x

Нүсэр их, сүрдмээр: АНУ-ын батлан хамгаалахын төсөв ямар байх вэ?

2019 санхүүгийн жилд АНУ-ын батлан хамаалахын зардал 716 тэрбум ам.доллар болж өсчээ.

Энэ сарын эхээр Батлан хамгаалахын төсвийг  2019  оны санхүүгийн жилд $716 тэрбум доллараар тогтоож өгсөн  хуулийн төслийг (National Defence Authorization Act, NDAA). Америкийн сенат баталжээ. Одоо хуулийн төслийн тохироог  хоёр танхим нь хийгээд дараа нь түүнийг Конгрессын хоёр танхим батлах болно. Үүний дараа Ерөнхийлөгч гарын үсгээ зуран хууль хэрэгжиж эхлэх юм.

 

Шинэ төсвийн нэг онцлог нь цэргийнхний  мөнгөн хангамжийг 2,6%-иар ихэсгэсэн хэрэг боллоо. Мөн шинэ төсөв нь сүүлийн есөн жилийн дотор хамгийн их өсөлттэй болжээ. Бас дээр нь удирдлагын аппаратын мэдэгдэхүйц цомхотголыг тооцжээ.

2019 санхүүгийн жилийн Батлан хамаалахын хэрэглээний 617 тэрбумын төсвийн хүсэлт дээр дайны цагийн  сангийн  $68,5 тэрбум, мөн түүнчлэн цөмийн зэвсгийн хөтөлбөрийн болон Эрчим хүчний  яамны энэ салбарын  $30 тэрбум нэмэгдэн ерөнхийдөө 716 тэрбум доллар болон өсчээ.

Төсөвт зэвсэг, техник худалдан авахад $236,7 тэрбумыг төсөвлөсний $144,3 тэрбумыг шууд худалдан авахад,  $92,4  тэрбумыг шинжлэх ухааны судалгаа ба зохион бүтээлтэд зориулах ажээ. Зэвсэг, техник худалдан авах үндсэн хөтөлбөр $92,3 тэрбум хүртэл өсчээ.

 

Цэргийн төсөвт хамгаас ихээр тодорхой бус байдлаар тогтоосон зардлууд өсчээ. Тухайлбал, “Байлдааны ажиллагааны  дэмжлэгийг хангах”-ад $66,8 тэрбум доллар төсөвлөгдөв. Өнгөрсөн оны $49,9 тэрбумаас тэр нь  $16,9 тэрбумаар давсан байна. Онгоц бүтээх ба түүнтэй холбоотой систем ($55,2 тэрбум)  мөн  хөлөг онгоц ба түүний систем ($33,1 тэрбум) зэрэгт өгч буй мөнгө цэргийн төсөвт  хангалттай их харагдаж байна.

Нэгдүгээр ангиллын хүрээнд 77  сөнөөгч онгоц F-35 Joint Strike Fighters, 15 шатахуунаар цэнэглэх онгоц KC-46, 24 онгоц F/A-18, 60 цохилтын нисдэг тэрэг AH-64E, 6 ерөнхийлөгчийн нисдэг тэрэг VH-92, 8 нисдэг тэрэг CH-53K King Stallions зэргийг худалдан авна.

“Хөлөг онгоц бүтээх ба түүний систем”-ын хүрээнд “Виржиниа” төрлийн хоёр  шумбагч,  Arleigh Burke ангиллын  гурван эсминец хөлөг,  эргийн хамгаалалтын нэг хөлөг, CVN-78 төрлийн нэг онгоц тээгч, хурд сайтай хоёр танкер, нэг хөвөгч баазын хөлгийг  худалдан авахаар төлөвлөжээ.

“Пуужингууд ба сум хэрэгсэл” ($20,7 тэрбум), “хуурай газрын систем” ($15,9 тэрбум) зэргийн заалтын зардал ч өндөр байгаа. Төсөвт цэргийн бүх төрөлд зардал нэмэгдсэн ч тэргүүлэх чиглэлээр Нисэх хүчин ба Тэнгисийн цэргийн хүчин мөн ирээдүйтэй технологийн салбарт Пуужингийн довтолгооноос хамгаалах систем ба сансрын хүчний хөгжлийг  авч үзжээ. Энэ бүгд нь  арми, флотыг  дэлхийн тэргүүн байранд оруулахад  чиглэгджээ.

