x

Б.Лакшми: Том мөнгөн дэвсгэрт гаргавал 1990 он руу ухарсантай адил

Улс төр, нийгмийн амьдрал нам гүмхэн, амралтын байдалтай байгаа энэ өдрүүдэд  УИХ-ын дарга Г.Занданшатарын Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнтэй уулзахдаа өгсөн үүрэг даалгавар олныг цочоолоо. УИХ-ын дарга өөрийн шууд харьяаллын Төв банкинд том дэвсгэрт гаргах судалгаа хийхийг даалгасан.

Тэгвэл УИХ-ын даргын энэ үүрэг Монгол Улсын хувьд зөв алхам мөн үү.

Энэ талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшмигаас тодрууллаа.

-УИХ-ын дарга Г.Занданшатар  том мөнгөн дэвсгэртийг гаргах судалгаа хийхийг Төв банкинд даалгалаа. Та УИХ-ын даргын энэ чиглэлийг хэрхэн харж байна вэ? Манайд том дэвсгэрт гаргах шаардлага үүссэн үү?

-Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг дахь үйлдвэрлэл буюу хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, хангалттай хэмжээнд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байна. Эдийн засгаа төрөлжүүлээгүй, экспорт болон гадаад хөрөнгө оруулалт буурсан, гадаад өр төлбөр нэмэгдсэн, ихэнх бараа бүтээгдэхүүнээ импортолж байгаа ийм үед том мөнгөн дэвсгэрт гаргавал эдийн засгаа булшилж байгаагаас ялгаагүй. 1990 он руу ухарсантай адил болно.   

-УИХ-ын дарга мөнгөн дэвсгэртийг үнэгүйдүүлэхгүй байх зарчмыг баримтлахын Монголбанкинд даалгасан. Том мөнгөн дэвсгэрт гаргасан тохиолдолд энэ үүрэг даалгавар биелэх үү?

-Том мөнгөн дэвсгэрт гаргасан тохиолдолд энэ үүрэг даалгавар биелэхгүй. Мөнгөн дэвсгэрийн үнэ цэнэ олон зүйлсээс шалтгаалдаг. Жишээ нь бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт, гадаад хөрөнгө оруулалт, валютын нөөц зэрэг олон асуудлаас хамаарна. 

-Том дэвсгэрт гаргахын үр дагавар юу вэ? Эдийн засаг, нийгэмд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Өнөөгийн нөхцөл байдалд сөрөг үр дүн л гарна. Инфляцийг маш ихээр өдөөж өгнө. Ингэснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн маш өндөр үнэтэй болно. Удаан үргэлжилбэл өдөр тутмынхаа хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ худалдан авах чадваргүй болно. Өөрөөр хэлбэл төлөөсийг нь ард иргэд төлнө. Мөн хүмүүсийн төгрөгт итгэх итгэл буурч, валют ихээр худалдаж авах болно. 

-Тэгвэл том мөнгөн дэвсгэрт хэвлэхгүй байх гарц нь юу вэ?

-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал Венесуэл, Зимбабве зэрэг орны хэмжээнд арай ч хүрээгүй байна. Энэ орнуудын гиперинфляци буюу инцляци нь 1.000.000 хувь хүрчихсэн байгаа. 

Эдийн засаг нь тогтвортой, урт хугацаанд өсөж байгаа улс орнууд том мөнгөн дэвсгэрт тэр болгон гаргаад байдаггүй. Эдийн засгийн өсөлтөд  гадаад хөрөнгө оруулалт, экспорт чухал. Тэгэхээр хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэн буюу хөнгөвчилсөн эдийн засгийн реформууд хэрэгтэй байна. Мөн төсвийн алдагдлыг бууруулж, нөхөхийн тулд төрийн өмчит компаниудыг хувьчлах хэрэгтэй. 

-Ер нь ямар тохиолдолд улс орнууд том мөнгөн дэвсгэрт гаргадаг вэ?

-Улс орнууд өөрийн мөнгөний ханшийн сулралыг удаашруулахын тулд том мөнгөн дэвсгэртийг гаргадаг. Гэхдээ тухайн орон хангалттай хэмжээнд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, экспорт болон гадаад хөрөнгө оруулалтгүй бол эргээд урт хугацаандаа эдийн засагтаа илүү хохиролтой. Хэрвээ ийм нөхцөлд том дэвсгэрт гаргавал инфляцийг өдөөж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ маш хурдацтай өснө. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж хяналтаас гарна. Ингэснээр хүмүүсийн худалдан авах чадвар буурч, ихээхэн бараа бүтээгдэхүүн худалдан авч нөөцлөх болно. Жишээ нь Венесуэл, Зимбабве зэрэг орон гиперинфляцтэй тэмцэхэд ийм алхмууд хийсэн боловч ямар ч нэмэр болоогүй. Өнөөдөр энэ орнуудын эдийн засаг нь ямар байгаа билээ, та бүхэн мэдэж байгаа байх. 

Эх сурвалж: SHUUD.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 16 цаг 56 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 17 цаг 33 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 17 цаг 42 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 18 цаг 4 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 18 цаг 14 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 19 цаг 21 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 20 цаг 36 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top