x

Ж.Пүрэвжамц: Шугам сүлжээний засварыг тохижилт эвдэж сүйтгэхгүйгээр хийдэг болно

Нийслэлийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Инженерийн бодлого, хяналтын хэлтсийн дарга Ж.Пүрэвжамцтай ярилцлаа. 

-Нийслэлийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Инженерийн бодлого, хяналтын хэлтсийн чиг үүргийг танилцуулна уу?

-Манай хэлтэс нь салбарын урт болон дунд хугацааны хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, урсгал засварын гүйцэтгэлд хяналт тавих, инженерийн шугам сүлжээний өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах үндсэн чиглэлтэй, арван долоон хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.

-Танай байгууллагын харьяанд ямар байгууллагууд хамаардаг вэ?

-Гурван Түгээх төв,  Хэрэглэгчдэд үйлчлэх арван зургаан төвийн инженерийн шугам сүлжээнд гарсан гэмтлийг хурдан шуурхай засварлаж, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах үндсэн чиг үүрэгтэй. Халаалт, халуун, хүйтэн усны зэрэг 899.5 километр инженерийн шугам сүлжээтэй. Харин Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК 380 гаруй километр, Ус сувгийн удирдах газар 860 километр шугам сүлжээтэй байдаг. Өвлийн оргил ачааллын үед, насжилтын хугацаа дууссан шугам сүлжээнд гэмтэл гарсан үед бид тухайн газар нь хэсэгчилсэн засвар хийдэг. Энэ жилийн зуны их засварын төлөвлөгөөнд найман газрын шугам сүлжээг бүрэн солих төлөвлөгөө гаргасан. Инженерийн шугам сүлжээг солиод 20 жилийн дотор дахин засвар шинэчлэл хийх ёсгүй. 2022 оноос эхлэн инженерийн шугам сүлжээг бид хагас нэвтрэх шугам оруулж солино. Энэ нь уламжлалт технологиор солихгүй гэсэн үг.  Ингэснээр шугам сүлжээнд гэмтэл гарлаа гэхэд маш хурдан засварлах боломжтой болно. Газар дээр байгаа тохижилтыг эвдэж сүйтгэхгүйгээр шугам сүлжээний засварын хийнэ гэсэн үг юм.

-Үйл ажиллагаандаа ямар техник технологи нэвтрүүлж байна вэ?

-2010 оноос төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн. “Ус чандмань эрдэнэ” төслийн хүрээнд  бид усны даралт бууруулах хаалт хэрэглэж эхэлсэн. Жишээлбэл, ус дулаан дамжуулах төв нэг давхар байр ч байсан арван давхар байр ч байсан  хамгийн дээд талын айл дээр усны даралтыг тооцоолж гаргадаг. Бид 2018 оноос искада системийг нэвтрүүлж байгаа. Энэ нь алсын зайн хяналт, удирдлагын систем буюу үйлдвэрлэлийн үйл ажиллагааг мэдээлэл технологийн төхөөрөмж, шугам сүлжээ ашиглан удирдан хянаж, мэдээллийн сан бүрдүүлэх систем юм. Ус, дулаан дамжуулах төвийг интернетэд холбоод хүссэн байршлаасаа тоноглолыг явуулж тодруулгыг хийж, зогсоох боломжтой болж байна. Ус, дулаан дамжуулах төвүүдийн горим, тохиргоог орчин үеийн техник, тоног төхөөрөмж, программ хангамж ашиглан хийж байгаа учраас хэрэглэгчдэд очих халаалт, хэрэгцээний халуун ус, усан хангамжийн хүртээмжийг чанартайгаар хүргэдэг. Мөн гэмтэл, саатал гарсан үед ээлжийн жижүүрт шуурхай мэдэгдэж, арга хэмжээ авч хэрэглэгчдийн хэрэглээг тасралтгүй, найдвартай хангадаг юм.

-Хэдэн төв искада системд холбогдсон бэ?

-Манай байгууллага 2018 оноос эхлэн өөрийн хөрөнгө оруулалтаар ус, дулаан дамжуулах зургаан төвийг искада системд холбосон. Эдгээр төвүүдийн үйл ажиллагааг ОСНААУГазрын удирдлагын төв болон салбар газрын ээлжийн инженерүүд хянан ажиллаж байдаг. Нэг машинист хэд хэдэн ус, дулаан дамжуулах төвийг интернетийн сүлжээнд холбогдон удирдан ажиллах боломжтой болсон. Ингэснээр ажилтан, албан хаагчдын ажлыг хөнгөвчилж байгаагаараа давуу талтай.

