x

Д.Батмөнх: КОВИДЫН ХУУЛЬ хүний амьд явах эрхэнд нөлөөлж болохоор байгаа нь ноцтой зөрчил

Хуульч Д.Батмөнхтэй ярилцлаа.

-Манай улсын хүн амын дунд “Ковид-19” вирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш жил гаруй хугацаа өнгөрч байна. Халдвар эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор эрх баригчдын зүгээс Ковидын тухай хуулийг боловсруулж баталсан байдаг. Тэгвэл цар тахлын үед хэрэгжиж буй энэхүү хууль ард иргэдийн амьдралд бодитоор нөлөөлж чадаж байна уу?

-Хүн амын дунд цар тахлын өвчлөл дэгдсэн учраас УИХ-аас яаралтай арга хэмжээ авч, коронавирустэй холбоотой асуудлыг зохицуулахын тулд Ковидын тухай хуулийг боловсруулж баталсан байдаг. Улмаар вирусийн халдварыг бууруулах зорилгоор УИХ-аас өөрийн эдлэх эрхээ Засгийн газарт шилжүүлсэн. Тодруулбал, Засгийн газар нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хорио цээр тавих, цагийн хязгаарлалт тогтоох, иргэд хоорондоо зайнаас харьцах гэх мэтчилэн найман гол арга хэмжээг авах эрхийг тусгаж өгсөн. Ингээд коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор нийт дөрвөн удаа хөл хорио тогтоосон байдаг. Энэ мэтчилэн арга хэмжээ авсан ч үр дүнгүй болсон. Хоёрдугаарт, цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг сэргээх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр улсын төсвийг Засгийн газар өөрийн мэдлээр зарцуулах эрх Ковидын тухай хуулийн хүрээнд шилжсэн байгаа. Чухамдаа энэ чинь УИХ-д байх ёстой хамгийн том эрх шүү дээ. Гэтэл үүнийг Засгийн газар руу шилжүүлсэн гэсэн үг.

Ингэж төсөв мөнгөтэй холбоотой эрх шилжсэнээр Засгийн газрын нөөц сан нь нэг жилийн хугацаанд 40 тэрбум төгрөг байхаар баталсан. Гэвч энэ оны Зургадугаар сарын 15-ны байдлаар 2021 онд зарцуулах 40 тэрбум төгрөг нь сангийн хөрөнгөөсөө 12.4 тэрбумаар илүү гарсан үзүүлэлтэй байна. Өөрөөр хэлбэл, энэ их мөнгийг зарцуулсан ч цар тахлыг хумьж чадаагүй. Тэгвэл тухайн 40 тэрбум төгрөгийг Засгийн газар чухам юунд зарцуулсан юм бэ, энэ талаарх мэдээлэл одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна. Засгийн газрын зүгээс тайлан тавьж, мэдээлэл хийгээгүй нь хамгийн том асуудал юм.

-Ковидын үед иргэдийн эрхэрх чөлөөг зөрчих асуудал цөөнгүй гарсан байдаг. Тэгвэл Ковидын тухай хуульд иргэдийн эрх, үүргийн харилцаа хэрхэн зохицуулахаар тусгасан юм бол? 

-Монгол Улс гурав дахь вакцинжуулалтаараа дэлхийд зургадугаарт жагсаж байна.

Ингэж хүн амын дунд вакцинжуулалтаар дээгүүр эгнээнд жагсаж байгаа мөртлөө дельта хувилбарын тархалтаараа дэлхийд тэргүүлж байна. Нэг талаар вакцинаараа ч тэргүүлээд байдаг, халдвараараа ч тэргүүлээд байдаг. Гэтэл дөнгөж нэг, хоёр дахь тунгаа хийлгэсэн Япон улсын өдөрт илрэх халдварын тохиолдол нь манайхаас бага, нас баралт байхгүй. Тэгэхээр манай Засгийн газар юун дээр алдсан талаараа тайлан тавьж иргэддээ дэлгэрэнгүй мэдээлэл огт өгөөгүй байгаа. Энэ бол Ковидын эрхийн хуулиараа иргэдийн эрхийг зөрчиж байгаа хамгийн том факт юм.

