x

Ихэнх нутгаар сэрүүхэн, салхи шуургатай байна

Улаанбаатар хотод үүлэрхэг, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 11 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Үүлэрхэг, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 9 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 8 хэм дулаан байна.

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын  тал нутгаар 12-17 хэм,  бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 2-нд нутгийн зүүн хагаст, 3, 4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас, 5-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 2-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 5-нд Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 2-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 3 цаг 10 мин Бид бол монголоид хүмүүс 3 цаг 23 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 3 цаг 42 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 4 цаг 4 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 4 цаг 22 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 4 цаг 34 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 4 цаг 51 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 4 цаг 51 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 5 цаг 45 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 7 цаг 13 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 8 цаг 9 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18
iИх уншсан
Top