x

Автомашины гаалийн татварыг нэмбэл АНУ 13-14 тэрбум ам.доллараа алдана

АНУ Европт үйлдвэрлэсэн автомашинуудын гаалийн татварыг нэмбэл дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ  13-14  тэрбум ам.доллар алдахыг Евро комисс анхааруулсан байна. Евро комисс АНУ-ын удирдагчдад хандаж бичсэн захидалдаа Ерөнхийлөгч ДональдТрампын  засаг  захиргаа  Европын үйлдвэрлэгчдийн автомашин, сэлбэг хэрэгсэлд 25 хувийн гаалийн татвар  ногдуулж эхэлбэл Америкийн эдийн засагт л хохиролтойг тэмдэглэсэн байгаа юм байна.

Мөн энэ захидалдаа АНУ-ын нутаг дэвсгэрт Европын компаниуд 2,9 сая автомашин үйлдвэрлэн гаргаж  байгаа нь АНУ дахь автомашины нийт үйлдвэрлэлийн 26 хувь нь болдог тухай, Америкт үйлдвэрлэж байгаа машинуудын сэлбэг хэрэгслийн ихэнх хувийг импортоор  авдгийг тэмдэглэсэн байгаа юм байна. Мөн  АНУ-ын  нутаг дэвсгэрт Европын компаниудын үйлдвэрлэдэг автомашинуудын  60 хувийг   экспортолдог  нь   АНУ  тай  хийж  буй худалдааны тэнцвэрт байдлыг сайжруулахад хүргэдэг гэдгийг Евро комиссынхон сануулсан байна. АНУ өнгөрсөн 6-р сарын нэгнээс эхлэн гангийн импортод 25,  хөнгөн  цагааныхад 10 хувийн   татвар ногдуулахаар шийдвэрлэсэн. 

Үүний  хариуд  Европын Холбоо  Америкийн  металл,  машин үйлдвэрлэл,  хөдөө  аж  ахуйн  бүтээгдэхүүнд  25 хувийн импортын гаалийн татвар ногдуулах болсон.  Харин  өнгөрсөн  7 хоногт  Ерөнхийлөгч Трамп   Европын Холбооны орнуудаас  Америкт нийлүүлж байгаа автомашинд 20 хувийн импортын гаалийн татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаа зарласан.  Тиймээс Еврокомиссийн  зүгээс дээрх анхааруулга бүхий захидлыг  Америкийн  удирдагчдад  илгээгээд  байна.

mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 17 цаг 27 мин Монтенегро улсын түүхийн товч 17 цаг 36 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 17 цаг 43 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 17 цаг 47 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 17 цаг 52 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цаг 55 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 18 цаг 50 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top