Түүнчлэн Засгийн газраас ковид туссан нэг иргэнийг найман сая төгрөгийн багц эмчилгээгээр эмчилж байна гэх мэдээллийг анх өгч байсан. Чухам ямар ямар бүтээгдэхүүн багтсанаар найман сая төгрөгийн өртөгтэй эмчилгээ болоод байгаа талаар мэдээлэл тайлан гаргаагүй. Улмаар үүнд иргэд эргэлзэж эхэлсэн. Хоёрдугаарт, УИХ дахь чуулганаар Ковидын тухай хуулийг сунгах эсэх талаар хэлэлцүүлэг болоход Засгийн газар нэг хүний эмчилгээний зардлыг дөрвөн сая болгож орж ирсэн. Гэвч энэ хэлээд байгаа дөрвөн сая төгрөг нь хаачив аа гэдэг ийм асуудал бий. Ковидын тухай хуулийг сунгасан хугацаандаа ямар төлөвлөгөө хэрэгжүүлж халдварыг дарах юм бэ гэх асуултад Засгийн газар бас л хариулж чадаагүй. Ерөөс ямар ч төлөвлөгөөгүйгээр зүгээр сунгасан. Тэгээд өнөөдрийн байдлаар дельта нь газар авчихлаа.

Хуульд заагдсан эрхээ хэрэгжүүлэх биш, эсрэгээрээ ковидыг илүү тараах нөхцөлийг Засгийн газар өөрөө бүрдүүлээд өгсөн гэж хувьдаа үзэж байгаа. Уг нь Ковидын тухай хуулиараа олон нийтийн цугларалт, бөөгнөрлийг хязгаарлана хэмээн зааж, журам гарган мөрдүүлж байсан.

Гэтэл энэ журмаа зөрчөөд сонгууль зохион байгуулсан. Энэ нь иргэдийн бухимдаж байгаа асуудал энэ.

-Ковидын тухай хуульд эм эмчилгээ, тоног төхөөрөмжийн хангамжийн талаар юу гэж заасан байдаг юм бол. Коронавирусийг илрүүлэх шинжилгээний урвалж хомсдолд ороод байгаа талаар мэдээлэл бий?

-Зөвхөн PCR шинжилгээгээр баталгаажсан тохиолдолд халдварын мэдээнд оруулж тооцож байна л даа. Өөрөөр хэлбэл, тестээр үзээд эерэг гарч байгаа тохиолдлыг тухайн өдрийн мэдээнд оруулахгүй байгаа. Үүнтэй холбоотой тоног төхөөрөмж хаана, юу гацсан гэх мэтчилэн асуудал үүсч байгаа юм. Уг нь 2020-2021 онд нийслэлд найм, орон нутагт 11 хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулан ашиглалтад оруулна гэх төлөвлөгөөг Эрүүл мэндийн яам, Засгийн газраас өгсөн. Гэвч тэдний хэлээд байсан хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр нь хаана байгаа юм бэ.

Нэг ёсондоо Засгийн ажил зөвхөн ярьдаг хэлдэг зүйл л болчихоод байна. Хоёрдугаарт, 2020-2021 оны хугацаанд 534 амьсгалын аппаратыг нөөц болгон бэлдсэн гэж байгаа. Эдгээр нөөцөлсөн аппаратууд хаана байгаа нь тодорхойгүй. Энэ талаар тайлан мэдээлэл мөн л алга. Тэгэхээр ажил, яриа хоёр зөрдөг нь үүнээс харагдаж байгаа юм. Түүнчлэн төв болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд 204, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад 57, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад 128 ширхэг амьсгалын аппарат хуваарилан үйл ажиллагаа явуулж байгаа гэх мэдээлэл бий. Хэдийгээр албаны ийм мэдээ байгаа ч бодит нөхцөл дээрээ дүгнэлт, судалгаа тайлбарыг ерөөс хийгээгүй. Ковидын тухай хууль дотроо тоног төхөөрөмж хангалт, эм хангалт, хүнс бараа бүтээгдэхүүний хомсдолоос урьдчилан сэргийлэх гээд гурван ширхэг багц яваад байгаа юм.

Энэ багцын нөөц бүрэн байгаа, мөнгөө төсөвлөчихсөн гээд төсвийн тодотголоор Эрүүл мэндийн яамны төсвийг хэдэн тэрбумаар нэмж өгсөн байхгүй юу. Гэтэл өнөөдрийн байдлаар оношлуур тасарсан учраас иргэдээс PCR шинжилгээ авч чадахгүй байгаа. Тийм учраас оочер дараалал үүсгэж байна гэсэн асуудал бий. Чухамдаа энэ оношлуур нь юунаас болж гацаж байгаа талаар ганц ч тайлбар хэлээгүй. Оношлуурын нөөц цаанаасаа дууссан юмуу, авах боломж бүрдээгүй, эсвэл санхүү нь байхгүй юмуу, тээвэр ложистиктой холбоотой гацалт бий болсон уу гэх мэтчилэн олон асуулт байна. Энэ талаар бүхэл бүтэн Эрүүл мэндийн яам нь мэдээлэлгүй байна гэдэг чинь иргэдийн эрхэд асар их халдаж буй үйлдэл юм. Үүнээс үүдэн шинжилгээгээ өгч чадахгүй явсаар ковидын тархалт нэмэгдэх эрсдэл бий.

