x

Уулархаг нутгаараа нойтон цас орж, сэрүүснэ

Есдүгээр сарын 20-ноос Есдүгээр сарын 27-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв.

Нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орж, сэрүүснэ.

Хур тунадас: 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс, Сэлэнгийн сав газраар, 22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд Халх голын сав газраар, 27-нд Алтайн уулархаг нутгаар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно.

Салхи:  24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд секундэд 6-11 метр.  

Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 14-19  хэм дулаан байна. 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст дулаахан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 2 цаг 21 мин Бид бол монголоид хүмүүс 2 цаг 34 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 2 цаг 53 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 3 цаг 15 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 3 цаг 33 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 3 цаг 45 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 4 цаг 2 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 4 цаг 2 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 4 цаг 56 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 6 цаг 24 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 7 цаг 20 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18
iИх уншсан
Top