x

Ким ардын дайснуудаа чөлөөлж эхлэв

БНАСАУ-д улс төрийн хоригдлуудыг өршөөх өргөн цар хүрээтэй ажиллагаа эхэлжээ

Өршөөлийг БНАСАУ үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойтой холбогдуулан зарлажээ. Хэвлэлийнхэн ийм арга хэмжээг тэнд нэг биш явуулсан гэж хэлж байна. Японы булаан эзлэгчдээс чөлөөлөгдсөний ойгоор 2015 онд хамгийн сүүлчийн том хэмжээний өршөөл явуулсан байлаа. Өмнө нь Ким Ир Сений 100 жилийн ойгоор 2012 онд бас нэг том хэмжээний өршөөл явуулжээ.

АНУ-ын Төрийн департаментын  мэдээгээр “Хойд Солонгост 80-120 мянган улс төрийн хоригдлууд бий” гэсэн ч түүнд зуун хувиар итгэж болохгүй байх. Тодорхой мэдээлэлгүй байхад ийм тоог гаргаж болохгүй нь мэдээж.

Энэ удаагийн өршөөлийг зарим шинжээчид тус оронд гарч буй өөрчлөлттэй холбон тайлбарлав. Хөрш орнуудтай  нь харилцаа нь дулаарч байгаа нь үүнд нөлөөлсөн гэж тэд хэлж байна.

Харин Хойд Солонгосоор мэргэшсэн америк мэргэжилтэн Бенжамин Зильберштейны хэлж буйгаар, энэ өршөөлийг дулаарал гэхгүй аж. БНАСАУ-ын байдал гадаад ертөнцтэй холбоотой, харин тэдний дотоод байдлыг ажиглахад амар биш гэдгийг тэр хэллээ. Энэ тухайгаа тэр Пеньсилванид байрладаг Research Institute хүлээлэнгийн Foreign Policy сайтад бичжээ.

Төрийн департаментын тавдугаар сарын Дэлхийн шүтэн бишрэх эрх чөлөөний илтгэлд БНАСАУ-д  шашны үйл асуудлаас болж хоригдлуудын ихэнх шорон гянданд суугаа гэсэн байв. Ихэнх нь  аймшгийн нөхцөлтэй лагерийн системд  байгаа ажээ.

Талхны төлөө эхийгээ матсан гэж үү?

Эдгээр шоронд хүний эрхийн байгууллагынхан орох эрхгүй учраас тэр талын мэдээлэл ихэнхдээ түүгээр дамжсан хүмүүсийн яриа болдог. Шоронгийн харгалзлагч нар хоригдлуудад аймшигтайгаар ханддаг гэсэн яриа их байдаг. Эдгээр хүмүүс аймшгийн гэмт хэрэг хийсэн тухай бидэнд ярьж, хоригдлуудад хандах бидний зүгээс ямар нэгэн өрөвч сэтгэл гаргуулахгүйн тул бидний сэтгэл зүйгээр тоглосон. Одоо л тэд ямар  хүмүүс байсныг ойлгож, би их гэмшиж байна хэмээн шоронгийн харгалзагч байсан  эмэгтэй The Independent  сонинд ярьсан байв.

Шоронгийн нөхцөл хичнээн хүнд байсан ч хоригдож байсан хүн бүрийн ярианд итгэх хэрэггүй. Британийн сэтгүүлч  Блейн Хардены “14-р лагериас оргосон нь” гэдэг ном гэрчилнэ. Тэр нь Шин Док Хекийн түүх юм. Тэр 23 насандаа лагериас оргосон ба одоо Өмнөд Солонгост  амьдардаг.   

Номонд Умардын дэглэмийн аймшгийг өгүүлж, бестселлер болсон ба гадны хэд хэдэн хэл дээр орчуулагджээ. Уг номоор кино хийсэн байв. Номонд Шиний нэг өгүүллэг бий. Тэр зүсэм талхны төлөө эхийгээ ахтай нь цуг лагериас оргох төлөвлөгөөтэй гэж матсан байдаг. Номонд өгүүлснээр, хожим тэднийг  буудан хөнөөсөн гэнэ. Шин ингэж  лагерьт хэрхэн амьдрах аргаа олжээ. Хэнийг түрүүлж матсан нь  амь үлддэг гэдгийг тэр ойлгосон гэж  дурсчээ.

Эдгээр бүх түүх зохиомол гэдгийг Шин өөрөө 2015 онд ярьсан байв. Гэвч түүний  талынхан хэд хэдэн зүйл нь үнэнтэй авцалдахгүй гэсэн юм. Үүний дараа хоригдол асан уншигч нартаа хандан  Умардын дэглэмийн эсрэг тэмцлээ зогсоож буйгаа хэлээд харин өөрийн талынхандаа тэмцлээ үргэлжлүүлэхийг уриалсан байлаа.

Олон улсын хүний эрхийн төлөө тэмцэгчид АНУ-тай харилцаагаа сайжруулах Кимын эрмэлзэл байгаа ч БНАСАУ-ын шоронгийн системийн байдал хүнд хэвээр байгаа гэж үзэв.

Кимтэй уулзахын өмнө энэ уулзалт хоригдлуудынх нь нөхцөлд сайнаар нөлөөлнө гэж Трамп хэлсэн. Гэхдээ тэр саммитаар Хойд Солонгосын хоригдлуудын талаар ярилцсан эсэх нь тодорхойгүй. Энэ удаагийн өршөөл нь Вашингтоны нүдэнд өөрийн имижийг сайжруулах гэсэн Пхеньяны оролдлого уу? гэсэн асуулт үлдлээ.

 

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 6 цаг 48 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 7 цаг 1 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 7 цаг 5 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 7 цаг 11 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 7 цаг 17 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 7 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 8 цаг 3 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 8 цаг 11 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 14 цаг 54 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Уржигдар 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Уржигдар 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Уржигдар 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Уржигдар 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Уржигдар 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Уржигдар 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Уржигдар 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 2026-06-12 Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 2026-06-12 Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 2026-06-12
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top