Дээрээс нь зөвхөн PCR-аар баталгаажсан хүмүүсийг ковидоор өвчилсөнд тооцож байна. Гэвч түргэвчилснээр эерэг гараад PCR-ын дараалалд зогсоод ч шинжилгээ өгч чадахгүй байгаа хүмүүс нь нөгөө халдварыг тараагаад яваад байх эрсдэл бий. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагын бодлого, иргэдийн амьдрал хоорондоо газар тэнгэр шиг зөрүүтэй болчихож байгаа юм. Засгийн газар Ковидын хуулийнхаа дагуу эдийн засгаа хумьж чадаагүй, иргэдийн татварын мөнгийг үргүйдүүлсэн ийм явдал болж хувирч байна.

-Коронавирусийн халдвар авсан иргэдийн эм, эмчилгээний зардалд найман сая төгрөг зарцуулж байгаа талаар мэдээлэл нэг хэсэг олны шүүмжлэлийг дагуулсан. Тэгвэл энэ талаар Ковидын тухай хуульд хэрхэн дурдсан байдаг юм бол?

-Эрүүл мэндийн байгууллагаас 4-8 саяар эмчилж байсан нөгөө айхавтар үнэтэй эмчилгээг иргэд хувиараа эмчлээд эхэлсэн чинь 100-200 мянган төгрөг болж байна. Ингээд Засгийн газраас олгогдсон эрхийнхээ дагуу Арбидол эмийг захиалсан. Гэвч саяхан 50 тэрбум төгрөгийн Арбидол эмийг наашаа захисан байтал Эрүүл мэндийн яамнаас нь “Арбидол эмийг хэрэглэж болохгүй” гээд зарлах жишээний. Одоо энэ эмийг ууж байсан иргэд хохирох юм уу, яг ямар үндэслэлээр үүнийг хорьж байгаа юм бэ. Тухайлбал, сөрөг үр дагавар гараад хорьж байгаа юм уу, яасан эсэх нь тодорхойгүй хэвээр.

-Тэгэхээр Ковидын тухай хуулиар далайлган иргэдийнхээ эрх чөлөөнд ноцтой халдаж, үндсэн эрхийг нь зөрчиж байна гэсэн үг үү?

-Ковидын тухай хуульд заасны дагуу бид эрхээ эдэлж чадахгүй байна. Нөгөө талаас Засгийн газар үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадсангүй, орлоготой болгож чадсангүй. Уг нь хуульд зааснаар энэ эрхийг нь хамгаалах үүрэгтэй. Харин ч татварын мөнгийг нь үгүй хийгээд дуусгасан. Өнөөдөр иргэд эмнэлгийн байгууллагаас үйлчилгээ авч чадахгүй байна шүү дээ. Ерөнхийдөө Ковидын тухай хууль чинь иргэдийн эрхийг бодит байдлаар зөрчиж байгаа. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд, дайн болон онц байдал зарласан үед хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж болно гэж заасан. Гэтэл дайн болон онц байдал зарлаагүй энэ үед Ковидын тухай хууль гаргаж, иргэдийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж эхэлсэн.

Уг нь манайх чинь НҮБ-ын томоохон конвенцод нэгдсэн улс шүү дээ. Цаад утгаараа хөдөлмөрлөх эрхгүй болгож байна гэдэг чинь амьжиргаагаа залгуулах эрхгүй болгож байна гэсэн үг. Нэг ёсондоо хүний амьд явах эрхэд ч нөлөөлж болох ийм зөрчилтэй заалтыг Ковидын тухай хуульд оруулж өгсөн нь хамгийн том зөрчил болж байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 17 цаг 41 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ 17 цаг 50 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна 19 цаг 45 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Уржигдар 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Уржигдар 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Уржигдар 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Уржигдар 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Уржигдар 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Уржигдар 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Уржигдар 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Уржигдар 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Уржигдар 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Уржигдар 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Уржигдар 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Уржигдар 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Уржигдар 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Уржигдар 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Уржигдар 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Уржигдар 12 цаг 17 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ...
Top