-Цаашид ус, дулаан дамжуулах хэдэн төвийг искада системд холбох бэ?

-ОСНААУГазар 2021 онд өөрийн хөрөнгө оруулалтаар 191, 120, 121 дүгээр ус, дулаан дамжуулах төвүүдийг искада системд холбох ажлыг эхлүүлж байгаа. Ирэх жилүүдэд бусад төвүүдийг үе шаттайгаар искада системд холбон, диспетчер нэгдсэн удирдлага хяналтад шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

-Цэвэр, бохир усны ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-ОСНААУГ-ын хэмжээд 114 мянган айл өрх, 85 мянган аж ахуйн нэгжид Ус сувгийг удирдах газраас ус худалдан авч, ус дулаан дамжуулах том болон бага төвүүдээр дамжуулан хэрэглэгчдэд түгээдэг. Бидний бодлого бол усны алдагдал, орлого болоогүй ус гэхээсээ илүү “Зөв айл зөв хэрэглээ” гэсэн уриатай ажиллаж байна. Дээрх айл өрх, аж ахуйн нэгжүүдийн бохир усыг татан төвийн ус сувгийн төв шугамд нийлүүлэн цэвэрлэх байгууламж руу явуулдаг. Мөн цэвэршүүлсэн усыг дахин ашиглах бодлого барин ажиллаж байна. Манай байгууллагын хэмжээнд 32 авто угаалга байдаг. Авто угаалгын төвүүдэд цэвэршүүлсэн усыг дахин ашиглах технологи нэвтрүүлж эхлээд байна. Хэрэглэгчид бүх зүйлдээ ундны усаа хэрэглэдэг. Улаанбаатар хотод саарал усны хэрэглээ маш бага. Саарал усны хэрэглээг нэвтрүүлэхийн тулд маш их хөрөнгө мөнгө шаардлагатай. 2030 гэхэд цэвэр усны нөөц шавхагдах магадлалтай гэсэн судалгаа гарсан байдаг. Тиймээс цэвэр усаа гамнаж, саарал усны технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байгаа юм.

-Орон сууцанд амьдарч байгаа айл өрхийг усны тоолуурт холбох ажил ямар шатандаа явж байгаа вэ. Хэдэн айл өрхийг усны тоолуурт холбосон бэ?

-Засгийн газрын 311 дүгээр тогтоолын дагуу айл өрхүүдийг усны тоолуурт холбох ажил хийгдэж байгаа. ОСНААУГ-ын тоолууржуулах ажил 79.7 хувьтай байна. Үлдсэн 20.3 хувь буюу 29 мянган айл өрх тоолуургүй байгаа. Иргэд тоолуур авах санхүүгийн боломжгүй болон тоолуур тавиулах хүсэл сонирхолгүй байна. Мөн инженерийн шугам сүлжээ нь тоолуур тавих боломжгүй угсрагдсан газрууд ч байна.

-Смарт тоолуурын талаар мэдээлэл өгнө үү?

-Бид смарт тоолуурыг дэмжин ажиллаж байгаа. Смарт тоолуурыг нэвтрүүлснээр бидний ажлыг маш их хөнгөвчлөх юм. Айл өрхүүдээс тоолуурын заалт авах гэж тав тухыг алдагдуулахгүй байх зэрэг давуу талуудтай. Гэвч инженерийн шугам сүлжээний угсралтаас хамааран айл өрхүүд олон смарт тоолуур тавих шаардлага гарах юм. Смарт тоолуур нь одоогийн хэрэглэж байгаа механик тоолуураас үнэтэй учир иргэдийн санхүүгийн боломж тэр бүр хүрэлцээгүй байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав 19 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 19 цаг 13 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ 19 цаг 22 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна 21 цаг 17 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Уржигдар 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Уржигдар 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Уржигдар 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Уржигдар 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Уржигдар 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Уржигдар 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Уржигдар 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Уржигдар 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Уржигдар 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Уржигдар 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Уржигдар 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Уржигдар 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Уржигдар 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Уржигдар 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Уржигдар 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Уржигдар 12 цаг 17 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ...
Top