x

Өнөөдөр ахиухан хэмжээний нойтон цас орно

Улаанбаатар хотод үүлэрхэг, хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 11 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 11 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө8 хэм дулаан байна.

Өнөөдөр Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орно.

Өнөөдөр Хөвсгөлийн нутаг, Булган, Хэнтийн хойд хэсгээр, 02-03-нд шилжих шөнө Дорнодын хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 3-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, 6-нд баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 5, 6-нд өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 1 цаг 20 мин Бид бол монголоид хүмүүс 1 цаг 33 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 1 цаг 52 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 2 цаг 14 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 2 цаг 32 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 2 цаг 44 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 3 цаг 1 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 3 цаг 1 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 3 цаг 55 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 5 цаг 23 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 6 цаг 19 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18
iИх уншсан
Top