x

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад 10.7 их наяд төгрөг шаардлагатай

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Хотын дарга Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Зун болгон дулааны шугамын засвар хийх юм. Нэг удаад чанартай сайн засчихвал ахин дахин засварлах, газар ухах  хэрэггүй юм биш үү?

-Улаанбаатар хотын дулааны шугамын 86 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Тэгэхээр зундаа засвар хийхгүй бол өвөлдөө хөлдөнө шүү дээ, бид. Алсдаа хот төсөв санхүүгээ сайжруулаад дулааны шугамын хонгилтой болох хэрэгтэй байгаа юм.

Хуримтлалын нэгдсэн санг байгуулж, хонгилын системтэй болчих юм бол өвөл зун гэлтгүй засвараа тухай бүрд хийгээд явах юм. Энэ цаг үед бол өөрийн чинь хэлж байгаа шиг урин дулааны улиралдаа газар ухахаас аргагүй хэмжээнд байна. Зундаа засахгүй бол өвлийн цагт шугам задарч, халаалт зогсоход хүрдэг. Улаанбаатар хотын дэд бүтцийн шугам сүлжээг шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босгох банктай хамтран хийж байгаа.

-Тун удахгүй халаалтын улирал эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд утаа, агаарын бохирдол бий болдог. Бид хэдий болтол галлагааны журмаар утаа болоод агаарын бохирдолтой тэмцэх вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд гэр хорооллын галлагааг өөрчилж, эрчим хүчний шинэ соёлыг нэвтрүүлэх нь эдийн засгийн чадамжтай шууд холбоотой. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад 10.7 их наяд төгрөг шаардлагатай. Бараг улсын төсөв гэсэн үг.

Бид эхний ээлжид 2018 оны хоёрдугаар сард гаргасан “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын  62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан. Цаашид үүнийг  80 хүртэл хувьд хүргэхээр зорьж буй юм. Бидний нэвтрүүлж буй энэхүү аргыг хөгжингүй улс орнууд ч цагтаа хэрэгжүүлж байсан. БНСУ-ын Засгийн газар л гэхэд хорт утаанаас иргэдээ хамгаалахын тулд хөгжлийн тодорхой түвшинд хүртлээ энэ л аргыг баримталж, агаарын бохирдлыг шийдэж байсан.  

Монгол Улсын эдийн засгийн цар хүрээ өргөжин тэлж,  иргэдийн орлого нэмэгдэж, хот хуримтлалтай болсон үед газын хэрэглээ рүү шилжиж болно. Монгол Улсын эдийн засаг одоогийн байгаагаас 5-6 дахин тэлэх, Улаанбаатар хотын дотоодын нийт бүтээгдэхүүн 35 их наядад хүрч, эдийн засаг хүчтэй, хуримтлалтай болсон үед дэлхий нийтийн хэрэгжүүлж буй технологийн дэвшлийг нэвтрүүлэх боломж бүрдэнэ.

Нүүрсний оронд ашиглах байгалийн хийг ОХУ-аас авах, Тавантолгой дахь метан хийний ордыг ашиглах технологийн шийдэл зайлшгүй шаардлагатай. Үүнд цаг хугацаа хэрэгтэй. Ер нь цаашдаа иргэд, аж ахуйн нэгжүүд мөнгөтэй болох ёстой. Үндэс суурийг нь хот бүрэн дүүрэн дэмжих учиртай.

Бизнес эрхлэгчдээ бүх талаас нь дэмжинэ. Тусгай зөвшөөрөл авахын тулд 60 хонодог байдлыг халж, цахимаар 3-4 хоногт авдаг болгох талаар судлах үүрэг чиглэл өгөөд, манайхан ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотод технологийн шийдэл хэрэгтэй, төрийн албыг бүхэлд нь цахимжуулах ёстой. Энэ бүхэнд тодорхой хүч орно, хөрөнгө мөнгө шаардагдана.