 

АНУ-ын Батлан хамгаалахын төсвийн талаарх ерөнхий сэтгэгдэл нь  америкчуудад өнөөдөр хэрэгтэй  практик чиглэлүүд бөгөөд тэр нь  цөмийн хоёр том гүрний  даяарчлалын тулаан зогссонтой хамаатай дайны зардал биш, харин  орчин цагийн сөргөлдөөнүүдэд байлдааны ажиллагаа явуулахад чиглэгджээ. Оросын ШУА-ын АНУ ба Канадын хүрээлэнгийн шинэжээч хошууч  генерал Павел Золотарев төсөвт цөмийн зэвсгийн шинэчлэлтийн талаар тайлбар өгөхдөө, “цөмийн зэвсгийн шинэчлэл нь төлөвлөгөөний дагуу явагддаг ба одоо тэд үүнийгээ хийж эхэллээ. Манай хувьд тэр зэвсгийн баталгаат хугацаа нь тэднээс өмнө дууссан бол америкчуудынх одоо л эхэлж байна. Эрт орой хэзээ нэгэн цагт манайд ч тэдэнд ч  шинэчлэлийн үе эхэлнэ. Одоо тэдний энэ үе эхэлж байна” хэмээн тайлбар хийв. Азаар тэр нь зэвсэглэлээр хөөцөлдөх  үйл ажиллагааны эхлэл биш  хэмээн генерал үзжээ. Түүний хэлснээр, пуужингийн довтолгооноос хамгаалах системийн хувьд одоо америкчууд  тэдний тоог биш чанарыг нь сайжруулахаар шийдсэн байгаа гэнэ. Өнөөдөр тэд баллистик байгаа илрүүлж, дагалдах талын технологид мөнгөө оруулж байгаа ажээ.

 

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис өөрөө орчин цагийн цэргийн сөргөлдөөнүүдэд оролцож туулсан хүн учраас байлдааны ажиллагаа явуулах бодит байдлаар гол чиглэлүүдээ, 2019 оны төсөвт суулгаж өгчээ. АНУ-ын стратегийн командлалын дарга нарын нэг тухайн цагтаа “хэзээ ч хэрэглэгдэхгүй юманд мөнгө суулгаад яах юм бэ” гэж хэлж байлаа. Жеймс Мэттис тэр гэрээслэлээр л явж байгаа бололтой.

Энэ төсөв, ерөнхийдөө өмнөөс тодорхой харагддаг бөгөөд  харин зарим тоймчид нэн ялангуяа оросууд түүнд “асар их”, “урьд өмнө байгаагүй”, “дэлхийн аюулгүй байдалд заналхийлэл болсон” гэх мэтээр тодорхойлдог. Энэ удаа ч зарим орос хэвлэл төсвийг америкчуудад маш  өндөр үнэтэйгээр тусна гэж уламжлалынхаа дагуу хэлсэн харагдана билээ. Гэтэл Америкийн эдийн засагт,  тэдний амжиргааны төвшинд цэргийн зардал нь онцын нөлөөг үзүүлэхгүй, америкчууд  өмнө нь яаж амьдарч байсан түүн шигээ л амьдраад явна. АНУ-ын цэргийн зардал нь  тэдний дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж гурав орчим хувь юм.

Тэмдэглэхэд, АНУ-ын цэргийн зардал 2017 онд дэлхийн томоохон орнуудын дунд хамгийн их 610,19 тэрбум доллар байсан (дэлхийн хэмжээний -35%, ДНБ-ний -3,1%) юм.  Дараалаад Хятад ($228 тэрбум, дэлхийн хэмжээний -13%, ДНБ-ний -1,9%), Саудын Араб ($69,4 тэрбум, дэлхийн хэмжээний -4%, ДНБ-ний -10%), Орос ($66,3 тэрбум, дэлхийн хэмжээний -3,8%, ДНБ-ний -4,3%), Энэтхэг ($63,9 тэрбум, дэлхийн хэмжээний -3,7%, ДНБ-ний -2,5%), Франц ($57,8 тэрбум, дэлхийн хэмжээний -3,3%, ДНБ-ний -2,3%), Их Британи ($47,2 тэрбум, дэлхийн хэмжээний -2,7%, ДНБ-ний -1,8%) жагсчээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 6 цаг 51 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 7 цаг 4 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 7 цаг 8 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 7 цаг 14 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 7 цаг 20 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 7 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 8 цаг 6 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 8 цаг 14 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 14 цаг 57 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Уржигдар 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Уржигдар 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Уржигдар 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Уржигдар 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Уржигдар 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Уржигдар 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Уржигдар 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 2026-06-12 Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 2026-06-12 Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 2026-06-12
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top