x

Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Улаанбаатар хотод үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 24 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 24 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 21 хэм дулаан байна.

Өнөөдөр Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 27, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 2 цаг 19 мин Бид бол монголоид хүмүүс 2 цаг 32 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 2 цаг 51 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 3 цаг 13 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 3 цаг 31 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 3 цаг 43 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 4 цаг 0 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 4 цаг 0 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 4 цаг 54 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 6 цаг 22 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 7 цаг 18 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18
iИх уншсан
Top