x

Нийлс Хегевиш: Монголын Ардчилал сайн, гэхдээ улс төрийн тогтолцоо нь бага зэрэг ганхаж байна

"Дээдсийн сайн сайхан доодсоос хамаардгийг ойлгох улс төрийн боловсрол их чухал"

Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, доктор Нийлс Хегевиштэй ярилцлаа.

-Та Монголд Фридрих Эбертийн санг дөрвөн жил удирдаж ажиллалаа. Энэ зун нутаг буцах гэж байна. Магадгүй арван жилийн дараа танд Монголоос ямар сэтгэгдэл үлдэх бол?

-Юун түрүүнд амь, ажлын гээд янз бүрийн шалтгаанаар маш олон хүнтэй уулзаж учирч явлаа. эндхийн хүмүүс нээлттэй, нөхөрсөг, чин сэтгэлээсээ байдаг, германы талаар, ирсэн зочдын талаар ихэд сонирхдог нь онцгой санагддаг. энд би хувь хүнийхээ хувьд ямагт л сайхан, дулаахан сэтгэгдэлтэй байсан даа. энэ мэдрэмж маань заримдаа Улаанбаатарын жижиг сажиг саар зүйлийг тоохгүй өнгөрөөхөд тусалдаг байлаа. Монголд сайхан байсан, бас нэг зүйл нь ажлынхаа хүрээнд хийсэн аяллууд. би 21 аймгаас 17 руу нь явчихаж. Ковид гараагүйсэн бол 21 аймгийг бүгдийг нь гүйцээх байсан байх. монголчуудын тухай танд ярьсан сайхан зүйлсийн тал дээр хөдөөгийнхөн хэд дахин илүү шүү. Дээр нь танай улсын маш үзэсгэлэнтэй байгалийг бахдахгүй өнгөрч болохгүй. хөдөө машинаар их хол, урт замд явдгаа санах байх. Явж чадахгүй байгаа болохоор одоо ч санагалзаж л байна.

-Гэргий тань финлянд, бас хөгжимчин хүн. Гэргийтэйгээ Монголд ирээд монголчууд дунд амьдрахад хамгийн түрүүнд юу онцгой санагдсан бэ. Учир нь би танаас танайхны тухай гэхээс илүүтэй Монголын тухай асуумаар байна. Гадныхан биднийг биднээс өөрөөр хардаг учраас. Харж байгаа тэр өнцөг нь бидэнд их сонирхолтойгоос гадна хэрэгтэй.

-Анх энд ирээд тийм ч харь санагдаагүй. Энэ мэдрэмжээ хамгийн их гайхсан. би өмнө нь азид нэг их байгаагүй л дээ. германаас их өөр байх гэж бодож ирсэн чинь ажил дээр оффист гээд л ер нь их олон зүйл европжуу санагдсан, монгол социалист орон байсантай холбоотой байх. Би өмнө нь зүүн Европт бас ч үгүй нэлээн удаан амьдарсан хүн. Тэндэхтэй жишээлбэл, литвид байсантай адил зүйл, социалист өв олон анзаарагдсан.

Анагаах ухааны доктор, профессор Д.Даваалхам:

Халдварын тохиолдол багассанаас хойш дунджаар хагас сарын дараа нас баралтын тоо буурах боломжтой

"Ковид-19" вирусийн халдвараар өвчилж, улмаар 227 хүн (өчигдрийн байдлаар) харамсалтайгаар амь насаа алдаад байна. Ковидын шалтгаант нас баралттай холбоотойгоор АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Д.Даваалхамтай ярилцлаа.

-Коронавируст халдварын тохиолдол өчигдөр 575-аар нэмэгдэж, 227 хүн хорвоог орхисон байна. Тэгэхээр маш хүнд хүний тоог бууруулснаар нас баралт багасах болов уу?

-Коронавируст халдварын нас баралтыг бууруулахад олон хүчин зүйл нөлөөлнө. Нэг талаас, өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлын тоо буюу халдвар авч байгаа хүмүүсийн тоог бууруулах. Нөгөө талаас халдвар аваад хөнгөн, дунд хэлбэрээр өвчилсөн хүмүүс эмчийн заавраар эмчилгээг хийж өвчнийг хүндрүүлэхгүй байх, хүндэрсэн тохиолдолд цаг алдалгүй эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Ялангуяа, архаг суурь өвчтэй, өндөр настай хүмүүсийн хувьд богино хугацаанд хүндрэх эрсдэл байгаа учраас онцгой анхаарах шаардлагатай. Коронавирус нь зөвхөн уушгийг гэмтээгээд зогсохгүй хүний бүх эд эрхтэн, эрхтэн тогтолцоог тархмалаар гэмтээж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Ийм учраас хүндэрсэн тохиолдолд үр дүнтэй эмчилгээ хийхэд нэлээд хэцүү байгаа юм. түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын зүгээс эмнэлгийн ор нь хүртээмжтэй бэлэн байх, тоног төхөөрөмж, эм тариа нь хангалттай байх, мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд оношилгоо, эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлэх гэх мэт олон хуучин зүйл чухал байна.

"Баян-Өлгий аймагт вакцины нөөц хангалттай ч иргэд хийлгэхгүй байсан" гэв

Баян-Өлгий аймагт “Ковид-19” вирусийн эсрэг вакцинжуулалтын ажил сул байгаа талаар энэ сарын 17-нд ЭМЯ-наас мэдээлсэн. Тэгвэл одоогийн байдлаар аймгийн хэмжээнд иргэдийг дархлаажуулах ажил ямар түвшинд байгаа талаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржанаас тодрууллаа.

