x

Х.Мөнхцэцэг: Миний дүүг ийм байдалд хүргэсэн дарга нараас нь би хариуцлага нэхнэ

Улаанхуаранд байрлалтай цэргийн ангид энэ сарын 6-нд ноцтой осол гарч, хоёр алба хаагч бэртсэн талаарх мэдээлэл бий. Тодруулбал, цэргийн 017 дугаар ангийн 22 настай албан хаагч шөнийн цагаар ажиллаж байхдаа дээврээс унаж, тархи нь бяцарсан байна.

Энэхүү үүссэн нөхцөл байдлын талаар хохирогчийн эгч Х.Мөнхцэцэгээс тодрууллаа.

-Одоогийн байдлаар (уржигдар) дүүгийн тань биеийн байдал ямар байна вэ? Цэргийн ангийн барилга дээр илүү цагаар ажиллаж байгаад шөнө осол гарсан гэв үү?

-Дүүг маань хариуцаж байгаа эмч нь саяхан гарч ирээд найдваргүй болсон гэдгийг бидэнд хэлсэн. Хариуцсан эмч нь хэлэхдээ, одоо зүрх нь зогсохыг хүлээнэ л гэж байна лээ. Мэдээж бидний зүгээс маш их гомдолтой байгаа. Энэ том болсон дүүгээ ингээд харамсалтайгаар алдах гээд байж байна. Одоогийн байдлаар дүүгийн минь амь настай хамааралтай энэхүү хэргийг цагдаа нар шалгаж байгаа.

-Тухайн цэргийн ангиас нь хамгаалалтын хувцас тавьж өгөөгүй асуудал байгаа юм уу? Чухам юу болсон юм бол?

-Өндрөөс унаж бэртэхээс сэргийлсэн хамгаалалтын бүс байгаагүй. Түүнчлэн толгойдоо хамгаалалтын малгайтай байсан бол дүүгийн минь амь наснаас наана тусах байлаа. Тэгсэн бол өрөөл татанхай байсан ч бид нар өнөөдөр баярлаад сууж байхаар байна. Дүү маань энэ газар ажиллаад жил гаруй хугацаа өнгөрсөн. Барилгын цэргийн анги алба хаагчдаа дандаа илүү цагаар ажиллуулдаг. Ажлын цаг нь орой 18:00-19:00 цагийн үед л тарах ёстой шүү дээ. Гэтэл шөнийн 00:00-01:00 цаг хүртэл ажиллуулж байгаад л ийм осол гарчихаж байгаа юм.

Ямар ч хөдөлмөр хамгаалах хэрэгсэл, бэхэлгээ юу ч байхгүй дээвэр дээр шөнийн 23:00 цаг хүртэл ажиллуулж байлгасан хүмүүсээс нь би хариуцлага нэхнэ. Би хөлөө хүрэх газраа явна л гэж бодож байгаа. Чухам ямар хүний буруугаас болоод ийм нөхцөл байдал болов гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгэхээр тэрийг л мэдэж авмаар байна. Ямар дарга нь шөнийн 23:00-00:00 цаг хүртэл ажиллах тушаал өгсөн гэдгийг олж мэдээгүй байгаа.

-Тус цэргийн ангийн дарга нартай уулзсан уу, тэдний зүгээс хариу тайлбар хэлсэн үү?

-Өчигдөр орой (наймдугаар сарын 6-нд) хариуцаж байсан инженер нь харагдаж л байсан. Одоо чухам яахаа мэдэхгүй байна.

-Тэгэхээр гомдол саналаа хэнд гаргахаа мэдэхгүй байгаа гэсэн үг үү?

-Ингэнэ гэж даанч бодсонгүй. Энэ зуны саруудад ачаалалтай ажиллаж байгаа юм байна гэдгийг нь хараад л байсан.

Тэр болгонд нь төрийн албан хаагч юм чинь дээрээсээ тушаал аваад л ажилладаг юм байх даа гэж бодоод л яваад байлаа. Залуу хүн ажлаа сайн хий гэж шахна уу гэхээс боль гэж хэлж үзсэнгүй. Манай дүү ажилдаа дуртай, жил гаруй ажиллах хугацаандаа хагас бүтэн сайн өдөр ч алгасалгүй ажиллаж байсан.

-Тэгэхээр илүү цагаар ажиллахаас гадна амралтын өдрүүдэд ч ажилладаг байжээ?

-Ерөнхийдөө шөнийн 01:00-02:00 цаг хүртэл байнга л ажиллуулдаг. Амралтын өдрүүдэд ч хүртэл ажиллуулдаг. Тэгсэн мөртлөө сард 600 мянган төгрөгийн цалин л өгдөг. Энэ бол зөвхөн нэг ар гэрт тохиолдож буй зовлон биш.

Манайд сүүлийн 20, 30 жил оршин тогтносон үйл явц болохоор нэг их сонин сонсогдохгүй байгаа байх. Тэгсэн мөртлөө өчнөөн хүмүүсийн амьдралыг асуудалд оруулж байгаа шүү дээ. Үгээ хэлж чадахгүй доод тушаалтай цэргийн албан хаагч өчнөөн байгаа. Дарга илүү цаг ажилла гэвэл тушаалыг нь л дагадаг. Тэр дарга цэрэг нь ингэж осол гардгийг мэддэг ч юм уу, үгүй ч юм уу.

Энэ асуудлыг хэлж ярьж л байхгүй бол сайхан залуучууд амь насаа алдах эрсдэл байна. Ингэж хүний хөдөлмөрийг мөлжиж болохгүй шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (185.15.21.75)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 08 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 16 цаг 55 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 17 цаг 32 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 17 цаг 41 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 18 цаг 2 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 18 цаг 13 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 19 цаг 20 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 20 цаг 35 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top