x

Ж.Бат-Эрдэнэ: Гуравдагч хөршийн зорчигчдыг 11 боомтоор нэвтрүүлнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол Улсаар дамжин өнгөрөх, түр хугацаагаар орж ирж. байгаа тээврийн хэрэгсэлд С, В, D карне дэвтэр болон бусад дагалдах бичиг баримт олгох ажлыг “Монголын автомашин, мотоциклын спортын холбоо”-нд шилжүүлэхээр болжээ. Энэ асуудалтай холбоотойгоор Зам, тээврийн, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага байдаг. Эдгээрээс төрийн байгууллагын чиг үүргийг шилжүүлэх байгууллагыг ямар шалгуураар сонгосон юм бол?

-Олон улсын тээврийн байгууллагад бүртгэлтэй, олон нийтийн байгууллага байх ёстой. Өөрөөр хэлбэл, олон улсын хэмжээнд тээврийн байгууллагуудтай хамтарч ажилладаг, үйл ажиллагааны хувьд нэг чиглэлээр ажилладаг байх ёстой юм. “Монголын автомашин, мотоциклын спортын холбоо" нь энэ шаардлагыг хангасан тул уг байгууллагыг сонгон шалгаруулсан.

-Төрийн үйлчилгээг үргэлжлүүлэн хүргэхэд тодорхой хэмжээний санхүүжилт шаардагдана. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Энэ байгууллага нь гааль болон хилийн байгууллагад тусалж, олон улсын дагалдах нэвтрэх бичгийг олгодог байгууллага юм. Тиймээс тухайн байгууллага зорчигчоос хураамж авч ажиллана. Төсөвт мөнгө суулгаж, төрөөс дэмжлэг үзүүлэх асуудал яригдахгүй.

-Тэгвэл төрд тодорхой хэмжээний орлого төвлөрүүлэх үү?

-Зөвхөн аялал жуулчлал болон нэвтрэх чадварыг нээлттэй болгож байгаа юм. Өмнө нь гуравдагч орноос орж ирж байгаа тээврийн хэрэгсэл бүхий жуулчид дамжин өнгөрөхдөө зөвхөн Алтанбулаг боомтоор нэвтэрдэг байсан. Энэ хавсралтаар 11 боомтыг зааж өгсөн. Эдгээр боомтоор орж ирэх, гарах, дамжин өнгөрөх боломж нь нээгдэж байгаа юм. Гол нь жуулчдад чөлөөтэй нэвтрэх боломжийг олгож байна.

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дархан Улаанбаатарын автозамыг шинэчилнэ гэсэн мэдээлэл байгаа. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ. Хэдэн төгрөг зарцуулах юм бол?

-Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг УИХ-аар баталсан. Энэ нь Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлийн автозамын шинэчлэлд зарцуулагдана. Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын даацыг бэхжүүлж, суурийг нь шинэчлэн, нэг метр орчим болгож өргөтгөх юм. Зээлийг энэ жилдээ эцэслэн шийдэж, намар эсвэл ирэх жилийн хавар автозамын барилгын ажил эхэлнэ.

-АЗЗА-ын компаниудыг хувьчлах асуудал яригдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор энэ жилийн автозамын засвар, арчлалтыг ажилд ямар нэг хүндрэл гарч байна уу?

-Одоогоор АЗЗА-ын хувийн найман компани ажиллаж байна. Автозамын засвар, арчлалтад жилдээ 54 тэрбум төгрөгийн шаардлага байдаг. Гэхдээ энэ жилийн төсөвт 20 тэрбум төгрөг, өнгөрсөн онд мөн 20 тэрбум төгрөг суулгасан. Өөрөөр хэлбэл, нийт шаардагдах хөрөнгийн талд ч хүрэхгүй хөрөнгийг бид автозамын арчлалтад зориулахаар байна. Хоёрдугаарт, бид энэ 20 тэрбум төгрөгөөр Монгол Улсын 15 мянга гаруй км автозамд хуваарилна.

Мөн хувийн ч бай, төрийн ч бай бүх АЗЗА-ын компанитай гэрээ байгуулдаг. Тухайн зам дээр ямар ажил, засвар хийх, өвлийн улиралд цасыг хэрхэн цэвэрлэх зэрэг ажлын гэрээг хийнэ. Ингээд жилийн эцэст гэрээгээ дүгнэдэг. Хувийн, төрийн ялгаагүй гэрээний үндсэн дээр ажил хийж байгаа учир гэрээг хэрхэн биелүүлж байна вэ гэдэг хариуцлагыг бид тооцно. АЗЗА-ын найман хувийн компани хэвийн ажиллаж, гэрээт ажлаа гүйцэтгэж байгаа.

Нөгөөтээгүүр автозамын арчлалтад шаардлагатай хөрөнгийг нь тавьж чадахгүй байж, энэ 20 орчим АЗЗА-ын компанид хөрөнгө оруулах боломж алга. Тиймээс Засгийн газар хувийн хэвшил хийж чадах ажлыг төр өөрөө хийхээс татгалзах бодлого барьж байна. Бид хувийн хэвшилд ажиллах боломжийг нь бий болгож, нэг ч гэсэн иргэн аж ахуйн нэгжийг орлоготой болгоход бодлогоо чиглүүлж байна.

-МИАТ-ын нислэг зорчигч багатай, зарим тохиолдолд хоосон нисэж байна гэсэн шүүмжлэл байдаг. Энэ тал дээр салбарын сайдын хувьд ямар тайлбар хэлэх вэ?

-Монгол Улс шатахуунаа гадны орнуудаас импортолдог. “МИАТ” компани хэмнэлттэй ажиллах үүднээс зарим тохиолдолд шатахуунаа тээвэрлэдэг. Мөн ачаа ихтэй үед онгоцны ачаалал багасгах үүднээс цөөн зоригч авах нөхцөл үүсдэг. Ингээд онгоцны даац дүүрсэн тохиолдолд зорчигч нэмж авахгүй байх тохиолдол байдаг. Энэ нь онгоцны тийз олдохгүй байгаа хэр нь хоосон суудалтай нислэг үйлдэж байгаа мэт ойлголт төрүүлж байна.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Мөрөн (140.130.189.153)
    Бүх замуудад тэгш хувиарлах нь буруу чанартай дарааллаад эхний ээлжинд 2,3 тэгээд дахиад ирэх жил төсвөөс гэх мэтчилэн үгүй бол дахиад л бүгдэнд нь мөнгө зарцуулна
    2018 оны 07 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top