-Коронавирусийн нөхцөл байдал аймгийн хэмжээнд ямар байна вэ. Түүнчлэн иргэдийг дархлаажуулах ажил сул байгаатай холбоотой энэ чиглэлд ямар арга хэмжээ авсан бэ?

-Засаг даргын захирамжид үндэслэн нийт 13 суманд 64 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, өнгөрсөн амралтын өдрүүдэд дархлаажуулалтын ажлыг зохион байгууллаа. уржигдар оройн 19:00 цагийн байдлаар аймгийн хэмжээнд вакцины нэгдүгээр тунд хамрагдсан хүний тоо 73.8 хувьд хүрсэн. Харин ковидын эсрэг вакцины хоёрдугаар тунгийн хамрагдалт 8.2 хувьтай байна. иргэдийн хоёр дахь тунгаа авах вакцинжуулалтын ажил энэ сарын 24-нд буюу ирэх долоо хоногийн даваа гаригт эхэлнэ. Би бас грайфсвальд, Зүүн германд арав гаруй жил амьдарсан. Зүүний социалист амьдралыг мэддэг хүнд Монгол ер харь санагдахгүй. Кассны дугаарт урдуур дайрдаг хандлага, автобусаар зорчдог байдал, төрийн албан хаагчдын дүр төрх, дэлгүүрээр үйлчлүүлдэг янз байдал гээд олон зүйл нь адилхан. германаас, баруунаас ирсэн хүмүүсийн дасах ёстой өөр нэг зүйл бол хоол. Энэ талаар ярихдаа би их болгоомжтой хандах ёстой байх л даа. ийм их мах, ийм мах сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг гэж ер бодоогүй (инээв). хүмүүсийн талаар хэлэх өөр нэг зүйл байгаа юм байна. монголчууд харилцахад их нээлттэй хүмүүс. улс төрийн чиглэлээр ажиллана гэдэг тийм ч амар биш. Заримдаа хүндхэн сэдвээр ярилцах хэрэг гарна. Монгол түншүүдтэйгээ итгэмээргүй шулуухан ярьж болдог нь үнэхээр сайхан.

-Монголчуудын зарим нь өөрсдийгөө их европжуу гэдэг, зарим нь үгүй ээ бид азиуд гэдэг. Монголчууд үнэхээр тийм их европжуу гэж үү?

-Монгол Улс соёлын бодлогын хувьд яг Европ, Азийн зааг дээр байгаа нь их тод харагддаг. Олон талаас янз бүрийн нөлөөнүүд уулзалдаж, холилдчихсон. Нэгдсэн улс гэмээр юм уу. Түүнээс биш 100 хувь ази, эсвэл 100 хувь европжуу гэж хэлж болохооргүй. Энэ нь их гайхалтай. хүмүүсийн харилцаа, өдөр тутмын амьдралын өрнөл гээд л европжуу юм даа гэх их олон зүйл харагддаг. нөгөө талаар шашин, хуучны барилга байгууламж гээд олон зүйл нь ази.

Ер нь ази уу, европжуу юу гэдэг асуултад хүрээ хүрээгээр өөрөөр хариулах байх. Жишээлбэл, улс төрийн соёлын хувьд зөвхөн өөрийнхөө, европ хүний зүгээс харж хэлэхэд, Монгол илүү европ тал руугаа. Улс төр, ардчилал, төрийн тогтолцооны байгууллагууд, мөн нэг тогтолцооноос нөгөө рүү шилжсэн социалист туршлага Европын олон оронд бий. Энд явагдсан процесс, тулгарсан асуудлуудыг зүүн Европын олон орны жишээнээс харж болдог л доо.

-Таны хувьд монголчуудад улс төрийн боловсролын тал дээр тусалж зөвлөхөөр ирсэн. Монголын улс төрийн талбарт дөрвөн жил ажиллачихлаа. Манай улс төр ямархуу явагдаж байна даа. Би үүнийг Германтай ч юм уу ерөөс харьцуулах гэсэнгүй. Ерөнхий л асууж байна.

-Фридрих-Эбертийн сан бол дэлхий даяар ажилладаг Германы улс төрийн сан. Ажлын маань хамгийн чухал хэсэг бол ардчиллыг дэмжих. Монголд ч ардчиллын хөгжлийг дэмжихийн тулд ажиллаж байгаа. Олон жилийн турш зүүний намуудтай ажиллаж байна. Танай улсын хувьд гээд ярихад л МАН-тай олон жил хамтарч ажиллаж яваа. Монголын ардчилал гэж ярихаас өмнө ерөөс төгс ардчилал гэж байдаггүйг хэлэх хэрэгтэй. Ардчилал гэдэг өөрөө Америк, Европ өөр хаана ч байсан зарим хүмүүс сэтгэл хангалуун бус байдаг, болохгүй, бүтэхгүй юм байж л байдаг, тийм л зүйл. Монголд ч ялгаагүй. Амин, үндсэн функцууд, тодруулбал, чөлөөт шударга сонгууль, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван амгалан байдлаар засгийн эрх солилцсон зэргийг нь авч үзвэл Монголын ардчилал их сайн. Цар тахлаас болоод өнгөрсөн жилийн Их хурлын сонгууль хүнд нөхцөлд явагдсан ч сонгуулийн өрсөлдөөн байсан, сонгуулийн олон талт мэдээнүүд цацагдсан. Миний харж байгаагаар, ямар нэгэн залилан, манипуляци явагдсангүй. Би хувьдаа өнгөрсөн жил болсон парламентын сонгуулийг хүнд нөхцөлд явагдсан, шударга, чөлөөт сонгууль болсон гэж харсан. Энэ бол болж бүтэж байгаагийн шинж. Өнгөрсөнд ч гэсэн, 2008 оны ганц тохиолдлыг эс тооцвол эрх баригч намууд солигдохдоо ямар нэг зөрчил, тэмцэлд хүрч байсангүй. Олон оронд засгийн эрх ингэж амар тайвнаар солигддоггүй. Энэ бол Монголд ардчилал байгаагийн шинж. Бид болохгүй байгаа зүйлсийг нь харахаараа болоод байгааг нь анзаардаггүй талтай.

