x

Б.Гарамгайбаатар: Манайд үнэндээ дарангуйллын коммунист систем тогтчихсон

УИХ-ын гишүүн асан, Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшигч Б.Гарамгайбаатартай ярилцлаа.

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) хуралдаж, нөхөн сонгуульд таныг нэр дэвшүүлэхээр болсон байна. Хэрэв та УИХ-ын гишүүнээр сонгогдвол хамгийн түрүүнд ямар ажлуудыг хийх вэ?

-Сонгон шалгаруулах хорооны гаргасан шийдвэрийг ҮБХ-оор баталгаажууллаа. УИХ-д АН-ын дүрэм, сонгон шалгаруулах журмын шаардлагыг хангасан хүмүүс нэр дэвшдэг. УИХ-ын гишүүнд өрсөлдөнө гэдэг амар хялбар ажил биш шүү дээ. Тэр дундаа өнөөдөр МАН төрийн эрхийг барьж, олонхоо бүрдүүлсэн парламентад ороод ажил хийнэ гэдэг төвөгтэй асуудал. Гэхдээ ажил хийх боломж байгаа гэж харж байна. Тэр утгаараа би УИХ-д сонгогдож гишүүн болж чавал төлөвлөж байгаа ажлууд олон байгаа. Ялангуяа Үндсэн хуулийг зайлшгүй эргэж харах ёстой гэж үздэг. Үндсэн хуулиас улбаалаад гарч байгаа бусад эрх зүйн баримт бичгүүдийг өөрчлөх шаардлага бий. Мөн АН-ын үзэл баримтлалын таван үндсэн зарчмыг онцгой анхаарч ажиллана. Улсын дээд шүүхэд үзэл баримтлалынхаа бодлогын баримт бичгээ албан ёсоор бүртгүүлсэн цорын ганц нам бол АН юм. Энэхүү үзэл баримтлал дахь хувь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлыг хангаж ажиллана. Одоо үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хувь хүний эрх чөлөөтэй холбоотой асуудал айдас хүйдэс ихтэй болжээ. Үүний эсрэг тууштай зогсоно.

Мөн Ардчиллын гол цөм нь дундаж давхаргыг бий болгохын тулд хувийн өмч байдаг. Энэ бол АН-ын үндсэн тулгуур зарчмуудын нэг шүү дээ. Тиймээс хувийн өмчийг тууштай хамгаална. Хувийн өмчийг төр ямар нэгэн байдлаар булаах, хувийн ашиг сонирхлоор халдаж байгаа байдлыг таслан згсоохын төлөө өөрийнхөө дуу хоолойг тууштай хүргэнэ. Дараагийн анхаарч ажиллах асуудал бол шүүхийн өмнөх тэгш эрх. Шүүхэд дарга цэргийн ялгаа гаргахгүй байх.

Мэдээж шүүх, прокурорын үйл ажиллагаа ил тод шударга зарчимтай байхын төлөө явна. Би тэр зовлонгийн дундуур туулж гарч ирсэн хүн. Тиймээс энэ салбарт хүний эрхийг хангуулахын тулд хийх ажлууд байна гэж үзэж байгаа. Хүнийг шүүхийн хаалганы өмнө хэдэн жилээр байлгаж чаддаг энэ системийг өөрчлөхгүйгээр бид цааш алхахгүй. Үүний төлөө тууштай ажиллана.

-Та өмнө нь УИХ-д Хэнтийгээс сонгогдон ажиллаж байхдаа орон нутагтаа багагүй бүтээн байгуулалт хийж, хөрөнгө оруулалт татаж чадсан гэж нутгийн иргэд ам сайтай байдаг юм билээ. Харин одоо гишүүн болбол сонгогдсон тойрогтоо энэ чиглэлд хэрхэн анхаарах вэ?

