна” хэмээн Кортес өгүүлсэн байна. Бронкст төрж өссөн тэр уран барилгачны охин бөгөөд районы төвшний улс төрд оролцох болжээ. Их сургуульд  эдийн засаг, олон улсын  харилцаагаар боловсрол авчээ. Тэрбээр 2016 онд өөрийгөө социалист гэсэн Берни Сандерсийн штабт сайн дураар ажиллаж, Сандерс ч залуучуудын дунд ихээхэн алдартай болсон юм.  Кортесийн улс төрийн үзэл санааг сенатор Жо Либермандаже тодорхойлохдоо, түүнийг  ардчилагч гэхээсээ илүүтэй социалист гэжээ.

“Ардчилсан социализм” хөдөлгөөний талынханд хэлэхэд, Венесуэлийн лидер Уго Чавес өөрийгөө социалист гэж байсан. Мөн Бүгд найрамдах намын консерваторууд Барак Обамаг нийгмийн даатгалын бодлогынх нь төлөө социалист гэж байлаа. Нийгмийн баталгаа, эмнэлэгийн заавал ч үгүй даатгал социалист улстөрчдийн хөтөлбөрийн чухал хэсэг болдог.

Социалист Ерөнхийлөгчийн төлөө

Социалист үзэл баримтлал ардчилагч нарын дунд  “хаанаас ч бишээр” үүсчээ. 1876 онд  гадаадын цагаачид АНУ-д Социалист  ажилчны намыг байгуулжээ. Харин 1906 онд Америкийн социалист нам байгуулагджээ. Түүний гишүүд нь боомтын ажилчид, сэхээтнүүд зэргийн 100 мянга орчим хүн байлаа. Зүүний үзэл санаа ардчилагч нарын дунд хориод оноос  алдартай байсан ба гучаад оноос Зөвлөлтийг олон хүн дэмжиж, коммунист намын гишүүд болсон байжээ. Социалистууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ сойж  байсан ч цөөн санал авч иржээ. Өнөөдөр социализмын үзэл санаа нь дунд ангийн хувь багассан хэт баячуудын  хувь ихэссэн зэргийн шалтгаанаар алдартай болж байна.

Gallup төвийн 2015 онд явуулсан санал асуулгаар асуугдагчдийн  47 хувь нь Ерөнхийлөгчийн сонгуульд социалистуудын төлөө санал өгнө гэсэн байв. Ийм санал ардчилагч нарын дунд 59 хувь, бүгд найрамдахчуудын дунд 26 хувь байв.

2011 онд санхүүчид, том корпорациудыг эсэргүүцсэн “Уолл-Стритийг эзлэ” гэсэн хөдөлгөөн  өрнөж, зүүний хөдөлгөөний бүлгүүд дэмжсэн байв. «Мы 99%» гэсэн уриатай хөдөлгөөний Huffington Post  сонин “ XXI зууны хувьсгал” гэж нэрлэсэн байлаа.

 

“Ардчилсан социализмын” талынхан 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин нэр дэвшинэ гэж байгаа Трамптай өрсөлдөх хүнийг гарган ирж магадгүй. Одоохондоо Ардчилсан намд Трампын эсрэг зогсохоор тодруун лидер алга. Жо Байден, Хиллари Клинтон нарын нэр олон ардчилагч нарт гашуун чинжүү шиг л сонсогдож байна. Тиймээс ч “ардчилсан социалистууд” намдаа давамгайлах хандлагатай ч энэ хандлага нь богино хугацааных байж болох юм.

М.Цогт 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 17 цаг 38 мин Монтенегро улсын түүхийн товч 17 цаг 47 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 17 цаг 53 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 17 цаг 58 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 18 цаг 2 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 18 цаг 6 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 19 цаг 0 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top