-Гэхдээ болохгүй юм их байна аа. Баруун, зүүний бодлоготой нам гэхээс илүү эрх мэдлийн, мөнгөний юуны ч юм эрх ашгаасаа болж нам харгалзахгүйгээр хөшигний ард нэгдчихсэн бүлэглэл энэ тэр гээд...?

-Таны хэлснээр болохгүй байгаа ч гэх юм уу, эсвэл муухан байгаа зүйл нь улстөрчид, намуудын хоорондын эдийн засгийн ашиг сонирхолтой холбоотой өрсөлдөөн. Хахууль ганц намын биш бүх намын асуудал гэдгийг бид бүгд мэднэ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээг шударгаар ашиглаж чаддаггүй, худал мэдээлэл, гүтгэлэг тараадаг гэх мэт олон зүйл бий. Энэ байдлаараа удвал асуудал үүснэ. Хэрэв ард иргэдийн толгойд сонгууль ач холбогдолгүй, намууд бүгд адилхан, улстөрчид зөвхөн амин хувиа хичээдэг гэсэн бодол удаан орших юм бол ардчилалд аюул нүүрлэнэ. Товчхондоо ардчиллын үндсэн функцүүд 30-аад жилийн турш Монголд гайгүй сайн байна. Гэвч намууд, тэдний өрсөлдөөн, хувийн ашиг сонирхлыг олон нийтийнхээс ялгаж салгах асуудал, шүүхийн хараат бус байдлын хувьд сайнгүй байна. Одоо бид улс төрийн тогтолцоо бага зэрэг ганхаж яваа үед амьдарч байна. Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчийг дахин сонгогдох эрхгүй гэсэн шийдвэр гаргаcнаа эргээд сонгогдох эрхтэй гээд, эсвэл Ерөнхийлөгч эрх баригч намыг тараана гээд, энэ бүхэн ардчилал сайн хөгжиж байгаагийн шинж биш л дээ.

-Үндсэн хуульдаа бид бас танайтай адил ардчилсан, хүмүүнлэг нийгмийг байгуулна аа гээд биччихсэн байгаа. Түүхийг нь аваад үзэхээр хүмүүнлэгийн үзэл Европт дундад зууны сүүл үеэр дэлгэрч, хүмүүсийн оюун санаанд онцгой нөлөөлсөн байдаг. Тэр үеэс дэлхий даяар хүн төрөлхтөн тэс өөрөөр төсөөлдөг, сэтгэдэг болсон. Тийм харанхуй бүдүүлэг үед яаж ийм хүмүүнлэг үзэл, соён гэгээрэл явагдсан юм бол оо?

-Тайлбарлахад амаргүй асуулт байна. Би уг нь түүхийн мэргэжилтэй хүн байгаа юм. Соён гэгээрэл, сэргэн мандалтын үед өөрсдийн цаг үеийг сайн сайхнаар харуулж, дундад зууныг хөгжлийн ухралт байсан гэж харуулахын тулд харанхуй бүдүүлэг үе гэдэг байсан ч одоо тэр бүр тэгж үзэхээ больсон. Дундад зууны судлаачид тэр үеийг харанхуй үе байсан гэдгийг үгүйсгэх байх. Хүмүүнлэг буюу хуманизм гэдэг ойлголт хүн бүр л өөр өөрийнхөөрөө ойлгодог төвөгтэй зүйл л дээ. Энэ тодотгол дор юуг ч чирч ирээд ойлгочихож болдог учраас санаандаа тааран бүхнийг хамруулчих гээд байдаг аюул бий. Марксистууд либералчуудтай хуманизмын талаар ярилцвал ойлголцохгүй байх жишээтэй. Тиймээс ийм нээлттэй ойлголтын асуудалд их анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Соён гэгээрлийн үед гарсан хүмүүнлэгийн үзлийг авч үзвэл гол нь хүмүүст үзэл бодлын өөрчлөлт явагдсан юм. Хүмүүс бурхан шашин, хойд нас, хувь тавиланд итгэдэг байснаа больж хүн өөрөө юу хийж чадах вэ, хүн хувь заяагаа өөрөө тодорхойлох юм байна гэж бодох болсон. Өөрөөр хэлбэл, үзэл бодлын томоохон өөрчлөлт явагдсан гэсэн үг. Тэгэхээр дундад зууны үед хүмүүс маш их шашин шүтдэг, өөрийн амьдралыг удирдах гэж хичээдэггүй, өөрийн шийдвэрийг тийм ч чухал, нөлөөтэй гэж үздэггүй байсан гэж хэлж болох юм. Одоодоо, амьдарч байгаа цаг үедээ биш үхлийн дараах хойд насанд л анхаардаг байсан. Харин соён гэгээрлийн үед хүмүүнлэгийн үзэл байгалийн шинжлэх ухааны ололтууд, хэвлэх машин зэрэг техникийн дэвшлүүдтэй холбоотойгоор гарч ирсэн. Тиймээс хүн гэдэг илүү чухал болж, тодорч ирсэн байдаг л даа. Хүн өөрийн амьдралыг шийдэх чадвартай гэдэг нь чухал болж ирсэн. Энэ үзэл эртний Грек, Ромын сонгодог цаг үеэс чиг баримжаагаа авсан юм. Хүмүүнлэгийн үзэл бол шинжлэх ухаан, техникийн ололт дэвшлийн үр дүн, шашны баригдмал ойлголтоос салсан, олон хүчин зүйл нөлөөлсөн явдал байсан.