-Хэнтий аймагтаа АН-аас олон жилийн дараа сонгогдсон хүн л дээ, би. Ер нь манай аймгийг “цэнхэр” гэж аман дээрээ ярьдаг боловч үнэн чанартаа “улаан” байхгүй юу. Тэр дундуур ганц цэнхэрдүүлсэн боломж бол 1996, 2012 он байсан. АН-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр аймагтаа ялалт байгуулж байсан он жилүүд л дээ. Ялалт байгуулсан он жилүүддээ Хэнтий аймагт урьд өмнө хийгдэж байгаагүй хөрөнгө оруулалтуудыг татаж чадсан. Тухайн цаг үед миний бие Хэнтий аймагт урьд өмнө хийгдэж байгаагүй хөрөнгө оруулалтуудыг татаж чадсан. Эдийн засгийн байнгын хорооны дарга, АН-ын олонхын бүлгийн дарга байсны ач тус байгаа гэж боддог. Хөрөнгө оруулалтууд үргэлжлэх ёстой. Энэ утгаараа Хэнтий аймагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтуудад анхаарна. Хэнтий аймаг бол аялал жуулчлалын бүс нутаг гэдгийг дэмждэг хүний нэг. Гэхдээ хийж байгаа хөрөнгө оруулалтууд эдийн засгийн болоод бусад зүйлээр ач холбогдолтой байх ёстой. Татвар төлөгчдийн мөнгөөр хийгдэж байгаа ажлууд эргээд үр өгөөжөө өгдөг байх зарчим дээр зогсоно. Оруулж байгаа хөрөнгө оруулалтууд нь зөв газраа очиж байна уу гэдэгт анхаарч ажиллана.

-Та сая Хэнтий аймгаа аяллын бүс болохыг дэмждэг гэлээ. Гэтэл саяхан аялал жуулчлалын томоохон цогцолбор байгуулахаар төлөвлөсөн газар дахь Андлалын хөшөөг нураачихлаа шүү дээ. Энэ үйл явдлыг хэрхэн харж байна вэ?

-Өнөөдөр "Андлалын өргөө"-г нураасан асуудлын талаар олон өнцгөөс ярьцгааж байна. Миний хувьд хөшөөг шүүмжлэхгүй. Аялал жуулчлалын бүсэд, Монголын нууц товчоонд дурдагдсан газар нутгуудад Монголын түүхийн ач холбогдолтой бүтээн байгуулалт бий болгож байгаад дургүйцэхгүй. Гэхдээ түүнийг хэрэгжүүлсэн нь цаг үеэ олсон эсэх, эдийн засгийн оновчтой шийдэл байсан уу гэдэг дээр өөрөөр хардаг. Хамгийн гайхалтай нь "Андлалын өргөө"-г гүйцэтгэж байсан компани тэр мөнгөө асуудалгүйгээр дор нь буцаагаад өгчихсөн нь сонирхол татаж байгаа юм. Өмнө аж ахуй эрхэлж байсан хүний хувьд бизнесийн зовлон жаргалыг мэднэ л дээ. Энэ утгаар харахад тэр асуудалд нууцлагдмал зүйл байсан юм шиг хардлага яах аргагүй төрнө. Ямар компанийг сонгосон юм, юу хийдэг байсан юм, яагаад тэр бүх мөнгийг эргүүлээд нэг өдрийн дотор олж өгөв гэдэг нь өөрөө асуудал. Энэ тал дээр иргэдийн яриад байгаа өнцөг нь ч зөв. Мэдээж, хариуцлагын асуудал яригдах ёстой. Юу вэ гэхээр “Эзэн Чингисийн төрсөн нутагт барьж байгуулж буй ажлуудын эсрэг ямарваа нэгэн үйлдэл, үг хэл гаргавал тэр хүнийг төрийн эсрэг гэмт хэрэгтэн гэж үзнэ” гэсэн яриа Их хурлын танхимд явж байсан. Тэгэхээр ингэж ярьж байсан улсууд нурааж байгаа нь сонин байна. Энэ үйлдлээ ямар өнцгөөс яаж тайлбарлах нь бас сонин. Тэрнээс зураг төслийн авторуудыг, бүтээн байгуулалтад гар бие оролцсон улсуудыг, энэ бүтээн байгуулалт амжилттай болоосой гэж хүсэж байсан хүмүүсийн мөрөөдлийг шүүмжлээгүй. Хамгийн гол нь үр дүнтэй, оновчтой, цаг хугацаагаа олсон зөв шийдэл болсон уу, үгүй юу гэдэг асуудал байгаа юм. Тэгэхээр ганц "Андлалын өргөө" гэлтгүй цаана нь олон объект бүгд зогсонги байдалтай байгаа. Шалтгааныг нь сонирхоод үзэхэд дандаа санхүүгийн эх үүсвэртэй холбоотой байсан. Энэ нь ТЭЗҮ байхгүй гэдгийг маш тодорхой харуулаад байгаа юм.

