x

Д.Монголхүү: Ковидын хууль нь иргэдэд нэг өөр, эрх мэдэлтнүүдэд өөр үйлчилдэг байж болохгүй

Өнгөрсөн хугацаанд коронавирусийн цар тахалтай холбоотойгоор ААН, иргэд хэд хэдэн удаа жагсаал цуглаан хийж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн. Гэвч иргэдийг үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг “Ковидын хууль”-иар хааж торгох арга хэмжээ авсаар байгаа юм. Зургаа, Долдугаар сард талбай дээр өөрийн үзэл бодлоо илэрхийлж байгаад цагдаа нарт баригдаж явсан иргэн Д.Монголхүүтэй ярилцлаа. 

-Өнгөрсөн хугацаанд иргэдийн дуу хоолой болж, өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн, өнөөдөр ч гэсэн төв талбай дээр сууж байгаа юм байна. Өмнө нь таныг талбай дээрээс баривчилж авч яваад ямар хариуцлага ногдуулсан бэ?

-Тухайн үед цагдаа надад хууль бус шаардлага тавьсан. Үүндээ бантсаны дараа гүйцэтгэх ажиллагаа явуулж хуулийн хариуцлага хүлээлгэсэн. Өөрөөр хэлбэл, ямар ч хууль зөрчөөгүй иргэнийг хүчээр гэмт хэрэгтэн болгочихсон. Энэ маш ноцтой асуудал шүү дээ. Хэргийг шалгуулах гээд мөрдөн байцаах албанд гомдол гаргасан ч нөхдүүд хэрэг үүсгэхээс татгалзлаа гээд цагдаа нараа хамгаалж байна лээ. Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гомдол гаргасан ч мөн л хэрэг үүсгэхээс татгалзаад цагдаа нарын зөв байсан гэсэн шийдвэр гаргачихсан.

Хамгийн гол нь хууль, хуулийн заалтууд нэг л утга санаатай байгаа. Тэр хуулийн заалтуудыг хоёр үзүүртэй жад шиг хоёр талаар нь хэрэглэдгээ болих хэрэгтэй. “Ковидын тухай” хууль нь иргэдэд нэг өөр, эрх мэдэлтнүүдэд өөр үйлчилдэг байж болохгүй. Тийм ч учраас би “Цахим үндэстэн” арга хэмжээнд шүүмжлэлтэй хандаж талбай дээр эсэргүүцлээ илэрхийлж байна.

-Талбай дээр сууснаас хойш танд Цагдаагийн газраас ямар нэгэн шаардлага ирсэн үү?

-Ер нь хууль, хүчнийхэн байхгүй хуулиар хүнийг гэмт хэрэгтэн болгодог байдалд хүрчихсэн байна. Урьд нь бол эзэн нь олдвол хэрэг нь олдоно гэдэг шиг хууль гаргаж ирээд л хэрэгтэн болгочихдог байлаа. Гэтэл одоо бүр хорвоо дэлхийд огт байхгүй хуулиар хүнийг хэрэгтэн болгох гэж оролдож байна. Талбай дээр сууснаас хойш надад цагдаагийн газраас албан ёсны шаардлага ирсэн. Бүртгэлгүй жагсаал цуглаан хийж байна, бүртгэлгүй учраас хууль ёсны бус юм, тийм учраас одоо боль, тар гэсэн бичгэн шаардлага ирсэн.

Би хариуд нь “Шаардлагыг чинь би хүлээж авахгүй, урьд өдөр нь та нар Үндэсний соёл амралтын хүрээлэнд ковидын үеэр хэдэн мянгаар нь хүн цуглуулсан. Засгийн газар хууль зөрчсөн, тэр нөхдүүдтэйгээ хариуцлага тооцсоны дараа над дээр ирээрэй” гэж хэлсэн.

-Өнөөдөр гэхэд халдварын 2500 тохиолдол илэрлээ. Ийм эрсдэлтэй үед ХХМТГ, Соёлын яам хамтраад “Цахим үндэстэн” гэсэн арга хэмжээ зохион байгууллаа. Энэ байдлаараа цаашдаа халдварын тохиолдол улам нэмэгдэх нь?

-Засгийн газрын алдаатай бодлогын үр дагавар л одоо илэрч байна шүү дээ. ААН, иргэд цуглараад өөрсдөө хариуцлагаа хүлээх нь ондоо асуудал буюу энд хувь хүний хариуцлагын асуудал яригдана. Харин Засгийн газар зохион байгуулалттай хүмүүс цуглуулна гэдэг нь зарчмын хувьд яагаад ч болохгүй асуудал. Хүйтний улирал ирж байна. Цар тахалд гаргах зардал улам бүр нэмэгдэнэ. Хоёр жил гаруй хугацаанд эдийн засаг хэцүүдсэн, иргэд мөнгөгүй болчихсон. Урьд нь бид эмнэлэгт ор олдохгүй байна гэж хэрүүл хийдэг байсан бол одоо бүр хэвтэх шал ч олдохоо больчихлоо. Ийм байдалд хүрэхээс сэргийлж бид шаардлага хүргүүлж, үзэл бодлоо илэрхийлсээр байсан.