-Монголчууд 1990-ээд оны үеэс л ардчилал, эрх чөлөө гэж ярих болсон. Гэхдээ эрх чөлөөтэй байна гэдэг их хэцүү бололтой. Тиймээс ч эрх чөлөөтэй байхыг хүсдэггүй олон хүн байна. Жишээ нь, Чингис хааныг дахин төрөөсэй, тэгвэл монголчууд сайн сайхан амьдрах байх гэж боддог хүн олон бий. Үүнтэй адил зүйл бас өөр газруудад ч зөндөө л байдаг байх. Хүмүүс ерөөсөө хүчирхэг удирдагчтай байх, нөмөр нөөлөгт нь дажгүй амьдрахыг хүсээд байх шиг...

-Эрх чөлөө гэдэг сайхан ч бас зүрх зоригийн хэрэг шүү. Эрх чөлөөгүй байхаар эрх чөлөө гэдгийн сайн сайхныг л харна, хүснэ, тэгээд хувьсгал хийнэ. Эрх чөлөөтэй болохоор дан ганц түүгээр асуудал шийдэгдэхгүйг анзаардаг. Социализмыг халсан бүх улс орон үүнийг үзэж туулсан байх. Эрх чөлөө гэдэг чинь бас хувь хүн бүр хариуцлага үүрнэ ээ гэсэн үг. Гэтэл нэг л өдөр нийгмийн шилжилт явагдаад эрх чөлөөтэй болчихсон, хүн бүр өөрийгөө, гэр бүлээ л хичээх ёстой болчихсон, нийгмийн хамтын ажиллагаа гэж байхгүй болсон үед асар том асуудал үүснэ шүү дээ. Тиймээс бид социал демократ үзлийг их дэмждэг. Эрх чөлөө, шударга байдал хоёрыг салгалгүй, байнга хамтад нь ойлгох хэрэгтэй. Эрх чөлөөтэй байна гэдэг “Би хэний ч юуны ч төлөө хариуцлага хүлээхгүй” гэсэн үг биш. Эрх чөлөө гэдэг “Би бүх хүн эрх чөлөөгөө эдлэх боломжтой байна уу гэдэгт анхаарна” л гэсэн үг. Эрх чөлөөтэй мөртлөө түүнийгээ эдлэх боломжгүй бол, өөрөөр хэлбэл, чөлөөт иргэн мөртлөө ядуу зүдүү бол эрх чөлөө түүнд ихийг өгч чадахгүй. Тиймээс хүн бүр эрх чөлөөгөө эдэлж чадаж байна уу гэдэгт анхаарах ёстой.

-Тэгвэл хүн бүр эрх чөлөөгөө эдэлж чадах нийгмийг бүтээхэд хэр хугацаа ордог юм бол?

-Тийм хурдан хийчих амар ажил биш. Монгол бол улс төрийн шилжилтийн тод томруун жишээ болсон улс. Эрх чөлөөгүй аж төрж сууснаа гэнэт эрх чөлөөтэй болоод, дан ганц эрх чөлөөг олж аваад болчихдоггүй юм байна, эв нэгдэл хэрэгтэй гэдгийг одоо л харж мэдэрч байна. Түрүүн та асуултдаа хэлсэн дээ. Нэг хүчирхэг удирдагч гарч ирээд бидний төлөө бүхнийг зохицуулаад сайн сайхан болгоод өгөөсэй гэж хүсдэг хүмүүс байгаа тухай. Эрх чөлөөгөөр бүхнийг авч болдоггүйг ойлгосон учраас тэр байх.

-Хүчтэй удирдагчийг санагалзаж, нөмөр дор нь аж төрөхийг хүсэх үзэгдэл ардчилалд хэр халтай вэ?