Сүүлийн үед сонгууль дөхсөнтэй холбоотой ихээхэн хэмжээний дэд бүтцийн асуудлууд яригдаж байгаа. Гэхдээ ямар зураг төсөл хэзээ гарсан юм, хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах вэ гэсэн тооцоо судалгаа алга. Эдгээр ажлуудыг сонгуулийн өмнө ингэж зарлаж, хийнэ, бүтээнэ гэж яриад байгаа нь иргэдийн бухимдлыг өөр тийш нь хандуулах, тэдний сэтгэл санааг саармагжуулах, өнгөц засал хийгээд байна уу гэж шүүмжлэлтэй хандаж байна.

-АН-ын ҮБХ-ны хуралдаанд О.Цогтгэрэлийн гэх талаас сонгуульд нэр дэвших хүнийхээ нэрийг оруулсан юм уу?

-АН-ын албан ёсны ҮБХ-ны хурал болсон. Яагаад гэвэл ҮБХ-ын гишүүн болох хүмүүс дүрмийн дагуу намд хүлээсэн үүрэгтэй. Тэр хэмжээгээр хариуцлага үүрдэг албан тушаал шүү дээ. ҮБХ-ны гишүүн болно гэдэг амар хялбар биш. Дүрмийнх нь дагуу хүлээх үүргээ биелүүлдэг хүмүүс ҮБХ-ны гишүүн байгаа юм. О.Цогтгэрэлийн гээд яриад байгаа улсууд бол өнөөдөртөө албан ёсны ҮБХ-ны эрхүүд нь хүчингүй болсон. Яагаад гэвэл хүчингүй болох заалтууд намын дүрэмд маш тодорхой байгаа. Тэр заалтуудаа зөрчсөн учраас өнөөдөр ҮБХ-ны гишүүн гэж хэлэх боломжгүй болсон.

-АН нөхөн сонгуулиас өмнө учир зүйгээ олно гэж мэдэгдэж байсан даа. Хоёр тал ширээний ард сууж байгаад хэнийгээ нөхөн сонгуульд дэвшүүлэхээ шийднэ гэж...

-АН тийм санал, санаачилгыг удаа дараа гаргасан. Бид хүний өөрийн гэж эвдрэлцэж муудалцахаасаа илүү аль болохоор ойлголцож зөв нэр дэвшигчид, зөв хүмүүсээ намынхаа лидер болгоё гэдэг асуудлыг олон жил ярьж байгаа. Бид залуу үеэ намын удирдлага, дээд түвшинд орж ирэхэд хааж боосон зүйл байхгүй. Нам бол дүрэмтэй. Гишүүүн нь дүрэмдээ захирагддаг. Дүрэм дагасан журамтай. Монгол тусгаар тогтносон улсын хувьд өөрийн гэсэн хууль тогтоомжоо мөрдөж, дагах ёстой. Тэр дагуу үүргээ биелүүлж, хариуцлагаа үүрдэг тийм л нийгэм, хүмүүс байгаасай гэж боддог. АН-ын гишүүдийн маргаан гараад байгаа асуудал бол нэг хэсэг нь дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулъя гэж байна. Нөгөө тал нь дүрэмгүй тоглолт хийе гэсэн сонирхлоос үүссэн зөрчил. Тэрнээс бүх юм нээлттэй. Энэ улсууд нэр дэвших хүсэлтэй байсан бол ҮБХ-ны гишүүн ямар дэг жаягаар явж болдог тэр зарчмаараа эрх нь нээгдэх байсан юм. Харин тэд орж ирээгүй нь тэр эрхээ өөрсдөө нээхийг хүсээгүй гэсэн үг.

