x

Тайландын агуйгаас бүх хүүхэд, дасгалжуулагч багшийн хамт аврагдлаа

Агуйд олон хоног хашигдсан хөлбөмбөгийн багийн 12 хүүхэд, нэг дасгалжуулагч өнөөдөр бүгд эсэн мэнд гарч, дэлхийг шуугиулсан аврах ажиллагаа өндөрлөлөө.

Тэд нийтдээ 18 хоногийг агуйн харанхуй, давчуу гүнд өнгөрөөсөн юм. Бүх хүүхдийн болон дасгалжуулагчийн биеийн байдал сайн байгаа гэнэ.

Өнгөрсөн Ням, Даваа гарагуудад өдөрт 4 хүүхдийг 4 км үргэлжилсэн урт агуйн гүнээс усан доогуур шумбуулан гаргаж байв. Харин өнөөдөр үлдсэн 4 хүүхэд болон дасгалжуулагчийг гаргасан юм.

Өглөөний 10 цагт эхэлсэн ажиллагаанд 19 шумбагч оролцжээ. Даваа гарагийн аврах ажиллагаанд 9 цагийг зарцуулсан бол Ням гарагт 11 цагийг зарцуулж байв. Эхний өдрийн дараа шумбагчид туршлага сууж, аврах ажиллагааг богиносгож чадсан нь энэ юм.

Хүүхэд нэг бүрийг хоёр шумбагч дундаа авч явсаар агуйн хонгилыг туулж гарсан байна.

Хүүхдүүд хэдийгээр эрүүл саруул байгаа ч тэднийг доод тал нь 7 хоног эмнэлэгт тусгаарлаж, элдэв халдварт өвчин туссан эсэхийг шалгахаас гадна сэтгэл зүйд нь өөрчлөлт гарсан үгүйг хянах гэнэ.

Орон нутгийн “Зэрлэг гахайнууд” хөлбөмбөгийн багийн гишүүд болох 11-16 насны 12 хүү, тэдний дасгалжуулагч 25 настай багшийн хамт зургаадугаар сарын 23-ны өдөр Тайландын хойд хэсэгт байдаг Чиан Рай агуйд аялж байгаад үерийн усанд хашигдсан юм.

Тэдний толгой хоргодож байсан агуйн хэсгийг 10 хоногийн дараа олсон бөгөөд үүнээс хойш аврах ажиллагаа 8 хоног үргэлжилжээ.

Aврах ажиллагаанд Тайландын тэнгисийн цэргийн алба хаагчид, АНУ, Британи, Австрали, Хятад зэрэг орнуудын сайн дурын шумбагчид, аврах албаны мэргэжилтнүүд оролцсон юм.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо маргааш хүлээж авна 33 мин Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна 39 мин Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө 52 мин Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ 57 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 1 цаг 10 мин Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 1 цаг 14 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав 1 цаг 26 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш 1 цаг 32 мин “Кибер тусгаар тогтнол-2026” форум болж байна 1 цаг 47 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 4 цаг 3 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 5 цаг 55 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 6 цаг 14 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 8 цаг 7 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 21 цаг 59 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 23 цаг 41 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 17 цаг 25 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо Өчигдөр 17 цаг 06 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top