x

Ж.Сүхбаатар: Хотын стандартыг ярихгүйгээр бусад ажлыг яриад байж болохгүй

Жуулчны гудамж буюу Гутлын 22-т “Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж байгуулагдаж, өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Тус гудамжийг иргэдийн идэвхтэй амьдралыг бий болгох, ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилготойгоор “Эртэч Монгол” хөтөлбөрөөс улбаалан НЗДТГ-аас байгуулж байгаа юм. “Өглөөний Улаанбаатар” гудамжинд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп, үсчин зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн гэсэн онцлогтой цэсээр иргэдэд үйлчилнэ.

Мөн долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн, худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зэрэг хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулах юм. 


Нээлтийн арга хэмжээний үеэр Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай цөөн хором ярилцлаа.

-Анхны “Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж Чингэлтэй дүүрэгт нээгдлээ. Тус дүүргээс сонгогдсон гишүүний хувьд сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Хотын соёл жижиг зүйлээс эхэлнэ. Социализмын үеийн Улаанбаатар хүмүүс нь гудамжаар холхисон, машин цөөнтэй байсан шүү дээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд хөгжил дэвшил, хүн амын төвлөрлөө дагаад хотын гудамжаар машин зонхилдог болсон.

Орчин үеийн хотуудын чиг хандлага бол хотын гудамжийг иргэдэд нь эргүүлэн өгөх болоод байна. Иймд Улаанбаатар хотын удирдлагаас өглөөний жишиг гудамжийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гутлын 22-оос хэрэгжүүлж эхэллээ. Энд үйлчилгээний байгууллагууд, иргэдэд зориулсан сайхан орчин, нөхцөл бүрдсэн байна. 

Хотын удирдлагаас мэдээж тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад энэ ажлыг эхлүүлсэн. Цаашлаад өглөөний 06:00 цагаас эхлэн хотын амьдрал өрнөдөг болох нь. Улаанбаатар хот дэлхийн томоохон хотуудын түвшинд хүрч эхэлж байна. Том хотуудын өглөөний амьдрал бол тэр чигээрээ бизнес, үйлчилгээ байдаг. Энэ утгаараа эдийн засгийн хөгжлийг дэмжиж байдаг. Тэгэхээр өглөөний гудамж аж ахуйн нэгжүүдийн бизнест тодорхой дэмжлэг болно.

Хотын соёлын нэг хэсэг бол яах аргагүй гудамжны соёл. Магадгүй жижиг зүйлийг хэт дөвийлгөлөө гэж харах хүмүүс байгаа байх. Гэхдээ энэ бол ажлын эхлэл. Энэ эхлэл бодит ажил болон хэрэгжиж байгаад маш их баяртай байна.

Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд болоод Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хорооны гишүүд ч энэ ажилд анхаарал хандуулан ажиллана. Цаашлаад хотын удирдлагатай хамтран Туул гол орчмоо ч хөгжүүлэх боломжтой юм.

-Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Уг хуулийн төслийн Ажлын хэсгийг та ахлан ажилласан шүү дээ. Хуульд ямар томоохон зохицуулалтыг тусгасан бэ?

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль гэж 27 жил явж ирсэн хуулийг бид Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хууль гэж УИХ-д оруулж, шинэчлэн баталлаа. Тус хуульд Улаанбаатар хотын эдийн засаг, хүн амын амьдрал, үйлчилгээг дэмжсэн зохицуулалтуудыг оруулж өгсөн. Энэ хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар хотын дүрэм, стандартыг батлахаар болсон.

Өөрөөр хэлбэл, нохойгоо салхилуулахаас эхлээд үйлчилгээний бусад стандартыг хот өөрөө тогтоох боломжийг хуульд тусгаж өгсөн. Хотын стандартыг ярихгүйгээр бусад ажлыг яриад байж болохгүй. Энэ ажлууд УИХ-ын бодлогын түвшинд хэрэгжиж, Засгийн газрын түвшинд дэмжлэг авч байна. Хотын удирдлагууд ч бэлтгэл ажлуудаа хангаад явж байгаа. 

Чингэлтэй дүүрэгт нээгдсэн өглөөний жишиг гудамжны төслийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр болох “Туушин” зочид буудлын урд байгуулахаар төлөвлөж байна. Энэ мэтчилэн дүүргүүдэд үе шаттайгаар өглөөний гудамж байгуулах юм билээ.

Харин бидний зүгээс хотын засаглалын чадавхыг сайжруулах, хүний нөөцийн чадамжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч, УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороог байгуулсан. Энэ түр хороог УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан ахалж  байна.

-“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж байгуулагдсан энэ үед иргэдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Хотын машиндаа “эзлэгдсэн” газруудыг хүмүүс үйлчлүүлдэг, холхидог болгох хэрэгтэй. Барилгажуулах, орон сууцжуулах ажлын хажуугаар ногоон байгууламж, хотын соёлт гудамжнуудыг бий болгох ёстой. Энд мэдээж хувийн хэвшлийн оролцоо, иргэдийн дэмжлэг маш их хэрэгтэй. “Өглөөний гудамж” төсөл дээр ажилласан баг, хамт олонд талархлаа илэрхийлэхийн сацуу энд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын маань ашиг орлого арвин байх болтугай хэмээн ерөөе.

Иргэд маань ч өглөөний гудамжаар идэвхтэй үйлчлүүлээрэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.76.47)
    фитнесээ нээ
    2021 оны 08 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 16 цаг 55 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 17 цаг 32 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 17 цаг 41 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 18 цаг 2 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 18 цаг 13 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 19 цаг 20 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 20 цаг 35 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top