-Танай намын дотоод зөрчилдөөнд Ардын нам хамгийн их баярлаж, алгаа хооронд нь үрж суугаа. Хагаралтай байдлаасаа болж Ерөнхийлөгчийн сонгуульд муу оролцсон. Хэрэв нам дотроо учраа олохгүй бол нөхөн сонгуульд амжилт үзүүлж чадахгүй байх вий гэсэн болгоомж намын жирийн гишүүдэд байна?

-Тэр бол нуух юм байхгүй үнэн. АН-ын олон гишүүн тийм санал бодлоо илэрхийлж байгаа. Сүүлийн үед миний ажиглаж байгаагаар бол дүрэм журам ярихаас илүү нэг хүн рүү дайрсан дайралт нь хэтэрлээ. Тэр дайруулаад байгаа хүн нь өөрийгөө хамгаалах үйлдлийг зайлшгүй гаргана шүү дээ. Дүрэм журмынхаа дагуу шийдвэрүүдээ гаргавал бидний дунд маргаан байхгүй. Гэтэл зөвхөн нэг хүнийг муулах гэж өлгөж аваад тэрэн дээр нь бусад улс төрийн хүчнүүд турхиралт явуулаад байгаа нь харамсалтай. Энэ бүх зодоон, үймээнтэй асуудлууд үнэн чанартаа манай намын доторх үйлдлүүд. Тэр үйлдлийг хийж байгаа улсууд маш тодорхой байна. Гэхдээ иргэд, сонгогчид, намын жирийн гишүүд маань мэдээлэл хомс болохоор тэр болгон ойлгогдохгүй байх нь аргагүй юм.

-Эрх баригчид халамжийн бодлогоор улс орноо удирдах боллоо. Манай улс ардчилал, эрх чөлөөгөө ямар үнэ цэнээр олж авлаа даа. Гэтэл та бүхний тэмцэж бий болгосон тэр ардчилал өдөр өдрөөр бүдгэрсээр байгаад АН үнэхээр сул дорой байгаа. Хашир улстөрчийн хувьд АН яаж ажиллах ёстой гэж үзэж байна вэ?

