x

Америкийн конгрессменүүд Москвад айлчилж байна

Орост айлчлахаар шийдсэн Америкийн хууль тогтоогчид гэж хэн бэ?

Орос, Америк хоёрын лидерүүдийн уулзалтын өмнө АНУ-ын  конгрессийн төлөөлөгчид Москва, Санкт-Петербургт айлчлан Оросын сенаторууд, депутатуудтай уулзан ойлголцох анхны алхамаа хийхээр ирлээ. Америкийн конгрессменүүд хамгийн сүүлд хоёр жилийн өмнө Орост айлчилж байжээ. Тэдний гол хүмүүсийн үзэл бодлын талаар танилцуулж байна.

Хоёр талын төлөөлөгчид  энэ айлчлал нь долдугаар сарын 5 хүртэл үргэлжлэх бөгөөд тэдний бүрэлдэхүүнд 10 хүн багтаж байгааг мэдээлэв. Тэд Оросын хууль тогтоогчидтай уулзахаас гадна  Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана гэж найдаж байгаа ажээ.

Өмнөх 2016 оны айлчлалын үеэр Америкийн  хоёр намын депутатууд ирж байсан бол энэ удаа зөвхөн Бүгд Найрамдах намын конгрессменүүд ирсэн байв.  

Өмнө нь Конгресс Зөвлөлттэй, Оростой харилцаа тогтоох оролдлогыг удирдагч нараасаа өрсөн хийж байсан юм. Энэ удаа БНН-ынхан ирсэн ч тэдний өөрийн Ерөнхийлөгч ба Орост хандах үзэл бодол нь өөр өөр хүмүүс ажээ.

Жон Кеннеди

Бүгд  найрамдах намын сенатор Жон Кеннеди, консерватив муж Луизианаг төлөөлдөг ба 2007 он хүртэл Ардчилсан намыг төлөөлж байв. Тэрбээр үр хөндөлтийн эсрэг хатуу зогсдог ба Үндэсний буудлагын эвслийн талын хүн. АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч  Жон Кеннедийн  гэр бүлтэй нэр, овог адилхнаас өөр зүйлээр хамааралгүй.  Сэтгүүлчдийн бичснээр сенатор шогч мэдрэмж сайтай, олон нийтийн сүлжээнд  хувийн уулзалтын хэлбэрээр бичдэг  гэнэ.

Кеннеди нь Америкийн сенатын Төсвийн хорооны мөн Үндэсний аюулгүй байдал ба эдийн засгийн зэрэг хэд хэдэн дэд хорооны гишүүн ажээ.

Трампт хэрхэн ханддаг вэ?

Сенаторыг “баттай трампист” гэхгүй, тэр нэг биш удаа Ерөнхийлөгчөө хатуухан шүүмжилж байлаа. Харин тэр Трамп, Ким хоёрын  уулзалтын талаар нааштай сэтгэгдэлтэй байсан ба гэхдээ БНАСАУ энэ уулзалтад “хэрэв үүнийг хийхгүй бол цэргийн шийдэлд орно” гэдгээ ойлгосны улмаас оролцсон гэж  тэмдэглэсэн байна.

Орост хандах хандлага

Сенатор  Оросын талаар хатуухан үг хэлдгээрээ нэртэй. Гэхдээ 2017 арваннэгдүгээр сард  мэдэгдэхдээ хэрэв Оросууд Америкийн сонгуульд хутгалдан оролцсон байлаа ч үр дүнд нь бодитойгоор нөлөөлөх боломжгүй гэж байв.  Америкчууд “худал мэдээнд  хууртах тэнэгүүд” биш гэж тэр хэлсэн байдаг. Хэрэв  тийм зүйл болсон бол тэр нь Трампт ч, Клинтонд ч ялгаагүй хохиролтой байх байсан гэж тэр нэмэн тэмдэглэжээ. Өнгөрсөн тавдугаар сард сенатор тусгай прокурор Роберт Мюллерт хандан  “Оросын ул мөрийг олох” хэргээ хаахыг уриалсан байв. Ийм үйлдэл нь цаг мөнгө зарсан хэрэг гэж тэр хэлээд оронд нь Владимир Путины  барууны ардчиллыг бусниулах кампанитай тэмцэх шаардлагатай гэсэн юм.

