x

Б.Гэрэлцэцэг: Сум суурин газруудын Онцгой комисс иргэдийн өгсөн төлөг, борлонгийн хандиваар гол зогоодог

Увс аймгийн Өндөрхангай сумын ЗДТГ-ын дарга Б.Гэрэлцэцэгтэй тус суманд коронавирусиин халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцлаа.

-Сайхан намаржиж байна уу. Юуны өмнө танай суманд коронавирусийн халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Сайхан. Сайхан намаржиж байна уу. Манай суманд анх дөрөвдүгээр сарын сүулчээр коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Улаанбаатар хотоос буяны ажилд оролцохоор ирсэн иргэнээс илэрсэн байна. Сум суурин газар нэгэндээ тохиолдсон уй гашууг хуваалцдаггүй хүн ховор. Тэгэхээр тус буяны ажилд оролцсон иргэд бүгд ойрын хавьтал болж түүнээс 10 гаруй иргэн ковидын батлагдсан тохиолдлоор бүртгэгдсэн. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл сумын хэмжээнд 131 тохиолдол бүртгэгдээд байна.

Одоогоор сумын эмнэлэгт 16 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагийн нэг нь бага насны хүүхэд байна. Нийт батлагдсан 131 тохиолдлоос 0-16 насны 17 хүүхэд коронавирусийн халдвараар өвдсөн тоон мэдээлэл бий.

-Танай суманд халдварын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор хичээл сургуулийн үйл ажиллагааг нээгээгүй байгаа гэж сонссон?

-Сумын Онцгой комиссоос энэ сарын 13-ныг хүртэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээхгүй байх шийдвэр гаргасан. Учир нь есдүгээр сарын 1-нээс өмнө сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдаас коронавирусийн шиижилгээ авахад сургуулийн зургаан багшаас халдвар илэрсэн. Тиймээс сурагчдын хичээлийг түр хугацаагаар хойшлуулаад байна.

-Халдварын тохиолдлыг хумихын тулд ямар арга хэмжээ авч байна вэ. Халдвартай иргэний ойрын хавьтал бүрээс шинжилгээ авах боломж бий юү?

-Уг нь бол коронавирсийн халдвар авсан иргэний нэгдүгэзр хавьтал болсон бол бүх хүнээс шинжилгээ авах ёстой шүү. Гэтэл эрүүл мэндийн байгууллагаас нэгдүгээр хавьтал болсон иргэнээс шинжилгээ авч болохгүй гэсэн чиглэл ирсэн. Өөрөөр хэлбэл, шинж тэмдэг илэрсэн хүнээс л шинжилгээ авах болохоос нэг дур мэдэн шинжилгээ авах боломжгүй болчихож байгаа юм.

Намрын цагт найр наадам тасрахгүй. Саяхан гэр бүрж, мод тавьсан айлын найранд очсон иргэдээс коронавирусийн халдвар илэрсэн. Монгол гэрт уламжлалын дагуу яаж найрладаг билээ дээ. Юун хоёр  метрийн зай барих хоёр хуруу ч багтахгүй зайтай зэрэгцээд суучихдаг шүү дээ. Тэгэхээр одоо хаана хэн халдөартай байгаа нь тодорхойгүй болчихлоо.

Хөдөө орон нутагт коронавирусийн халдвар эрчимтэй тархах болсон гол шалтгаан бол Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаагүйтэй холбоотой. Өнгөрсөн зургадугаар сард хөдөө орон нутаг руу хот суурин газраас зорчих иргэдийн хөдөлгөөнийг хаачихсан байхад бүх зүйл эмх цэгцтэй байсан.

Аймгууд өөр өөрсдийнхөө онцлогт тохирсон шийдвэр гаргаад халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан ажиллаж байсан. Гэтэл хамгийн харамсалтай нь аймгуудыг дур мэдэн шийдвэр гаргахыг УОК, Засгийн газрын шийдвэрээр хориглосон. Ийм шийдвэр гаргах ёсгүй байсан. Учир нь аймаг, сум бүр замын хөдөлгөөний урсгал, хүн тээврийнхээ урсгалд тохирсон шийдвэр гаргасан бол амьдралд ойр, үр дүнтэй байх байлаа. УОК, Засгийн газраас гаргасан шийдвэрээ үг дуугүй дагаж мөрдөхийг бидэнд тулгадаг. Түүнийг нь бид дагаж мөрдөх гэхээр дээрээс гарч байгаа шийдвэрүүд маш ойлгомжгүй, хэрэгжүүлэхэд түвэгтэй байдаг нь нууц биш л дээ. Ингээд энэ зун Улаанбаатар хот болон төв суурин газраас ирсэн коронавирусийн халдвартай, халдваргүй иргэдтэй хөдөө орон нутгийнхан хутгалдахаараа нэг болсон.