-Одоо бидний том дутагдал л юм даа. Яагаад гэвэл хийж бүтээсэн зүйлүүдээ олон түмэндээ тэр болгон сурталчилж, гүйцэд ойлгуулж чадаагүйн зовлон байна гэж харж байгаа. Өнөөдөр хүн бүр ардчиллын буянаар гэж ярьдаг. МАН ч гэсэн өөрсдийгөө ардчилалтай нам гэдэг. Өнгөрсөн 30 жилд өнөөдрийг хүртэл бүх буруутан нь зөвхөн АН гэсэн улс төрийн ухуулга тасралтгүй явлаа. Энэ ухуулга сурталчилгааг бусад намууд сайн сэвж байгаа. АН-ыг байгуулсан хүмүүс “Бидний хийж бүтээсэн зүйлээр ард түмэн ойлгох байх” гэсэн өөдрөг сэтгэлээр ажиллаж, зөвхөн гэрэл гэгээтэй зүйл хийхийн төлөө явсныхаа үр дүнг амсаж байна л даа. Саяхан сошиалаар хүртэл явлаа шүү дээ. Ц.Элбэгдоржоос боллоо гээд л цуурцгаасан. Ц.Элбэгдорж нь буугаад зургаан жил болж байна. Дараа нь АН-аас боллоо гэцгээсэн. Гэтэл АН төрийн эрх мэдлийг бүрдүүлж чадалгүй хоёр дахь дөрвөн жил рүүгээ орох гэж байна. Дээр нь МАНАН гэдэг айхавтар юмыг байгуулсан гээд М.Энхболдтой хамаатуулж ярилаа. Тэр хүн алга болоод гурав, дөрвөн жил өнгөрлөө. Сүүлд Х.Баттулгаас л болсон гэцгээлээ шүү дээ. Энэ хүн нь ажлаа өгөөд дараагийнхаа сонголтыг хийснийг бид сая мэдлээ. Өнөөдөр үнэхээр хэн рүү хамаг муугаа тохох гээ вэ. 30 жил Ардчилсан намаас боллоо гэж буруутгалаа. Тэрний өмнөх Ардын нам 100 жил болж байгаа шүү дээ гэдгийг санах хэрэгтэй.

Үнэндээ манайд өнөөдөр дарангуйллын коммунист систем тогтчихсон. Энэ нь нуугдмал байдалтай байна. Хүмүүсийн үзэл бодлыг янз бүрээр айлгаж, сүрдүүлдэг. Жаахан эсрэг байх юм бол дардаг. Шоронгоор айлгадаг. Бүхий л айлгаж болох хүчирхийллийн зэвсэглэлийг ашиглах нь сүүлийн зургаан жилд ихэслээ. Өнгөн дээрээ Монгол бол ардчилсан улс. Парламентын засаглалтай. Олон намууд парламентад суудаг. Сонгууль ардчилсан маягаар явж байгаа дүр төрх нь ил тод. Үнэн чанартаа энэ бүгд мөн өнгөн засал. Дарангуйллын системээ нуух гэсэн санаа. Тиймээс ард түмэн энэ байдлыг сайн ойлгоосой гэж хүсч байгаа юм.

-Сонгуулийн санал тоолох хар машины луйврын талаар сүүлийн үед их ноцтой мэдээллүүд явах боллоо. Үнэн бол шударга сонгууль болж чадах уу. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Миний мэдэж байгаагаар хар машиныг нийлүүлсэн Канадын компанийн улсууд ч тэр, өөр олон хүн энэ асуудлыг ярьж байна. Тэгэхээр тэр нь өөрөө туйлын ноцтой юм байна гэдгийг улам лавшруулаад байгаа юм. Энэ бүгдэд арга хэмжээ авахгүйгээр ямар нэгэн байдлаар хаагаад, зогсоогоод, саармагжуулсаар байгаад сонгуулиуд өнгөрч буй нь бас нэг хардлага төрүүлэх боломж. Өмнө ямар гайтайг нь цоллоод л талбай дээр хар машиныг шатааж байсан улсууд өнөөдөр гайхамшигтай гэж амаа олохгүй ярилцаж суугаа нь өөрөө бас эргэлзсэн асуудал дагууллаад байна. Тэгэхээр сонгууль ардчиллын зарчмаар болж байна гэдгээрээ болоод өнгөрнө. Ардын нам хийх ёстой үйлдлүүдээ бүрэн хийж байгаа нь ч харагдаж байгаа. Гэхдээ энэ бүгдийн цаана сонгогчдын саналаа өгч буй байдлыг уншдаг хар машины программ яагаад асуудал ингэж хөндөгдөх хүртлээ ужгирав гэдэг нь дахиад асуудал дагуулна. Энэ бол ойлгомжтой болчихоод байгаа. Мэдээж Ардын нам үүнийг дахиж гаргаж хөндөхгүй. Бүх юм хуулийн дагуу, ямар ч асуудалгүй гэдгийг СЕХ ч тэр, МАН ч тэр зарлана. Бид үүний дор сонгуульд оролцоно. Гэхдээ хар машин ажиллаж байгаа нь улам бүр, өдөр ирэх тусам нотлогдож байна.

