x

Дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, усны аюулаас сэрэмжилнэ үү!

Улаанбаатар хотод үүлэрхэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 16 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 16 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 14 хэм дулаан байна.

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорноговийн хойд, Сүхбаатарын нутгаар ахиухан хэмжээний бороо орно.

Малч­ид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхитай байхыг анхааруулж байна.

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, Алтайн өвөр говиор 20-25 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 25-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 25, 27-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 28-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 2 цаг 20 мин Бид бол монголоид хүмүүс 2 цаг 33 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 2 цаг 52 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 3 цаг 14 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 3 цаг 32 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 3 цаг 44 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 4 цаг 1 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 4 цаг 1 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 4 цаг 55 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 6 цаг 23 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 7 цаг 19 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18
iИх уншсан
Top