x

"Цагаан сонголт хийлээ ч намууд нэр дэвшигчдээ солих эсэх нь эргэлзээтэй болсон"

“Нээлттэй нийгэм форум”-ын судлаач Д.Энхцэцэгээс цагаан сонголтын талаар тодрууллаа.

-Цагаан сонголт гэж юу юм бэ. Цагаан сонголт хийх нь зөв үү?

-Ардчилсан улсын иргэн болохын хувьд Монгол Улсын иргэн олон улсын хүний эрхийн пакт болоод түүнд нийцэн гарсан сонгуулийн хууль тогтоомжийн дагуу “бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох” эрхтэй. Сонгууль “жинхэнэ ёсоор” болно гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр улс төрийн утга учиртай өрсөлдөөн болохыг хэлээд байгаа юм.

Өөрөөр хэлбэл, нэг талаас нэр дэвших үйл явц нь тэгш шударга, хүртээмжтэй нөгөө талаас сонгогчийн хувьд сонгууль нь бидний хэлж заншсанаар сонголттой сонгууль байх шаардлагыг хэлээд байгаа юм.

Сонгогчийн байр сууринаас лавшруулбал, саналын хуудсан дээр нэр нь бичигдсэн нэр дэвшигчдийн хэн нь ч таалагдахгүй бол заавал хэн нэгнийг сонгох албагүй, саналын хуудсан дээр огт тэмдэглэгээ хийлгүй санал тоолох машинд уншуулахыг зарим хүмүүс цагаан сонголт гэж хэлдэг. Сонголтгүй сонгууль боллоо гээд сонгох эрхээ эдлэхгүй урвайх биш, сонгуульдаа оролцох бололцоог хуулиар нээж өгч сонгуулийг учир утгатай болгож байгаа нэг арга гэж ойлгож болно.

Манайх шиг сонгуулийн дүн сонгогчдын 50 хувиас дээш ирцээр баталгаажиж хүчинтэй болдог, сонгуулийн легитим чанар нь үүгээр баталгааждаг улсад энэ зохицуулалт маш чухал ач холбогдолтой. Энэтхэг гэх мэт бусад улсуудад “хэнийг ч сонгохгүй” гэснийг дугуйлах хэлбэрээр ч гэсэн байдаг. Ийм сонголт ихсэх нь нэг талаар "намуудад нэр дэвшүүлэх үйл явцаа сайжруул, сонгуульд хариуцлагатай оролц" гэсэн нэг ёсны дохио сануулга болдог гэж үздэг.

-Сүүлийн үед цагаан сонголт хийх уриалга сошиалаар багагүй өрнөх боллоо. Энэ нь хэр зөв юм бэ?

-Цагаан сонголт хий гэж байгаа нь улс төрийн тодорхой үр дагавар бүхий нэг хэлбэрийн шийдвэр гаргуулахаар нөлөөлж уриалж байгаа явдал. Энд би хоёр зүйл л хэлмээр байна. Нэгдүгээрт, ардчилсан сонгуулийн нэг гол зарчим бол сонгогч саналаа чөлөөтэй, нууцаар гаргах зарчим байдаг. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг иргэддээ Үндсэн хуулиар баталгаажуулаад олгосон орны иргэний хувьд сошиал медиа болон бусад сувгуудаас авч байгаа мэдээлэлд элдэв цензур тогтоох хэцүү. Мэдээллийн эрин зуунд сонгогч өөрөө хариуцлагатай байж, олон янзын сувгуудаас мэдээлэл авахдаа бодож тунгааж хэрсүү хандах нь зүйтэй.

Эцсийн эцэст сонголт сонгогчийн гарт бий. Танд ямар ч сонголт хийхийг уриалж байсан, эцсийн дүндээ сонгуулийн өдөр очоод ямар ч сонголт хийсэн хэн ч тэр шийдвэрт нөлөөлөх боломжгүй. Саналын нууцлалыг хангах талаар манай сонгуулийн байгууллагууд сайн ажилладаг гэж боддог. Сонгуулийн өдөр саналын хуудсаа машинд уншуулахаас өмнө хийж нууцлах зориулалтын хавтас хүртэл байдаг шүү дээ.

Хоёрдугаарт, цагаан сонголт хийхээр уриалаад байгаагийн цаана магадгүй 2017 оны сонгууль шиг хоёр дахь санал хураалт, цаашлаад дахин сонгууль явуулах зорилготой байж болох. Гэхдээ “тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй” гэсэн заалт өмнөх сонгуулийн хуульд байсныг сая Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа оруулж тусгаагүй орхисон байна лээ. Тэгэхээр дахин сонгууль явуулах бол цагаан сонголт уриалаад байгаа сонгогчдын хүссэн үр дүн гарах эсэх нь хуулийн хувьд тодорхойгүй.

-Сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөх нь иргэдэд яагаад чухал болох талаар юу хэлэх вэ?

-Сонгууль бол төрийн хууль ёсны буюу легитим байдал, улс төрийн тогтвортой байдлыг хангахад маш чухал нөлөөтэй үйл явц гэдгийг манай сонгогчид ухамсарлаад сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Мэдээж ардчилсан орны иргэн болохын хувьд төрөө төвхнүүлж, хэний ч нөлөөнд баригдалгүй саналаа чөлөөтэй илэрхийлж сонгуульдаа оролцох нь Ази тивд бол улам бүр ховордож байгаа эрх чөлөө, зол завшаан юм. Сүүлийн үед Тайланд, Мьянмар зэрэг улсуудад залуучууд нь ардчиллаа аврахын төлөө зэвсэглэсэн армийн эсрэг амь насаа үл хайхран яаж тэмцэж байгааг харахаар ийм зүйл бодогддог болоод байгаа л даа. Тэгэхээр ялангуяа залуучууддаа ардчилсан чөлөөт сонгуулийн үнэт зүйлдээ хүндэтгэлтэй хандаж сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 16 цаг 56 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 17 цаг 32 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 17 цаг 41 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 18 цаг 3 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 18 цаг 13 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 19 цаг 20 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 20 цаг 35 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top