-Түүхээс харвал ийм зүйл ихэнхдээ ардчиллыг үгүй хийдэг. Ерөөс нэг хүн бүхний дээр гарахаараа бусдыг өөрийн эрх мэдэлд халтай гэж хараад бусдын эрх чөлөөг хязгаарладаг жамтай. Тиймээс бид бүгд эрх чөлөөтэй байна, гэхдээ нийгэмд хүчирхэг нь сул доройчуудаа хамгаалж байх ёстой гэдгийг ойлгох шаардлагатай тулгарч байдаг. Доодос нь сайн сайхан байж гэмээнэ дээдэс нь сайн сайхан амьдарна гэдгийг ойлгох улс төрийн боловсрол их чухал. Энэ жишээлбэл, ковидын цаг үед их тод харагдаж байна. Боломж муутай ядуус олуулаа бага зайд амьдарч, эмнэлгийн үйлчилгээ авч чадалгүй бие биедээ халдаагаад байвал эцэст нь бүгд халдвар авна шүү дээ. Тэгэхээр баячуудын эрүүл мэндийн баталгаа ядуусаас хамаарна. Үүнийг ойлгож, эрх чөлөө, тэгш шударгыг эвцүүлэн зохицуулах нь улс төрийн намуудын үүрэг. Энэ бол миний өмнө хэлж байсан зүүн, дундын бодлого, Монголд сайн хөгжөөгүй байгаагийн илрэл.

-Та эрх чөлөөг хэцүү болгодог зүйл нь хариуцлага гэж түрүүн хэлсэн. Хэрвээ би хэн нэгэн монгол хүнд “Бид их хариуцлага муутай” гэж хэлбэл “Өө, бид түүх, соёл уламжлалаасаа үзвэл их хариуцлагатай байсан” гэж хариулна. Ийм хүмүүст ардчилалтай холбоотой хариуцлагыг яаж ойлгуулдаг юм билээ дээ...?

-Заавал сөргөөд байх юм байхгүй л дээ. Миний эдлэхийг хүсч буй болон эдэлж буй эрх чөлөө нь үндсэн нөхцөлтэй. Түүнийг хувь хүн бий болгож чадахгүй. Чи эрх чөлөөт нийгэмд байж байж л эрх чөлөөтэй байж чадна. Ганц хувь хүн нийгмийг эрх чөлөөтэй байлгана гэсэн баталгаа өгч чадахгүй. Чөлөөт нийгэмд миний үзэл бодлыг хуваалцах хүмүүс надад хэрэгтэй. Тэгэхээр чи хүмүүстэй хамтарч ажиллана гэсэн үг. Хамтарч ажиллана гэхээр би бас тэдний эрх чөлөөг хүндлэх ёстой. Миний эрх чөлөө бусдынхаар хязгаарлагдана. Тэгэхээр нийгэмд бас их сонирхолтой юм болно. Эрх чөлөөнд тавигдах янз бүрийн шаардлагууд хоорондоо зөрчилдөхөөр яах вэ, бид асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гээд л. Иймээс л бие биеийнхээ эрх чөлөөг хүндэтгэж, хамтдаа амьдардаг нийгмүүд үүсдэг. Энэ мэт байнга л шийдлүүд олж байх хэрэгтэй болдог. ХХ зуун, эсвэл түүнээс өмнөх үед бүтэлтэй болж байсан шийдлүүд өнөөгийн зуунд ч тийм байна гэсэн үг биш. Эрх чөлөөг хязгаарлах, эв нэгдлийг бий болгох, тэр эрх чөлөөг эдлэх боломжтой болгох, тухайлбал боломж муутай хүмүүст боломж олгох гээд үргэлж л шийдэл олох ёстой асуудлууд байна. Энэ бол улс төр, улс төрийн мөн чанар. Түүнээс биш ямар улстөрчид хүмүүс илүү сайн байна, хэн хамгийн сайхан эхнэртэй вэ, хэн өөртөө мөнгө халаасалчихав гэдэг биш, харин яаж чөлөөт нийгмийг бий болгох вэ гэдэг асуудал л чухал.

-Улс төрийн боловсролыг хувь хүний үзэл бодлоос ялгаж сурах хэрэгтэй гэдэг санаа ч чухал шүү. Жишээлбэл, нөгөө хүмүүнлэгийн тухай ойлголт. Манайд хүмүүнлэг гэхээр хүмүүсийн хоорондын харилцаа, хүнлэг сайхан сэтгэлийг ойлгодог. Гэтэл түүхийг нь авч үзвэл ерөөс тийм биш, харин энэ бол боловсролын ойлголт. Бурханы заасан замаар явах биш хүн өөрөө хөгжих, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бий болгох тухай ойлголт байна л даа. Герман, монгол хүмүүсийн хүмүүнлэг нийгмийн тухай ойлголтын зөрүү асар их байх шиг ээ?

