x

Ихэнх нутгаар үүлэрхэг, бороо орно

Улаанбаатар хотод үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 16 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 19 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 14 хэм дулаан байна.

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 7 угаар сарын 2-нд нутгийн зарим газраар, 3-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 4-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,  5-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эх дагина Дондовдуламын хосгүй үнэт эд зүйлсийг Богд хааны ордон музей дэлгэлээ 11 цаг 59 мин Нарны идэвхжилээс үүдэн дэлхийд хүчтэй соронзон шуурга эхэллээ 12 цаг 20 мин Израилийн багийг эсэргүүцсэн жагсагчид дугуйн уралдааныг саатуулжээ 12 цаг 22 мин Бусдын нүдэн дээр гарсан хэрцгийлэл ба “bystander effect” 12 цаг 23 мин "Чөтгөрийн ангууч" цуврал анимейшн кино Box Office-ыг тэргүүллээ 12 цаг 26 мин Төв аймгаас төрсөн алдартнуудыг хүндэтгэж байраар шагналаа 12 цаг 26 мин Х.Нямбаатар: ‘Хермес’ төвийн нүхэн гарцын газрыг чөлөөлөх ажлыг компаниудтай зөвшилцөнө 12 цаг 28 мин Үндэсний номын сан өвлийн цагийн хуваарьт шилжиж байна 12 цаг 31 мин Германы Хамбургийн боомтод хар тамхи тээвэрлэж байсныг илрүүлэв 14 цаг 52 мин Өмнөд Солонгос, АНУ, Японы гурван талын цэргийн сургуулилалт эхэллээ 14 цаг 53 мин “Эмми” наадмын 77 дахь удаагийн шилдгүүд тодорлоо 14 цаг 57 мин Израилын арми ХАМАС-ын эсрэг дайралтаа үргэлжлүүлж байна 14 цаг 58 мин ЭЗЭН төслийн хүрээнд Баруун бүсэд гурил, тэжээлийн үйлдвэр байгуулах талаар санал солилцов 15 цаг 23 мин БНСУ-ын Засгийн газар, KBS телевиз хамтран хиймэл оюун ухааны архив байгуулна 15 цаг 25 мин Монгол, Герман хамтран “Хүнсний хувьсгал”-ын хэрэгжилтийг үнэлэв 15 цаг 29 мин Ханын материалд цэцэрлэг, спортын төв, ногоон байгууламж бүхий орон сууцны цогцолбор сүндэрлэнэ 15 цаг 34 мин Монголын шатрын шинэ аваргаар С.Билгүүн, Б.Мөнгөнзул нар тодорлоо 15 цаг 45 мин ГССҮТ-д эрчимт эмчилгээний сувилахуйн ур чадварын сургалт боллоо 18 цаг 40 мин Дүүжин замын тулгуур багануудыг Яармаг-Арцат чиглэлд суурилуулж байна 18 цаг 42 мин Б.Сэр-Од 44 насандаа ДАШТ-д 12 дахь удаагаа марафон гүйв 19 цаг 3 мин
iИх уншсан
2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... Соломон хааны бөгж Бусдын нүдэн дээр гарсан хэрцгийлэл ба “bystander effect” Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдла... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад ...
Top