-Сум орон нутагт коронавирусийн халдварыг илрүүлэх, эмчлэх хүчин чадал хэр байна вэ?

-Сум угаасаа хүчин чадал муутай. Коронавирустэй тэмцэхэд хэд хэдэн чадавх сул байна. Нэгдүгээрт, Эрүүл мэндийн байгууллагуудын багаж, тоног төхөөрөмжийн хангалт, эмчилгээний чадавх сул байна. Дээр нь орон тооны бүтэц хүрэлцээгүй байна. Цаашлаад цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээнд нарийн мэргэжлийн эмч нар үндсэн ажлаа хийж байхад цаана нь эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчид цагийн байдалтай уялдаж ажилламаар байна л даа. Сум дундын эмнэлгийн эмч, ажилчдын тоо хүрэлцэхгүй, хүн хүч дутагдсан учраас сургууль, цэцэрлэгийн эмч нарыг дайчлан ажиллуулсан. Манайх сум дундын эмнэлэг мөртлөө 10 ортой. Энэ орон дээр үндсэн өвчтөнүүд эмчлүүлэх учраас коронавируст халдварын үед бид сум орон нутагтаа байгаа байрнуудаас эмнэлгийн зориулалтаар ашиглаж болохуйц илүү байрнуудад ор дэлгэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, гамшгийн нөхцөлд дэлгэх ёстой 20-25 орыг дэлгэж байна. Гэтэл цаана нь тусгаарлах байрны асуудал гарч ирдэг.

Тэгэхээр тусгаарлах байр, нэмж дэлгэсэн ортой байранд ажиллах эрүүл мэндийн эмч, ажилчид, түүнээс гадна хяналт тавих, төлөвлөлт, бодлого зохицуулалт хийх албан хаагчдын нөөц дутагдаж байна. Дээрээс нь санхүүгийн нөөц байхгүй. Тусгаарлах байранд байрлаж байгаа иргэдийн наад захын хоол хүнсийг хангах боломж байхгүй. Тэр ч бүү хэл энэ хэвээр халдварын тоо нэмэгдсээр байвал эрүүл мэндийн байгууллага эм тариа, хамгаалах хувцас хэрэгслийн хомсдолд ороход ойрхон байна. Та бүхэн цахим сүлжээ ашигладаг бол хөдөө орон нутаг тэр дундаа сум суурин газруудын онцгой комиссын үйл ажиллагаа ихэвчлэн иргэдийн өгсөн төлөг, борлонгийн хандиваар л гол зогоодог. Түүгээр л энэ хавар төв суурин газраас ирсэн иргэдийг тусгаарлах байранд хэд хоног аргацаалаа.

Саяхан улаан бүсэд ажилласан эрүүл мэндийн ажилтнуудад сая төгрөг олголоо. Суманд халдвар илэрэхэд хамгийн түрүүнд багийн эмч, сургуулийн эмч нарыг дайчилсан. Гэтэл энэ урамшууллын мөнгийг сургуулийн эмч нарт өгсөнгүй. Бид сумынхаа нөөц бололцоонд тулгуурлаад сургуулийн дотуур байрыг тусгаарлах байр болгож, үйлчлэгч, тогоочийг нь сургуулийн эмчтэй хамт ажиллуулсан. Яагаад гэвэл эмнэлгээ эрүүл бүс хэвээр нь авч үлдэх хэрэгтэй шүү дээ. Гэтэл одоо сургуулийн эмч нарт урамшуулал олгоогүйгээс болоод бөөн гомдол тэмцэл болж байна. Бүх суманд л ийм нөхцөл байдал үүссэн. Энэ ганцхан манай суманд үүссэн асуудал биш. Энэ асуудлыг холбогдох хүмүүс нь анхааралдаа авмаар байна

-Тусгаарлах байранд байрлаж байгаа иргэдээс тодорхой хэмжээний төлбөр авах боломжтой биз дээ?

