x

Цай Вэньруй: Асуудлын гол нь Монголын төмөр замын тээвэрлэх хүч дутагдалтай байна

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та бүхний мэдэж байгаачлан өнгөрсөн өдрүүдэд Монгол Улс шатахууны хомсдолд орсон. БНХАУ-аас нийлүүлэх шатахуун хугацаандаа ирэх боломжгүй болсноос ийм байдалд хүрлээ гэж салбарын яам мэдээлж байгаа. Манай улсын зүгээс Хятадын талд шатахуун тээвэрлэх хугацааг наашлуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Элчин сайдын яам энэ асуудалд хэрхэн анхаарал тавьж байна вэ?

-Монгол Улсад одоо үүсээд байгаа шатахууны хомсдолын шалтгаан Хятадын талд байгаа юм биш. Хятадын талаас яаралтай шатахуун нийлүүлэх хүсэлтийг хүлээж аваад үүнд өндөр ач холбогдол өгч, дотоодын холбогдох байгууллагуудыг зохицуулан Монголд шатахуун нийлүүлэх ажлыг яаралтай эхлүүлсэн. Монголын тал есдүгээр сарын 22-ны өдөр Хятадын талд яаралтай шатахуун нийлүүлэх хүсэлтийг албан ёсоор гаргасан. Хятадын тал 22-ны өдөртөө багтаж зохицуулалт хийн, Эрээн хотын боомт руу шатахуун илгээсэн.

Асуудлын гол нь төмөр замын тээвэрлэх хүч дутагдалтайд байна. Монголын талын төмөр замын цариг өргөн, Хятадын тал олон улсын стандартын царигтай. Монголын талын худалдаж авсан шатахууныг Замын-Үүдийн боомт дээр тээвэрлэлтийн шилжүүлэлт хийнэ.

Одоогийн байдлаар, Монголын талын боомтоор нэг талдаа хамгийн ихдээ өдөрт 480 тонныг шилжүүлэн тээвэрлэх боломжтой. Ийм тээвэрлэлтийн хүчин чадлаар тооцоход Монголын талын хүсэлтэд яагаад ч хүрэх боломжгүй байна.

Шатахуун бусад бараа, бүтээгдэхүүнтэй адилгүй, амархан шатаж, дэлбэрэх аюултай. Мөн тээвэрлэлтийн явц ярвигтай, хэрвээ ажиллагаа буруудвал аюулгүй байдлын маш том эрсдэл дагуулна. Энэ бүхэн Монголын талын худалдаж авсан шатахууны тээвэрлэлт хойшилсоор байгаагийн шалтгаан гэдгийг мөн онцолмоор байна.

-Гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж, вагоныхоо кодыг авчихсан, наашаа ачуулах л үлдээд байгаа юм билээ. Стратегийн бүтээгдэхүүнийг оочер дараалал харгалзахгүй тээвэрлэж болдоггүй юм уу?

-Ямар бараа, бүтээгдэхүүн байх нь хамаагүй, гаалиар нэвтрэх үед бүгд Хятад, Монгол хоёр улсын боомтын тухай зохих хэлэлцээр болон гаалийн дүрэм журмын дагуу явагдана.

-Хятадын тал гэрээгээ биелүүлэхгүй байгаа энэ асуудлын хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Монголын тал Хятадын Чайна ойл компанитай бэлэн шатахуун худалдан авах гэрээ байгуулсан даруй Хятадын талын компаниас шатахуун илгээж, гэрээгээ биелүүлсэн. Төмөр замын тээвэрлэлт дээр асуудал гарснаас биш “Чайна ойл” компанийн тээвэрлэлтэд асуудал гараагүй гэж ойлгож байна.

-Сошиалаар мэдээлээд байгаачлан шатахууны нийлүүлэлтийн асуудал ингэж гацсан явдал нь үнэхээр хоёр улсын харилцаатай холбоотой юу. Зарим талаар хоёр орны харилцаанд сэв суусан, улс төрийн агуулгатай гэх мэдээллүүд яваад байна л даа?

-Ийм мэдээлэл байгааг сонсоод би их гайхаж байна. Яг одоо Хятад улс Монгол руу тусламжийн гар сунгаж байхад ийм эргэлзээ яаж байх билээ. Хятад, Монгол хоёр улс Их бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Хоёр улс сүүлийн жилүүдэд, нэн ялангуяа цар тахал дэгдсэн үеэс эхлэн харилцан туслан дэмжиж, хоёр улсын харилцаа амжилттай хөгжиж байна.

-Ковидын дараахь эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор улс орнуудын бараа эргэлт сайжирч, Тяньжин дахь чингэлгүүдийн бөөгнөрөл улам нэмэгдэнэ. Тэгэхээр цаашид шатахууны нийлүүлэлтийн асуудал ингэж гацсаар байх уу. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Цар тахлын дараахь дэлхий дахинд ажил, үйлдвэрлэл сэргэж буйг дагаад дэлхий нийтийн хэмжээнд худалдаа, тээврийн эргэлт нэмэгдэж, зөвхөн Тяньжин боомт төдийгүй дэлхийн олон томоохон боомтуудад бөөгнөрөл үүсч байна. Монголын тал гуравдагч талаас импортолсон ачаа бараа цар тахлын өмнөх үеийнхээс ихээр өссөн. Энэ нь хоёр талын одоогийн хэрэгжиж байгаа гэрээнд заасан хүчин чадлын хязгаараас хавь илүү давсан байдалтай байгаа. Хэдий ийм боловч Хятадын тал бэрхшээлийг зохицуулж, нааштайгаар шийдвэрлэн, Монголын тал хүнд асуудлаа шийдвэрлэхэд аль болох туслахыг хичээж байна.

-Цаашид Монгол Улсад нийлүүлэх шатахууныхаа үнийн асуудалд Хятадын тал ямар бодлого баримтлах вэ?

-Монголын тал Хятадын газрын тосны компанитай хэлэлцээ хийж байгаа ба Засгийн газар үүнд хөндлөнгөөс оролцохгүй.

-УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэхдээ Хятадаас импортолж буй шатахуун аравдугаар сарын 1 гэхэд ирнэ гэж байсан. Энэ үеэр БНХАУ-ын Үндэсний баяр болдог. Тэгэхээр хил гааль хаалттай байх юм биш үү?

-Бид шатахууныг аль болох хурдан тээвэрлэн Монголд хүргэж, шатахууны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж байна.

-Ингэхэд та бүхэн өөрийн улсынхаа үндэсний баяраар ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

-Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор БНХАУ байгуулагдсаны 72 жилийн ойг ЭСЯ цахим хэлбэрээр тэмдэглэх болно.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.118.46)
    Гадны тархи угаалт царигийн маргаанаар 10 жил
    2021 оны 10 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 20 цаг 22 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top