-Би хүмүүнлэг гэж бас өөр юуг хэлж болох вэ гээд жаахан харсан юм. Тэгсэн хүнлэг ёс, хүний эрх, хүний нэр төр, хүнийг хайрлах гэсэн ухагдахуунууд гарч ирж байна. Энэ бол үндсэндээ соён гэгээрлийн үеийн Хердерийн санаа л даа. Тэгэхээр аль нэгийг нь огт биш гээд хэрээсэлчихмээргүй байна. Нэг талаас бусдыг ойлгох, хүндэлж харьцах, тэдний нэр төрд анхаарах, биед халдахгүй байх, үзэл бодлыг нь сонсох гэх мэт хүмүүс хоорондын харилцааны асуудал байна. Үүнийг нийгэмд шилжүүлэн ойлгож болно. Нөгөө талаар соён гэгээрлийн үеийн хүмүүнлэг үзэлд нийтийн сайн сайхан гэдэг ойлголт байдаг. Үүнд би, хувь хүн сайн байна уу гэдэг чухал биш, харин нийтэд сайн сайхан байх, бүх хүнд хүн ёсоор хандах нь чухал. Өөрөөр хэлбэл, хэн ч ядуу амьдрах ёсгүй, хүн бүр сурч боловсрох, эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй байх гэх мэт нийтийн сайн сайхныг бас холбож ойлгож болно. Харин боловсрол бол бүх юмны үндэс суурь. Хэрвээ бид хүмүүнлэг нийгмийг бүтээх гэж байгаа бол яаж гэдгийг мэдэж байх ёстой. Хүмүүс яаж хамтарч, сайн сайхан амьдрах вэ гэдэг төсөөлөлтэй байх хэрэгтэй. Ийм үзэл бодлыг дасгалжуулсан байх учиртай. Энэ бол нөгөө соён гэгээрэлтэй холбоотой зүйл. Бид хамтын амьдралын зарчмаа өөрсдийн ухамсраараа тодорхойлох учиртай. Жишээлбэл, хүний эрх. Бид хүмүүс учраас ингэж ингэж хүндэтгэлтэй харьцах ёстой гээд. Үүнд боловсрол нэн тэргүүний чухал зүйл. Боловсролтой байж хүмүүс ухаанаа ашиглана, өөрийн эрх ашгаас давж, бусдын өмнөөс бодож сурна. Хүмүүс ийм боловсролтой, дээрээс нь хүмүүнлэгийн сэдэл санаа байж байж хүмүүнлэг нийгмийг бий болгоно доо.

-Хамтдаа амьдрах, хүнлэг байх гэх мэт ойлголт хандлага манай түүх уламжлалд бий л дээ. Би илүү бодлого, тогтолцоо талаас, улс төрийн зорилго болох талаас нь асуух гэсэн юм. Хүн хоорондын харилцааны асуудлаас илүүтэй улс төрийн бодлогын, тогтолцооны талаас нь тодруулмаар байна. Япон, Европ хүмүүс нэг юм хийхээсээ өмнө яс тас тодорхой, ном журмаар нь мэдэхийг хүсч ном бариад суудаг. Тэр юмныхаа талаар бүрэн дүүрэн мэддэг болж байж ёс горимоор нь хийх учраас тэр л дээ. Гэтэл монголчууд нэг их бодоод байдаггүй. Магадгүй найзаасаа утасдаж асуугаад болчих жишээний. Ер нь бүх л юм ийм маягаар явагддаг. Улс төрийн бодлого, үзэл санааны асуудал ч нэг иймэрхүү. Тэгэхээр ялгаа байна даа?

-Тийм шүү. Тэгэхээр боловсрол бол бие даах гол түлхүүр шүү дээ. Эрх чөлөөтэй амьдрахыг хүсч байгаа бол бие даах учиртай. Бие даасан бол юмны учрыг тайлж, учир начраа олж амьдрахад шаардлагатай мэдлэгээ эзэмшиж чаддаг болсон байна. Яаж учир начраа олох вэ, өмнөө байгаа үүрэг даалгаврыг дандаа хүнээр тэг ингэ гэж хэлүүлээд байхгүйгээр хэрхэн гүйцэтгэдэг болох аргуудыг сургуульд сурна. Тэгээд сурахгүй бол бусдаас дэмжлэг туслалцаа авна, тодорхой зүйлд улс оролцоно. Хүмүүнлэг байхад нэн түрүүнд бие даасан байдал, бие даан үйлдэх чадвар хамаарна. Өөр тулгарсан асуудлаа өөрөө шийдвэрлэчихдэг, бас өөрийгөө хөгжүүлдэг байх нь хүмүүнлэг үзлийн чухал санаа.

-За тэгэхээр манай улс төр ямархуу байна даа. Манайхан сайн хүмүүс олширчихоор л хүмүүнлэг сайхан нийгэм тогтоно гэж бодоод яваа. Их л механик, байгалийн хууль талаас бодож байгаа юм л даа. Гэтэл Европыг харахад онол, үзэл баримтлалд л тулгуурлах юм. Тухайлбал, хүмүүнлэг буюу хуманизм бол нэг ёсондоо нийгмийн нэг төсөл. Үзэл санааны тэр төсөл дээр улс төрийн үзэл санаа, идеологи суурилж байна. Гэтэл манайд хүмүүс хоорондоо харилцаад болгодог асуудал гээд харчихсан. Улс төрийн ойлголт, үзэл санаатай зууралддаггүй. Ийм байгаа болохоор л танаас ахин дахин ухаж асуугаад байгаа юм.

