x

Ж.Оюунцэцэг: Иргэд өвчнөө хүндрэхээс болгоомжилж эмнэлэгт хэвтэх нь эрс ихэссэн

Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний II төвд ачаалал ихтэй, хүмүүс коридорт хэвтэж байна гэсэн мэдээллийн мөрөөр уг эмнэлэгт хандлаа. Тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ж.Оюунцэцэгээс энэ талаар тодруулсан юм.

-Танай эмнэлэгт ачаалал хэр байгаа вэ. “Шалаар зулсан байна, коридорт хэвтэж байна” гэх мэдээлэл явна лээ. Танай эмнэлэгийн нүүр хуудаст тавьсан өнөөдрийн мэдээллийг харлаа. 1061 хүн хэвтэж байгаа гэсэн үү?

-Манайх 880 гаруй өрөөтэй, маш том эмнэлэг. Шахасхийгээд 1000 болгочихоод байгаа юм. Түүнээс биш шалан дээр зулсан юм байхгүй. Ерөнхийдөө сүүлийн үед дельта вирусийн халдвар нэмэгдэж байгаа.

Хүмүүс хүндрэхээс болгоомжлоод, эмчийн хяналтад байх, эм тариа хийлгэх гээд эмнэлэгт хэвтэх эрэлт хэрэгцээ ихэссэн. Зуны хэд хоногт 500 хүнтэй байлаа. Бусад үед мянган хүнтэй л яваад байгаа. Мянган хүний ачаалал бол бидэнд нэг их айхавтар хүнд санагддаггүй. Анхнаасаа л ковидтой өвчтөн хүлээж аваад ажиллаж эхэлсэн болохоор зохицуулаад явж байгаа даа.

-Өнөөдрийн байдлаар 79 жирэмсэн эмэгтэй байгаа гэсэн үү?

-Манайх нэгээс долоон давхартаа үйл ажиллагаа явуулдаг. 79 ээж жирэмсний тасагт байна гэсэн үг. Нэг давхарт нэг баг, нийтдээ арав гаруй баг ажиллаж байгаа. Нэг багт 12 хүн ажилладаг. Жирэмсэн ээжүүд дангаараа нэг давхарт байдаг. Төрсний дараах ээжүүдийн давхар бас бий.

-Вакцинтай ээжүүд ирж байна уу, вакцин хийлгэж амжаагүй жирэмсэн эмэгтэйчүүд ирж байгаа юу. Ямар ээжүүд халдвар их авч байна вэ?

-Вакцинтай ээжүүд цөөн хувийг эзэлж байна. Зарим жирэмсэн ээжүүд вакцин хийлгэхээс болгоомжилж байна.

Харин вакцин хийж эхэлснээс хойш өдөрт 500 жирэмсэн ээж хэвтдэг нь ерөнхийдөө буурсан шүү.

-Эмчлүүлж байгаа ковидтой ээжүүд амаржиж байгаа юм болов уу, халдвартай ээжүүдийг танайд авчирдаг юм уу?

-Манайд жирэмсэн ковидтой ээжүүд эмчлэгдэж байгаад амаржиж байна. Хагалгаагаар амаржиж байна. Манайх чинь угаасаа эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг шүү дээ.

-16 хүртэлх насны 250 хүүхэд эмчлүүлж байгаа юм байна. Хүүхдүүд хэр хүндэрч байгаа вэ?

-Сүүлийн үед 2-5 насны хүүхдүүдэд ларингит маягтай шинж тэмдэг илэрч байна. Бас гүйлгэж байна. Өмнө нь гүйлгэх шинж тэмдэг бараг илэрдэггүй байсан. Дельта вирусийн шинж тэмдэг болов уу гэж бид таамаглаж байгаа.

-Вакцинд хамрагдаагүй насныхан ирж байна уу. 16 хүртэлх насныхан гэхээр вакцинд хамрагдсан насныхан бас ирж байгаа гэсэн үг үү?

-Цөөн хувь нь вакцинд хамрагдсан байна.

-Танайх шинэ эмнэлэг шүү дээ. Тоног төхөөрөмж дутагдалтай байна уу, хүний нөөц хэр байгаа вэ?

-Шинэ эмнэлэг болохоор Дэлхийн банкны төслөөр тоног төхөөрөмжөөр хангаж байгаа. Гол тоног төхөөрөмжүүд нь шинээр ирсэн. Хангалттай тоног төхөөрөмжүүдтэй. ЭХО гэхэд л арав гаруй бий. Рентген аппарат гэхэд л гурав байна, компьютерт томограф (CT), лабораторийн шинжилгээнүүд хийгдэж байна. Ковидын үед ямар тоног төхөөрөмж байх шаардлагатай байна, тэр бүхнээр хангагдсан.

-Танайх хүчилтөрөгчөө өөрсдөө үйлдвэрлэдэг билүү?

-Манайх хүчилтөрөгчөө өөрсдөө үйлдвэрлэдэг. Дэргэдээ хүчилтөрөгч нөөцлөх, шахах цехтэй. 280 шугамаар хүчилтөрөгч шахдаг.

-Уушги орлуулагч ECMO аппарат танайд байдаг уу?

-Байхгүй. Улсын хэмжээнд хоёр байгаа шүү дээ.

-Намар халдвар нэмэгдэнэ, ачаалал нэмэгдэнэ, та бүхэн хэр бэлтгэл хангаж байгаа вэ?

-Эм тарианыхаа нөөцийг хангаж байна. Хүссэн хэмжээгээр эм тариа ирж чадахгүй, хил гааль дээр саатал доголдол үүсч мэдэх учраас тодорхой хэмжээний эм тарианы нөөцтэй байна. Нөөцөө дахин нэмэгдүүлнэ.

-Эмч, ажилтнуудын нөөц хэр байгаа вэ?

-Хүний нөөцийн хувьд болж байна. Цалингаа нэмсэн. Улаан бүсийн цалин нэмэгдсэн учраас манайхан эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 15 цаг 48 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 16 цаг 25 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 16 цаг 34 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 16 цаг 56 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 17 цаг 6 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 18 цаг 13 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 19 цаг 28 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top