-Тусгаарлах байранд байрлаж байгаа иргэдээс төлбөр авч энэ асуудлыг шийд гэдэг амархан юм ярьдаг. Гэтэл суманд иргэнээс төлбөр аваад байрлуулах стандартын өрөө тасалгаа байхгүй. Түүнчлэн тусгаарлах өрөөнд байрлаж байгаа иргэний ариун цэврийн өрөө, гар нүүрийн угаалтуур нь тусдаа байх ёстой шүү дээ. Гэтэл бид хүүхдийн дотуур байранд 20, 30-аар нь тусгаарлаж байх жишээтэй. Энэ мэтчилэн олон асуудал байна. Үүнийг том зургаар нь аваад үзвэл, Монгол Улс гамшгийн үйл ажиллагаанд төсөв төлөвлөдөггүй, суулгадаггүй нь мэдэгдэж байгаа юм л даа. Ийм цагийн байдал үүснэ гэдэг эрсдэлээ хэзээ ч тооцож байгаагүй нь тодорхой харагдаж байна л даа. Өөрөөр хэлбэл, манай улсын гамшгийн бэлэн байдал “гамшиг" болсныг харуулж байна.

Коронавирусийн халдвар хэдхэн хоногийн дотор орж ирээд манай улсыг нөмөрчихөөгүй. Анх сураг нь гарснаас хойш өнөөдрийг хүртэл Засгийн газраас шаардлагатай мөнгө санхүүг нь төсөвлөсөнгүй. Тиймээс л хот хөдөөгүй коронавируст халдварын үүр уурхай болчихоод яахаа мэдэхгүй сууж байгаа нь гутамшиг.

-Танай сумын иргэд дархлаажуулалтдаа хэр хамрагдсан бэ. Дархлаажуулалт хэр үр дүнтэй байна гэж та бодож байна?

-Үнэндээ вакцинд их найдаж байсан. Манай сумын нийт иргэдийн 90 гаруй хувь нь дархлаажуулалтад хамрагдсан. Гэтэл вакцин ямар ч найдваргүй, үр дүнгүй байсан. Дархлаажуулалтад хамрагдсан иргэдэд ямар ч эсрэг биет үүсээгүй. Үүний гол баталгаа нь дархлаажуулалтад хамрагдсан иргэд толгой дарааллан коронавирусийн халдвараар өвдсөн. Тэр ч бүү хэл вакцин тариулсан иргэдийн суурь өвчин сэдэрч, одоо болтол зүрх нь дэлсдэг иргэд надаас авахуулаад олон болсон. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам нэгдүгээрт, вакциныхаа хуваарилалтыг зөв хийж чадаагүй. Хоёрдугаарт, цаг хугацаандаа хийж чадаагүй. Гуравдугаарт, хамгийн сайн чанарын вакциныг авч чадаагүй. Миний хувьд монголчууд коронавирусийн вакцины туршилтад орсон гэж бодож байгаа. Энэ бол маш гунигтай, харамсалтай асуудал. Вакцин үр дүнгээ өгсөн нь хаана байгаа юм бэ. Вакцин хийлгэсэн бүх хүмүүс л ковид тусч байна шүү дээ. Нэгэнт вакцинд найдаад хэрэггүй гэдэг нь тодорхой болчихлоо. Бид нүүрлээд ирсэн коронагийн халдвартай зэрэгцээд амьдрахаас өөр аргагүй боллоо. Тиймээс өвчин тусахгүйн тулд иргэд өөр өөрсдийн аргаа хэрэглэж, янз бүрээр туршиж байна. Уламжлалтаар ч үзэж байна. Ёстой өөр өөрийнхөөрөө “Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж” амьдрахын төлөө зүтгэж байна. Харин одоо энэ ачаан дээр нь улс орон нэмж нэрвэмээргүй байна. Яагаад өнөөдрийг болтол вакцины талаарх мэдээллээ иргэдэд өгөхгүй байна вэ. Бидэнд яагаад хятад вакцин хийсэн юм бэ.