Ерөнхий сайд “Иргэд өөрсдөө хариуцлагагүй байна, эрх чөлөөгөө хэтрүүлээд байна” гэж хэлсэн шүү дээ. Иргэд хоёр жил гэртээ хоригдсон. Хүнд чинь нийгмийн хэрэгцээ гэдэг зүйл байдаг. Бид яах гэж хүүхдүүдээ цэцэрлэгт явуулдаг билээ дээ. Нийгэмших нь хүний заяагдмал байгалийн хэрэгцээ, бид сүргийн зохион байгуулалттай амьдардаг. Хоёр жил гэртээ байсан хүмүүс, тэнд тийм шоу боллоо гэхэд ирэхгүй гээд яах юм. Тэр шоуг нь Засгийн газар нь зохион байгуулж байгаа юм чинь очихгүй яах юм. Зүй ёсныхоо эрх чөлөөг эдлэх гэж очсон хүмүүсийг “Та нар эрх чөлөөгөө хэтрүүлээд байна, хариуцлагагүй байна” гэж хэлж яаж болох юм. Ажиглаад байхад Засгийн газарт ямар ч буруу байхгүй, үргэлж өөрсдийнхөө ажлыг хамгаалж эсрэгээрээ иргэд, ААН-ээ буруутгасан, боосон зүйл ярьдаг.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Гадаа талбайд зохион байгуулагдах арга хэмжээг дэмжинэ. Бид цаашдаа соёл урлагийн арга хэмжээгээ нээлттэй болгоно” гэсэн. Иргэд “Ингэх л байсан юм бол яах гэж хөл хорио тогтоож эдийн засгаа дордуулсан юм бэ” хэмээн шүүмжлэлтэй хандаж байна?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ичсэн хүн, хүн ална гэдэг шиг шийдвэр гаргалаа шүү дээ, сая. Засгийн газар ингэж болж байгаа юм бол иргэд, ААН-тэй хийсэн хариуцлагын гэрээгээ цуцал гээд эхлэнгүүт иргэдийг тайвшруулах маягаар “Бар, караокег чинь нээгээд өгье, одоо та нар сайхан зугаац” гэж байна. Нэг ёсондоо гал унтрааж байна шүү дээ. Тэрийгээ ААН-үүдээ хэвийн байдалд оруулах чиглэлийн хүрээнд ажиллаж байна гэсэн утгаар хэлж байгаа юм. Үнэндээ үгүй шүү дээ. Үнэхээр хэвийн байдалд нь оруулахыг хүссэн бол өнөөдөр биш, хоёр жилийн өмнө тийм шийдвэр гаргах ёстой байсан. Цар тахал бидэнд хийсч ирээгүй, хэлж ирсэн. Уг нь бид өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэж ойлгодог. Дэлхий дахинд коронавирус гараад бүтэн нэг жил болж байхад бид дотроо алдаагүй байсан. Бидний өмнө улс орнууд халдвараа тараагаад, хяналтдаа аваад, технологио гаргаж ирээд зөвлөмж гаргасан. Манай улсад зөвлөмж, санхүүжилт бүх зүйлийг нь олгосон. Тийм байхад эдийн засгаа шалаар нэг болгочихсон.

-Хамгийн гол нь цар тахлын хууль одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа шүү дээ. Засгийн газар зохион байгуулах арга хэмжээгээ саадгүй хийгээд байдаг мөртлөө иргэдийн эрх ашгийг “Ковидын тухай хууль” гэсэн урт нэртэй хуулиараа хааж болохгүй биз дээ?

-Зарчмын хувьд улс үндэстэнд хууль дээдлэх ёс гэж байдаг. Зөвхөн иргэн хууль дээдлэх, эсвэл төр нь хууль дээдлэх ёстой гэж хэлдэггүй. Ардчилсан оронд бүгд хуулийн өмнө эрх тэгш байх ёстой, хуулийн дээр гарах хэн ч байх ёсгүй. Гэтэл хууль нь ялгаатай үйлчилж байна гэдэг нь манайх хуулийн засаглалтай орон биш, харин хуулиа засагладаг орон болчихоод байна. Хууль биднийг засаглах ёстой атал хуулийн ард хэн нэгэн байгаад хуулиар далимдуулж дарамтлаад байна. Шуудхан хэлэхэд хуулийн ард Засгийн газар, эрх барьж байгаа нөхдүүд байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 20 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top