-Баянзүрх дүүргийн Жуковын музейн ард нийтийн эзэмшлийн газрыг  хашаалаад удаж байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

 -Энэ асуудлаар Засгийн газрын тэмдэглэл гарсан. Үүрэг чиглэл хүргүүлж байна. Шүүх хяналтын байгууллагаар явж, гурван шатны шүүхээр орж байгаа. Энэ мэтчилэн Засаг дарга захирамж гаргамагц шүүхэд хандчихдаг тохиолдол олон. Шүүх эргээд эрхийг нь сэргээчихдэг.

Зөвшөөрөлгүй газар олгодог  30 жилийн алдаа завхралыг цэгцлэхийн тулд ажиллаж байна. Энэ хот ямар ч стандартгүй, ямар ч дүрэмгүй, ямар ч төлөвлөлтгүй өнөөг хүрсэн. Үүнийг засахын тулд нэлээд хүч гаргаж байгаа. Зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг эхнээс нь буулгаж байна. Өмнөх олон жилийн алдааг засахад хугацаа хэрэгтэй. Нийслэлийн удирдлагын баг ч нийслэлд ужгирсан олон асуудал хийгээд түгжрэлийг үе шаттай шаттай шийдвэрлэхээр ажиллаж байна.

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг арванхоёрдугаар сард УИХ-аар хэлэлцэнэ. Тэр хүртэл бид Улаанбаатар хотод барилга, байгууламж шинээр барихыг зогсоох захирамж гаргана. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Улаанбаатар хотын дүрэм, стандарт,  Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан ийн шийдвэрлэж байна. Хойшид хот нэг стандартаар хөгжинө.

-Налайхын замын орц, гарцын асуудал иргэдэд хүндрэл учруулж байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Налайхын замд мөн л стандартын асуудал хөндөгдөнө. Налайхын замд маш их аваар осол гардаг. Хүнд даацын тээврийн хэрэгслүүд байнга зорчдог. Орц, гарцын тухайд гүүрэн гарц хийж болно. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүүхдээ сургууль хүргэх, худаг ус руугаа явах боломжоор хангах өртөг мөнгийг төсөвт суулгая гэж байгаа. Тэнд нүхэн гарц хийхээр зун бороо хур, өвөл цас орж иргэдэд хүндрэл учруулах магадлалтай.

Хамгийн аваар осолгүй шийдэл бол гүүрэн гарц. Ингэхдээ цахилгаан шат тавьж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход саадгүй байлгах учиртай. Гэрлэн дохио, шугаман гарц бол аваараас хамгаалж чадахгүй. Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны замд маш олон тээврийн хэрэгсэл мөргөлддөг гашуун түүх бий. Нөгөөтээгүүр Улаанбаатар хот доторх замын стандартыг Зам, тээврийн яамнаас боловсруулан, яаралтай гаргах хэрэгтэй тухай албан бичиг явуулж мэдэгдсэн.

Дээр нь замын хураамж, торгуультай холбоотой асуудалд ойлгомжгүй зүйлс бий. Энэ бүхнийг нэг голдиролд оруулахын тулд хот дүрмээ боловсруулж, холбогдох яамд нь стандартаа шинэчлэх ёстой.

Жишээлбэл, тээврийн хэрэгслээр зорчигчид, явган хүмүүс нь ямар дүрэм баримтлах нь тодорхой байх хэрэгтэй. Хуучин бол бидэнд хууль эрх зүйн чадамж тааруу байсан. Одоо бол Нийслэл Улаанбаатар хотын Эрх зүйн байдлын тухай хуульд Хот дүрмээ боловсруулж батлахыг, хот стандарттай байхыг хуульчилсан.

Төрийн албаны зүгээс зохицуулах, хянах үүргээ бид биелүүлье, сэтгүүлчид болоод иргэд та бүхэн дэмжээд, хамтын хүчээр хотоо хөгжүүлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав 17 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 17 цаг 38 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ 17 цаг 46 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна 19 цаг 42 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Уржигдар 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Уржигдар 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Уржигдар 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Уржигдар 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Уржигдар 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Уржигдар 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Уржигдар 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Уржигдар 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Уржигдар 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Уржигдар 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Уржигдар 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Уржигдар 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Уржигдар 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Уржигдар 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Уржигдар 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Уржигдар 12 цаг 17 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ...
Top