x

Н.Сугар: Гэрээр дүүрэн хүүхдүүд бужигнаж, хөөцөлдөн гүйж байхыг харах хамгийн сайхан

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Эхийн алдар” I, II зэргийн одон хүртэж буй ээжүүдэд одонг нь гардуулж, баяр хүргэлээ.

Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” I зэргийн одон гардан авсан Н.Сугартай цөөн хором ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” I зэргийн одон гардлаа. Танд баяр хүргэе.

-Үнэхээр их баяртай байна. Төрүүлж өсгөсөн аав ээж, хайрт хань, үр хүүхдүүддээ маш их баярлалаа. Би 6 хүүхэд төрүүлсэн. 3-8 насны 2 охин 2 хүүтэй. Багууд маань 1 ой гарантай 2 ихэр охин байна.

Манай хүүхдүүд ээжийгээ одон медалиар шагнуулахыг сонсоод их баяртай хүлээж авсан. “Ээж ёстой гоё. Ерөнхийлөгчөөс одонгоо авна” гээд хөөрөөд л, гүйгээд л маш гоё байсан. Би 1991 онд төрсөн залуу ээж. Өчигдөрхөн дөнгөж 30 нас хүрч байна./Инээв/ Өнөөдөр магадгүй Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” I одон авсан хамгийн залуу ээж болсон байх. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2 одонгоо хоёуланг нь авлаа. Их бэлгэшээж байна. Ерөнхийлөгчдөө маш их баярлалаа.

-Эх хүн байхын хамгийн сайхан зүйл юу вэ?

-Өөрийгөө эх хүн гэж мэдрэхийн хамгийн сайхан зүйл бол үр хүүхдээсээ үргэлж аз жаргалыг мэдэрдэгт орших байх. Үр хүүхдийнхээ баяртай, хөгжилдөж байхыг нь харах хамгийн сайхан байдаг. Харин хүүхдүүд минь өвдсөн байхыг харах хамгийн хэцүү байдаг даа. Эх хүн гэдэг дагаад өвддөг шүү дээ. Тийм болохоор хүүхдүүдээ аль болох эрүүл байлгахыг л хичээж явна. Хүүхдийг ээж хүн ганцаараа өсгөнө гэдэг хэцүү. Ямар нэгэн байдлаар тусламж, дэмжлэг, хүн хүч шаардагддаг. Ханьдаа маш их баярлалаа. Дандаа тусалж, дэмжиж арыг минь даадагт баярлалаа.

-Хүүхдүүдээ ирээдүйд ямар хүн болж төлөвшөөсэй гэж боддог вэ?

-Мэдлэг, боловсрол бол хүн болж төлөвшихөд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл байх. Тийм ч учраас хүүхдүүдээ эрдэм, мэдлэгтэй хүмүүс болгохыг хичээдэг. Үүний суурь нь хүмүүжил болох болов уу. Тэгэхээр хамгийн түрүүнд хүмүүжилтэй хүмүүс болгохыг эрмэлзэж байна.

-Ээжүүд бараг бүх мэргэжлийг эзэмшсэн хэмжээний байдаг шүү дээ.

-Тийм шүү. Тэр тусмаа ихэр хүүхдийг өсгөх их онцлогтой, хэцүү байдаг юм аа. Их арчилгаа шаардагддаг. Хамгийн чухал нь эрүүл өсгөж, торниулах.

-Аз жаргалтай гэр бүлийг та юу гэж тодорхойлох вэ?

-Ер нь хүүхдүүд эрүүл байхад гэр бүл аз жаргалтай байдаг юм даа. Гэрээр дүүрэн хүүхдүүд бужигнаж, хөөцөлдөн гүйж байхыг нь харах хамгийн сайхан. Инээд хөөр дүүрэн байх нь гэр бүлийг аз жаргалтай байлгах гол түлхүүр нь болдог гэдгийг хүүхдүүдээсээ мэдэрдэг. Хүүхэд эрүүл байх нь гэр бүлийн аз жаргал.

-Баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 16 цаг 58 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 17 цаг 35 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 17 цаг 44 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 18 цаг 5 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 18 цаг 16 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 19 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 20 цаг 38 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top