Эрх мэдэлтэй, дарга цэргүүд нь дээгүүр өөр түвшний вакцин хийлгэсэн нь мэдэгдэж байна. Зарим нэг төрлийн хүнд өвчинтэй, хагалгаанд орсон иргэдэд хүртэл Хятадаас өөр төрлийн вакцин хийсэн байна лээ. Гэтэл манай суманд элгээ тайруулсан хоёр гурван иргэнийг дуудаж ирээд л хятад вакцинаа хийчихсэн. Сумын нөхцөл байдал ийм л байгаа. Тэгээд вакцин чинь бидэнд тэр бүр олддоггүй. Гэтэл одоо дахиад вакцины гуравдугаар тунг тариулчихвал бүх зүйл сайхан болно гэж байна. Эхний хоёр тун найдваргүй гэдгийг мэдэрчихсэн хүмүүс гуравдугаар тунг хийлгэнэ гэдэг юу л бол. Ямартаа ч өмнөх дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо эрс буурна.

Монгол Улсын Үндсэн хуулинд хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Гэтэл гуравхан сая иргэнийг гурван жил орчим ийм өрөвдмөөр амьдруулж байгаа төр засаг гэж байгаад яана вэ. Эсвэл бүр анхнаасаа 'Бид дорвитой арга хэмжээ авч чадахгүй нь ээ. Та нар амь амиа бодоорой" гээд хэлчихсэн бол монголчууд аргаа барж, ахуйгаа чирсэн хүмүүс биш шүү. Ялангуяа хөдөө орон нутагт уламжлалт аргаар өөрсдийгөө хамгаалаад байх боломж байлаа. Вакцины хоёр тун хийлгэсэн иргэд хаана ч зорчих боломжтой гэж зарласнаас болж ийм завхарсан асуудал үүслээ. Одоо бүр коронавирусийн халдварын төрөл зүйл нь англи цагаан толгойн үсгийн дарааллаар бүртгэгдэх юм шиг байна.

-Анх ковидоор өвдсөн иргэдийг ялгаварлан гадуурхах тохиолдол суманд гарч байв уу?

-Анх коронавирусийн тохиолдол суманд бүртгэгдсэний дараа ганц нэг иргэн халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхах тохиолдол гарч байсныг үгүйсгэхгүй. Манай сумынхан эхлээд нэлээд айдастай байсан л даа. Сүүлд холбогдох байгууллагуудаас иргэдийг айдаст автуулж болохгүй, иргэдийн дархлаа унана. Тиймээс энэ бол халдварт өвчин гэдэг талаас нь нэлээд ухуулж таниулах үүрэг ирсэн. Энэ нь нэг талаасаа үнэний ортой боловч нөгөө талаас маш сөрөг үйлдэл болсон. Иргэд айдастай байхдаа л өөрийгөө хамгаалдаг байсан юм билээ. Одоо коронавирусийн халдварыг тоодог хүнгүй болж байна. Анх хэн хэнээс корона илэрснийг нь мэддэг байсан учраас өөрсдийгөө халдвартай иргэнээс хамгаалчихдаг байсан. Гэтэл халдвар авсан иргэдийн нэр ус, хаягийг нь зарлахыг хориглосноос хойш хэн халдвар авсныг мэдэх боломжгүй болсон. Ковидын халдвар эхнэр нь авчихаад байхад нөхөр нь хүнсний дэлгүүрээ ажиллуулаад түүгээр нь иргэд үйлчлүүлж байх жишээтэй.

-Сумын онцгой комиссоос сум руу орох, гарах хөдөлгөөнд хяналт тавих пост ажиллуулж байгаа юу?

