x

Малайзын экс ерөнхий сайдыг баривчилжээ

Өчигдөр буюу Мягмар гарагт Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разакийг тус улсын авлигатай тэмцэх байгууллага төрийн баялгийн сантай холбоотой олон тэрбумын хэргийг шалгах ажлын хүрээнд баривчилжээ.

Засгийн газрын 1MBD сангаас алдагдсан мөнгийг мөрдөн шалгаж байгаа албаныхан Нажибыг түүний данс руу шилжсэн 42 сая ринггитийн ($10.6 сая) сэжигтэй гүйлгээтэй холбогдуулан баривчилснаа тайлбарласан байна.

Өнөөдөр буюу Лхагва гарагт экс ерөнхий сайдыг шүүх ажиллагаа болно гэж бас мэдээлжээ.

Тавдугаар сарын 9-нд Нажибын тэргүүлсэн эрх баригч нам сонгуульд ялагдаж, сөрөг хүчин засгийн эрхэнд гарсан юм. Тэгвэл энэ явдлаас хоёр сар орчмын дараа түүнийг ийнхүү баривчилж байна.

Шинэ засгийн газрын тэргүүн 92 настай Махатхир Мохамад өмнөх засгийн үед дарагдаж байсан 1MDB сангийн хөрөнгөтэй холбоотой хэргийг дахин шалгаж эхэлсэн юм.

Өнгөрсөн хугацаанд Нажиб болон түүний эхнэрийн эзэмшлийн байрнуудад нэгжлэг хийж, тэднийг Малайзаас гарч явах эрхгүй болгоод байв.

Нэгжлэгийн үр дүнд 1.1 тэрбум ринггит буюу $272 саяын үнэлгээтэй эд зүйлсийг хураасан юм. 

Нийтдээ $4.5 тэрбум Малайз улсын баялгийн сан 1MDB-ээс алдагдаад байгаа. 

Уг хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээнд нийт 81 хувь хүн, 55 компанийн нэр дээр байдаг 408 банкны дансыг царцаажээ. 2011-2015 оны хооронд тэдгээр дансанд 1MDB сангаас янз бүрийн хэмжээний мөнгө шилжиж байсан юм. Тэдгээрт одоогоор нийтдээ 1.1 тэрбум ринггитийн бэлэн мөнгө байгааг мөрдөн байцаагчид мэдээлсэн байна.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 6 цаг 56 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 7 цаг 9 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 7 цаг 13 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 7 цаг 19 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 7 цаг 25 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 7 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 8 цаг 11 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 8 цаг 19 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 15 цаг 2 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Уржигдар 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Уржигдар 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Уржигдар 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Уржигдар 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Уржигдар 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Уржигдар 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Уржигдар 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 2026-06-12 Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 2026-06-12 Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 2026-06-12
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top