-Болдог бол эхлээд бодож байж дараа нь хийдэг баймаар байна. Ковид бол үүний сайхан жишээ. Эхлээд энэ ямар вирус вэ, хэр халдвартай, яаж тархаж байна, яаж эмчлэх вэ, ямар шийдэл байна гэх мэтээр судлаад шийдэл гаргана. Ямагт хэд хэдэн шийдэл байна. Ганц шийдэл гэж үгүй. Эхлээд нэг ёсны шинжлэх ухааны судалгаа, баримт фактууд байна. Нөгөө талд улстөрчдийн үзэл баримтлал, баримталдаг үнэт зүйлс байна. Түүнийхээ үндсэн дээр тэд улс төрийн шийдэл, шийдвэртээ хүрдэг. Жишээлбэл, манайд нэг нам нь эрх чөлөөг ихэд эрхэмлэдэг. Тэд төр ийм их арга хэмжээ аваад хэрэггүй, бид хүмүүст яаж хамгаалах арга замыг нь зааж өгөөд эрх чөлөөтэй байлгах хэрэгтэй гэж либерал талаас үзэж байхад социал демократууд арай өөрөөр бодно. Тэд олон хүн өөрийгөө хамгаалах боломжгүй байна, тиймээс тэднийг төр хамгаалах хэрэгтэй гэнэ. Жишээ нь, энэ бол идеаль улс төр байгаа юм. Тухайлбал, нэг талаас шинжлэх ухаанчаар судалсан баримт фактууд байна. Нөгөө талаас үндсэн итгэл үнэмшил, үнэт зүйлс, үзэл баримтлалууд. Тэдгээрээс шийдлийн янз бүрийн санаа гарна. Тэр санаагаараа сонгуульд оролцож, хүмүүс тэдгээрээс сонголтоо хийнэ. Онолоор гэвэл нэг иймэрхүү. Германд хүмүүс улс төрийн намууд өөрсдийн баримталдаг үнэт зүйлстэй, шийдвэрээ түүгээрээ баримжаалдаг гэсэн хүлээлт, төсөөлөлтэй байдаг. Жишээлбэл, хувь хүний эрх чөлөөг чухалчилдаг нам байна, нийтийн эрх ашиг, хүчирхэг төрийг чухалчилдаг өөр нэг нам байна. Бас нэг нь уламжлалыг чухалчилдаг, нөгөө нь бүгдийн тэгш оролцоог гэх мэт. Намууд тэдгээр үзэл баримтлалаа төлөөлж сонгуульд оролцож сонгогдоод, санал авсан хувиараа парламентад суудаг. Үндсэндээ ийм зарчимтай. Гэхдээ улс төр бол хүний л хийдэг зүйл болохоор бохир байдаг. Тохиролцоо, таалах эсэх асуудал, хуйвалдаан гээд олон юм бий. Ер нь улстөрчид чинь хүн л учраас өөрөөсөө шаардаж чадахгүй зүйлээ тэднээс шаардах хэрэггүй. Хүнд л тавьдаг шалгуураа л тэдэнд тавих хэрэгтэй. Тэд чинь гэгээнтэн ч юм уу сахиусан тэнгэрүүд биш. Гэхдээ тэд улстөрчид учраас баримталдаг үнэт зүйлс болон баримт фактдаа тулгуурладаг байх ёстой.

-Түрүүнд та улс төрийн боловсрол чухал, аль болох эртнээс эхлэх хэрэгтэй гэсэн. Жишээлбэл, хүүхэдтэйгээ улс төрийг ямар сэдвээр ярьж эхлэх ёстой вэ?

-Улс төрийн хичээл Германд сүүлийн үед ерөнхийдөө их багассан. Энэ нь манай ардчилал зарим нэг асуудалтай тулгарч байгаа шалтгаануудын нэг л дээ. Хүмүүс улс төрийн тогтолцоо, ардчилал яаж явагддагийг мэдэхгүй бол, парламентын тогтолцоонд эцэст нь ямагт зөвшилцөлд хүрэх ёстой гэдгийг ойлгохгүй бол ардчилал асуудалд орно. Улс төр үндсэндээ хаа сайгүй. Жишээ нь, хүүхдүүдтэй бялуу хэрхэн хуваахаас эхэлж болно. Төрсөн өдрийн бялууг хуваах боллоо, нэг хүнд хэр том, хэдэн зүсэм оногдох вэ, яаж хуваах вэ, яагаад гээд л. Жишээ нь, өдөржин юм идээгүй хүүхэд илүү том зүсмийг авах уу, гэдэс цатгалан хүүхэд ерөөс бялуу идэх хэрэг байна уу, эсвэл бүгдээрээ яг адилхан зүсэм авах ёстой юу гэх мэт асуудлаар ярилцаж болно. Ингэснээр ашиг сонирхлоо илэрхийлж, зөвшилцөлд хүрэх зэргийг сурна. Улс төр хаа сайгүй, зөвшилцөлд хүрэх шаардлага ч хаа сайгүй байдаг.

-Улс төр ч нээрээ хаа сайгүй шүү. Гэхдээ манайд улс төрийн боловсролыг тэр бялуу хуваахаас нь эхлүүлээд тогтолцооны асуудал хүртэл нь ордог тогтолцоо алга. Гэвч бүхнийг багш, сургууль руу чихээд баймааргүй байна. Жишээ нь, энэ нөхцөлд хэвлэл мэдээлэл их чухал нөлөөтэй байх, тийм үү?