Ричард Шелби

Сенатор Ричард Шелби сенатын ахмад зүтгэлтнүүдийн нэг. Тэр анх 1986 онд  сенатад сонгогдсон ба Алабама гэх консерватив мужийг төлөөлдөг. Тэр Кеннедийн адил Ардчилсан намын гишүүн  байсан ба намын консерватив жигүүрийг төлөөлж байгаад Билл Клинтоны үеэр намаа сольжээ. Мөн тэрбээр үр хөндөлт ба зэвсэгт хандах хандлага нь Кеннедийнх шиг.  Сенатын Төсвийн хорооны дарга бөгөөд  батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын зэрэг дэд хорооны гишүүн юм.

Трампт хандах хандлага

Сенатор мөн л Трампыг шүүмжилдэг. Гуравдугаар сард тэрбээр хэрэв Ерөнхий прокурорын оронд байсан бол өөрт нь хүүхэд шиг хандаж байгаа нөхцөлд шууд л огцрох байсан гэж байв. Мөн тэрбээр Алабама мужид БНН-ын Рой Мурыг Трамп дэмжсэний эсрэг байв. Учир нь Мурыг хэд хэдэн эмэгтэйд сексийн дарамт үзүүлсэн гэж  буруутгасан байв.

Орост хандах хандлага

Сенатор “оросуудад итгэдэггүй” гээд Сирид явуулж байгаа үйлдлийг нь шүүмжилж байлаа. Харин Washington Examiner  хэвлэлийн “Оросын  сонгуульд хутгалдан орсон” гэх материалд тайлбар өгөхдөө “одоо бүгд л ийм  зүйлээр  хөөцөлдөж байна” гэсэн юм. Шелби оросын пуужингийн РД-180 хөдөлгүүрийг худалдан авахыг  хориглосон хуулийг өөрчлөхийн төлөө санал өгсөн байлаа. Сенатор хамгийн түрүүнд өөрийн төлөөлдөг мужийн орос хөдөлгүүр дээр компанийн төлөө санаа тавьсан байв.

 

Стивен Дэйнс

Америкийн дундад барууны Монтана мужийг төлөөлдөг. Тэнд бүгд найрамдахчуудын нөлөө хүчтэй. Улс төрд бизнесээс шилжсэн. Тэр олон жилээр  Procter & Gamble компанид ажиллажээ. Тэрбээр галт зэвсэг эзэмших эрхийг дэмждэг.

Трампт хандах хандлага

Хилийг бэхжүүлэх Трампын хатуу бодлогыг  мөн Obamacare шинэчлэлийг нь болиулахыг Дейнс дэмждэг. Америкийн сургуулиудад бөөнөөр хөнөөх ажиллагаанууд гарч байгаа учраас сургуулийн ажилтнуудыг зэвсэглэхийн төлөө  тэр үгээ хэлж байлаа.

Орост хандах хандлага

2018 оны гуравдугаар сард Дейнс  “Хойт урсгал-2” хийн хоолойн байгууламжийн эсрэг  гарын үсгээ зурсан сенаторуудын дунд байлаа.

 

Жон Ховен

Хойд Дакота  мужийг төлөөлдөг сенатор тухайн  цагтаа  мужийн захирагч байсан ба түүний үед мужийн эдийн засаг  хөгжиж Ховен өөрөө тус орны хамгийн шилдэг мужийн захирагч нарын нэгээр тооцогдож байлаа. Одоо тэрбээр сенатын ХАА-н хороонд мөн хэд хэдэн  дэд хорооны бүрэлдэхүүнд багтдаг.

Трампт хэрхэн ханддаг вэ?

Бүгд найрамдах намаас Дональд Трампыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг  Жон Ховен дэмжсэн ба Ерөнхийлөгчийн олон мэдэгдэлтэй санал нийлдэг.

Орос хандах хандлага

Трамп Орос хоёрын харилцааны  талаар “асуудалтай” гэж мэдэгдсэн ба оросууд сонгуульд хутгалдан оролцсон гэж үздэг. Мөн тэрбээр Оросыг АНУ-ын дайсны тоонд оруулсан байлаа. Гэхдээ тэр Оростой “итгэ, гэхдээ шалга” гэсэн 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейганы зарчмаар харилцааг тогтоож болно гэж үздэг.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 6 цаг 49 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 7 цаг 2 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 7 цаг 6 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 7 цаг 12 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 7 цаг 18 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 7 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 8 цаг 4 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 8 цаг 12 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 14 цаг 55 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Уржигдар 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Уржигдар 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Уржигдар 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Уржигдар 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Уржигдар 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Уржигдар 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Уржигдар 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 2026-06-12 Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 2026-06-12 Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 2026-06-12
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top