x

Ухаалаг гар утасны заавар нь шинэхэн аялагчдыг аюулд оруулж болзошгүй гэв

Туршлагагүй явган аялагчдын хувьд ухаалаг гар утас нь олон талт хэрэгсэл болдог. Гар чийдэн, ослын гэрэлт цамхаг, GPS гэх мэт. Гэхдээ аялагчид байгальд зугаалахдаа зөвхөн утсандаа найдах нь зохисгүй, магадгүй амь насанд аюул учруулж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Онлайн газрын зураг, аппликейшн нь Атлантын далайн хоёр эрэгт явган аялагчдын зүг чигийг алдагдуулжээ.

Шотландад Google газрын зураг нь аялагчдыг "үхэлд хүргэж болзошгүй" зам руу чиглүүлж, эгц, чулуурхаг газар, хадан цохионуудаар явган аялж явахыг санал болгосон аж.

Саяхан хэд хэдэн алхагчид Google газрын зурагт найдаж 4500 фут өндөр уулын Бен Невисийн оргилд гарсан гэж уулын спортын байгууллага болох Шотландын ууланд алхагчдын холбоо, Их Британийн цөл газар нутгийг арчилж хамгаалдаг John Muir Trust сайн дурын байгууллагаас хийсэн мэдэгдэлд дурджээ.

Шотландын өндөрлөг газар, Глазгоогоос баруун хойд зүгт 70 милийн зайд орших Бен Невис хэмээх цохио алдартай боловч аюултай авирах цэг бөгөөд Их Британийн хамгийн өндөр оргил юм.

Хэрэв явган аялагчид Google-ийн зааврыг дагаж оргил руу хамгийн ойр зогсоол хүрэх бол газрын зураг тэдэнд шууд уул өөд гарах замыг зааж өгсөн байна. Туршлагатай уулчид хүртэл энэ замд нь найдаад явчихаж магадгүй. Гэтэл эгцээрээ уул өөд өгсөнө гэдэг бол эрсдэл гэж Шотландын уулын авиралтын уулын аюулгүй байдлын зөвлөх Хизер Морнинг мэдэгдэлд дурджээ.

Тэрээр "Үзэгдэх орчин сайтай байвал улам хэцүү байх болно. Бага үүл, бороо, нэмээд Google-ийн санал болгож буй шугам нь үхэлд хүргэж болзошгүй юм" гэсэн юм.

Асуудлын гол нь ухаалаг гар утас нь машин дуудах, захиалгаа өгөх гэх мэт олон үйл ажиллагааг хөнгөвчилсөн боловч төхөөрөмжүүд нь зарим явган алхагчид, ялангуяа ууланд алхагчдын хувьд ганцхан утаснаас өөр олон зүйл шаардагддаг гэдгийг үл тоомсорлуулж байгаад юм. Нэг ёсондоо хүмүүс утсандаа хэт их найдсанаас болоод бусад бэлтгэлээ хангахгүй байна.

Саяхан Шотландад ууланд авирах явган аяллын замаар яваад хэд хэдэн хүн шархадсан гэж мэдээлэв. Бен Невис сүүлийн жилүүдэд хэд хэдэн үхлийн талбар болж байгаагийн нэг нь өнгөрсөн сард 24 настай нэг эмэгтэй, мөн 2019 онд гурван эрэгтэй Google газрын зураг дагаж яваад амиа алджээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 16 цаг 38 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 17 цаг 3 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 17 цаг 17 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 17 цаг 20 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 17 цаг 23 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 17 цаг 41 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 19 цаг 26 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 19 цаг 27 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 19 цаг 38 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 21 цаг 34 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 23 цаг 7 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top