-Тийм шүү, хэвлэл мэдээллийнхэн үүнд маш их тусалж чадна. Тухайлбал, мэдээ боловсруулахад төвөгтэй асуудал их байдаг. Жишээлбэл, байгалийн баялагтай Монгол Улс яаж хөгжих вэ гэх мэт. Энэ бол нэг өдрийн дотор шийдчихдэггүй том асуудал. Хэвлэл мэдээллийнхний үүрэг бол асуудлыг байгаа хэмжээгээр нь иж бүрэн, цогцоор нь танилцуулах явдал. Тэгвэл хүмүүс хүчирхэг удирдагч сонгочихвол баялаг тэгш хуваарилагдаад бүгд орлого сайтай, хямд байртай болчихно гэж бодоод байхгүй. Хэвлэлийнхэн хүмүүсийн орлого сайжирч, байр хямд болохын тулд ямар ямар арга хэмжээ, алхмууд хэрэгтэй вэ гэдгийг харуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээлэл асуудлыг, янз бүрийн шийдлүүдийг танилцуулах учиртай. Харамсалтай нь манай Германд ч гэсэн хэвлэл мэдээллийн мэдээ хэн хэнийг гомдоосон, араар нь тавьсан, хэн нэгдүгээрт явж байна, хэн араас нь нэхэж байна гээд яг л морин уралдааны тайлбар шиг юмаар хөөцөлддөг. Уул шугамандаа асуудлыг, асуудлын шийдлийг танилцуулах нь хэвлэл мэдээллийнхний өмнө тулгарч буй томоохон шаардлага болоод байна даа.

-Дэлхий даяар коронавирус хаа сайгүй байна. Энэ байдал хурцдах тусам Засгийн газрын оролцоо, нөлөө ихэсч байна. Энэ цаг үед Засгийн газар зөв ажиллаж байна, эсвэл буруу ажиллаж байна гэдгийг яаж мэдэх вэ. Иргэд нь яаж хандах ёстой юм бэ. Мэдэж байгаа сайхан жишээ байна уу?

-Энэ тохиолдолд Засгийн газрууд хурдан шийдэл олж, цаг алдалгүй арга хэмжээ авах нь улам чухал болж байгаа. Нөгөө талдаа Засгийн газрын эрх нөлөө нэмэгдэж байгаа нь үнэн л дээ. Ардчилсан тогтолцоонд Засгийн газрын шийдвэрийг парламент, олон нийтээр хэлэлцэх нь их чухал. Жишээ нь, Засгийн газар хөл хорио тогтоолоо. Түүнийг нь парламент хэлэлцэж шийдвэрлээд олон нийт шүүмжлээд, хэвлэл мэдээллийнхэн шинжлэх ухааны шинэ ололт, мэдээнүүд, Засгийн газрын алдаа дутагдлыг ч тэр бүх талаар мэдээлэх хэрэгтэй. Хэвлэл мэдээллээр ч гэсэн шүүмжлэл өрнөх ёстой. Мэдээж ийм цар тахлын үед Засгийн газар удирдан толгойлж ажиллах, хурдан шуурхай арга хэмжээ авах, шийдвэртэй байх ёстой. Түүнтэй хүн бүр санал нийлээд байхгүй байж болно. Энэ тийм муу зүйл биш. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагааг ядаж дараа нь ч бай, олон нийтээр өргөн хүрээнд шүүмжлэлтэйгээр хэлэлцэх учиртай. Тэгж байж Засгийн газар шийдвэрээ тааруулж тохируулах, эсвэл цуцалж болно. Засгийн газар ч үүнээс суралцана. Германд ч гэсэн Монголтой л адил ямар хэмжээнд хөл хорио тавих вэ, хэр их эрх чөлөө олгох вэ гээд хэлэлцэж байгаа. Хэцүү нь эрх чөлөө олгохоор амьд явах баталгаа үгүй болно, амьд явах баталгаа өгөх гээд хөл хорихоор эрх чөлөө үгүй болно. Цар тахлын үед хамгийн харамсалтай нь сайн сайхан шийдвэр гэж алга, дандаа л хэцүү шийдвэрүүд байна даа. Тиймээс бид нийгмээрээ муу нь хамгийн бага шийдвэр гаргаж, түүнд дасан зохицож амьдрахад суралцах ёстой болж байна. Энэ нь улстөрчдөд ч хэцүү байгаа. Учир нь тэд эцсийн эцэст сайн сайхан шийдвэр л гаргахыг хүсч байгаа шүү дээ. Эцэст нь Монголын талаар хэдэн зүйл хэлэхэд, Монгол ерөнхийдөө энэ оны нэгдүгээр сар хүртэл хурдан, шийдэмгий арга хэмжээ авч, хориг хязгаарлалтуудыг хийж байсан учир бусад оронд үлгэр жишээ болж байсан. Хоёр, гуравдугаар сарын үеэс нэг л буруудаж, одоо сайн гэж хэлж чадахааргүй нөхцөл байдалд орчихлоо. Үүнээс хичнээн нарийн түвэгтэй вэ гэдэг нь харагдаж байна. Бүтэн жилийн турш бүхнийг зөв, сайн хийсэн. Гэтэл ганц хоёр алдаа гаргахад л бүх юм гамшиг болж байна. Улстөрчид ч гэсэн хүн. Тэд алдаа гаргана. Гэхдээ тэдний алдааг өөр хэн ч хаа ч үзэж туулахгүйгээр шүүмжилдэг. Энэ тийм ч амар нөхцөл байдал биш л дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN (37.120.137.72)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2021 оны 05 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан 17 цаг 26 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ 18 цаг 24 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ 18 цаг 37 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна 18 цаг 49 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй 19 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 19 цаг 27 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Уржигдар 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Уржигдар 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Уржигдар 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Уржигдар 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Уржигдар 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Уржигдар 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Уржигдар 11 цаг 31 мин Намууд ба хамууд Уржигдар 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Уржигдар 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Уржигдар 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Уржигдар 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Уржигдар 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Top