-Оюу толгойн гэрээтэй холбоотой АН-ын лидерүүдийг буруутгасан асуудлыг юу гэж харж байна вэ. Тэднийг цагаатгах ёстой гэх юм билээ?

-АН энэ тухай XI их хурлаараа албан ёсоор зарлачихсан. Улс төрийн хоригдлууд Монголд байгаа юм шүү гэж. Энэ улсууд бол үзэл санааны хоригдлууд гэдгийг АН хүлээн зөвшөөрдөг. Хамтын шийдвэр гаргасныхаа төлөө ял тулгуулж, хэрэгт унаж байгаа асуудал. Энэ бол АН-ыг байхгүй болгох гэсэн Ардын намын дарангуйллын систем үйл ажиллагаагаа явуулж байгаагийн хэлбэр. Үүнд мөн ялгаагүй манайд лидер гэж яригддаг зарим нэг улс оролцсон. Тэд одоо ил болж байх шиг байна. Энэ бүгдийг ойлгох цаг ирэх байх аа.1930, 1960-аад оны хэлмэгдүүлэлт яг энэ замыг туулсан байх магадлал өнөөдөр харагдаж байна. Хэзээ нэгэн цагт энэ хэргүүд илэрч цагааддаг юм байна гэдэг нь ч ойлгогдож байгаа.

-Л.Оюун-Эрдэнийн толгойлж буй Засгийн газрын 200 хоногт хийсэн ажлын талаар та ямар бодолтой байна вэ?

-Засгийн газарт нарийвчилсан тооцоо, судалгаа, төлөвлөлт гэж алга. Ганцхан жишээ хэлэхэд, ковидын үед яаж ажиллаж байгаа нь тод харуулна. Манайх шиг хөл хорио бүтнээр нь тавьсан улс дэлхийд ховор байна гэж яриад байгаа биз дээ. Гэтэл улсаа бүхэлд нь хориг тогтоож байх тэр цаг үедээ энэ цөөхөн хүн амыг хяналтадаа оруулах боломж байсан. Гэтэл энэхүү ажлаа хийж чадалгүй алдсан гэдгээ Л.Оюун-Эрдэнэ сайд өөрөө хүлээн зөшөөрчихсөн. Хоёрдугаарт, Засгийн газар өөртөө маш их хэмжээний эрх мэдэл авсан. Их хурлаас дээгүүр эрх мэдэл Засгийн газарт байгаа. Ковидын тухай хууль гэж мундаг хууль гарсан даа. Энэ хуулиар Засгийн газар онцгой эрх мэдлийг өөртөө шингээж авсан. Хуулийн хэрэгжилт нь зөв байгаад, зөв хууль болоод, үүнийхээ дагуу Засгийн газар онцгой арга хэмжээгээ авч хэрэгжүүлсэн бол ковидын дараахь эдийн засагт санаа зовохгүйгээр зохион байгуулах боломж байсан. Валютын эх үүсвэр, гадаад худалдаа, Монголын хилийг тойрсон хоригуудыг тавиулахгүй байх боломж байсан. Гэвч үүнийг Монголын Засгийн газар алдсан. Өнөөдөр 200 хонож байна, үр дүн гарах болоогүй байна гэж ярих нь зөвхөн өөрсдийгөө хаацайлах гэсэн оролдлого. МАН-ын гишүүд хүртэл энэ үзэл бодлоо илэрхийлж байна. Гэхдээ өнөөдрийн энэ УИХ өрөвдмөөр байдалд байгаа. Бүх эрх мэдлээ өгсөн, хумиулсан. Үндсэн хуулийн шинэчлэлтээр Хяналт шалгалтын хороо байгуулна гэж заасан. Гэтэл үүнийгээ хэрэгжүүлж чадахгүй горыг нь амсаж байна. Засгийн газраа ч хянаж чадахгүй л байдалтай сууж байгаа. Засгийн газар туйлын хар мөрийг үлдээхээр нөхцөл байдалд ажиллаж байна. Эцсийн дүнд энэ бүгдийг ярьсан хүнийг буруутгах, гэмтэн болгох нь Засгийн газрын хамгийн түрүүнд хийж чаддаг ажил болчихоод буй нь маш тодорхой.