-Бид төсвийн өрөнд их орсон. Сум руу орох гарах хөдөлгөөнд хяналт тавих пост ажиллуулах нь үр дүнгүй гэж үзсэн учраас үргүй зардал гаргахаа больсон. Сангийн яамнаас төсвийн урсгал зардлын 50 хувийг танасан учраас тээвэр, шатахууны өрөнд их орж байна. Ялангуяа иргэд нь таруу байршилтай сум орон нутагт өвчтөнийг тээвэрлэх, тандалт, судалгаа хийх гэх мэт асуудлууд хүндрэлтэй байгааг нуухгүй. Энэ бол дүүргийн хэмжээнд засмал замаар давхихтай ижил асуудал биш л дээ. Ялангуяа манай сумын иргэд хавар Ханхөхий нуруу даваад талдаа 70-80 километр нүүдэллэх үеэр халдвар эрчимтэй тархсан. Даваа гүвээ, замын байдал хэцүү үед ойрын хавьтал болсон иргэдээс шинжилгээ авах, тусгаарлах гэх мэт ажлын шатахууны зардалд туйлдсан. Тэглээ гээд иргэнээ орхилтой биш дээ. Сумын төсөв хүндхэн байгаа. Бид дотуур байрны хүүхдүүдийнхээ хичээл ороогүй байх үеийн хоолны нөөцийг үндсэндээ хэрэглээд дуусгачихсан. Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны нөөц рүү орсон. Сангийн яам төсвийн зардлаа эргэж харах цаг болсон. Энэ хугацаанд шатахууны үнэ хэд дахин өслөө. Энэ савлагааг бид яах вэ. Хуучин суусан төсвөөрөө туулах юм уу гэдэг асуудал үүсээд байна.

-Монгол Улсын Засгийн газраас “Цахим монгол" хөтөлбөр хэрэгжүүлж төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх асуудалд анхаарч ажиллахаа мэдэгдээд байгаа. Танай сум үйл ажиллагаагаа иргэдэд цахимаар хүргэх бэлтгэл ажлаа хэр хангаж байна?

-Төрийн үйлчилгээ цахимжлаа л гэх юм. Цахимтай холбоотой алслагдсан сумдын шилэн кабелийн хүчин чадал, шугам сүлжээний асуудал маш хүндрэлтэй байна. Интернэт маш удаан. Монголд төр гэж байгаа бол цомхон, чадварлаг, хөрвөж ажиллаж чаддаг боловсон хүчнээр багаа бүрдүүлмээр байна. Монгол Улсын Засгийн газраас Е засаглал гэж их ярьж байгаа. Энэ асуудлыг дэмжиж байгаа ч иргэд нь Е болж чадаагүй байхад төр нь Е болоод нэмэр алга.

Яг үүнтэй ижил хөдөө орон нутгийн иргэд, хүүхэд багачуудын хувьд цахим сургалтад хамрагдаж, түүний үр дүнг үзнэ гэдэг хүндрэлтэй шүү дээ. Хөдөө орон нутгийн хүүхдүүд тэр дундаа бага, дунд ангийнхны дунд хичээлийн хоцрогдол их байна. Энэ жил хоёрдугаар ангид элсэн сурах хүүхдүүдийн эцэг эхчүүдээс хүүхдүүдээ дахин нэгдүгээр ангид суулгах хүсэлтэй хүмүүс олон байна. Гэтэл энэ жил дахин тахимын болон цахим хэлбэрээр хосолсон байдлаар хичээл орохоор боллоо. Эхний тав хоног танхимаар хичээллэсэн хүүхдүүд дараагийн тав хоног нь цахим хичээл гэж хийхгүй, хөдөө гэртээ очиж ээж, аавдаа туслах нэрээр сурсан мэдсэнээ мартаад ирнэ. Ялангуяа аав нь хөдөө малаа хараад ээж нь хүүхдүүдтэйгээ төв орж ирдэг айлуудын гэрийн эзэгтэй танхимаар хичээллээгүй тав хоногт цахим хичээл хийлгэх нэрээр тав хоног гэртээ суух тэвчээр дутах л болов уу даа. Тиймээс халдварын голомт болоогүй аймаг, сумдын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг цаашид танхимаар хичээллүүлэх саналтай байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (197.210.65.24)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com
    2021 оны 09 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм... 8 цаг 27 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 8 цаг 36 мин Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ 8 цаг 43 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 8 цаг 49 мин Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ 8 цаг 53 мин Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 10 цаг 52 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 12 цаг 33 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 12 цаг 41 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 12 цаг 47 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 12 цаг 51 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 12 цаг 56 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 12 цаг 58 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 13 цаг 33 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 13 цаг 39 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 13 цаг 48 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 13 цаг 52 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 13 цаг 57 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 14 цаг 10 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 18 цаг 49 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-08-01
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top