-Нөхөн сонгуульд парламентад суудалгүй улс төрийн намуудыг нэгдэж оролцох уриалгыг АН-аас гаргаж байсан ч биеллээ олсонгүй. Бүгд тус тусдаа хүчээ үзэхээр болох шив дээ?

-Бид ямар ч байсан уриалга гаргаад эхний уулзалтыг хийсэн. Харамсалтай нь дараа, дараагийн уулзалтууд болоогүй. Шалтгаанууд байна гэж харж байгаа. Нэг хэсэг нь нөгөө л арга барилаараа худалдагдсан, эсвэл нэг талд үйлчлэх зорилготойгоор орж ирж байна. Нөгөө нэг хэсэг нь дундуур нь олз хайж байгаа улсууд. Гурав дахь нь АН-ын өнөөдрийн байгаа нөхцөл байдлыг хараад “Эд нар ч дээ” гэсэн байдлаар хандаж буй нь ажиглагдсан. Энэ бүгдээс болоод бидний уулзалт амжилт олохгүй явсаар байгаад намуудын нэр дэвшигчид нь тодорхой болж байх шиг байна.

Ардчилал гэж ярихаар “АН-ын өмч биш, бид бүгдээрээ ардчиллын төлөө явж байгаа” гэж олон намууд ам амандаа дуугардаг. Гэвч цагаа тулахаар бүгд амин хувиа бодоцгооно. Өөр өөрсдийнхөө жижиг санааг гүйцэлдүүлэхийн төлөө салж бутраад явдгаас болж МАН-ын зууш болж байгаад харамсаж байна. Гэхдээ үүнийг ойлгож байгаа хүмүүс ч байгаа байх. Ойлгохгүйгээр тоглолтод орж байгаа хэсэг ч бий. Ардын нам бол ил тоглохгүй шүү дээ. Бүх зохион байгуулалтыг далдуур хийж байгаа. Ард түмнийг харахад МАН өөрийнхөө урдах ажлыг хийж байгаа мэт тайван амгалан храгдана. Бусад намууд л бужигнаад байгаа биз. Гэтэл үнэн чанартаа гол тоглоомыг нь тэд тодорхойлж байгаа шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Tanii ulsaa idsen chini yamar togtoltsoo ve (202.126.90.107)
    hi
    2021 оны 09 сарын 07 | Хариулах
  • Инженер (202.21.108.205)
    Та нарын арчаагүй байдлаас болж ийм болсон.
    2021 оны 09 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 11 цаг 58 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 12 цаг 15 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 12 цаг 31 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 12 цаг 59 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 13 цаг 18 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 13 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 13 цаг 54 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв Өчигдөр 12 цаг 24 мин Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна Өчигдөр 11 цаг 25 мин Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өчигдөр 11 цаг 19 мин Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно Өчигдөр 10 цаг 47 мин Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ Өчигдөр 10 цаг 13 мин Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана Өчигдөр 09 цаг 42 мин Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ Өчигдөр 09 цаг 09 мин М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй Өчигдөр 08 цаг 36 мин Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна Өчигдөр 08 цаг 18 мин Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Уржигдар 14 цаг 04 мин Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна Уржигдар 13 цаг 57 мин Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 15 мин Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Уржигдар 10 цаг 33 мин
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Д.Тогтохсүрэн: Гурилын импортын тарифыг тэглэвэл тариаланчид... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ
Top