x

"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/396 дугаар захирамжаар "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийг тавдугаар сарын 23-ны өдөр нийслэл хотод 11 дэх удаагаа зохион байгуулна.

Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна. Марафоны бэлтгэл, бүртгэл, зохион байгуулалт, маршрут, нийтийн тээврийн өөрчлөлтийн талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга М.Цогзолмаа ""Улаанбаатар марафон"-д гадаад, дотоодын 30 мянга гаруй гүйгч оролцдог, нийслэлийн иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээ болж өргөжин тэлж байна. Марафонд 42 км 195 метр, 21 км 095 метр, 10 км, 5 км, 1500 метр, 500 метр, 800 метр гэсэн долоон төрлөөр оролцогчдыг бүртгэж байна.

Бүтэн марафон буюу 42 км 195 метр гүйлтэд 18-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй бүх гүйгч болон тусгай хэрэгцээт иргэд оролцоно. Хагас марафон буюу 21 км 095 метр гүйлтэд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй гүйгч, тусгай хэрэгцээт гүйгч оролцоно. 10 км, 5 км нь 12-17 нас, 18-аас дээш насны эрүүл мэндийн гүйлтийн төрөл юм. 1500 метрт тусгай хэрэгцээт иргэд болон гэр бүлээрээ оролцоно. 800 метр, 500 метрт тусгай олимпын төрлөөр гүйгчид оролцоно. "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтэд Англи, Япон, Кени, ОХУ, БНХАУ-аас гүйгчид бүртгүүлээд байгаа.

Энэ жил хагас, бүтэн марофоны замыг албан ёсоор хэмжин баталгаажуулж, Дэлхийн Хөнгөн атлетикийн холбооноос 2030 он хүртэлх хугацаатай "Олон улсын хэмжилтийн "В" ангиллын сертификат" олгосон онцлогтой. Мөн энэ жил дэлхийн томоохон марафонууд болох "Берлин марафон", "Лондон марафон"-д ашигладаг Герман улсад үйлдвэрлэсэн хурд хэмжих төхөөрөмж болох "Race Result Ubidium" цаг хэмжих төхөөрөмжийг "Улаанбаатар марафон"-д нэвтрүүллээ.

"Улаанбаатар марафон"-ы гараа өглөө 10:00 цагт эхэлдэг байсан бол энэ жил 09:00 цагт эхэлнэ. Бүртгэлийг энэ жил гуравдугаар сарын 9-нд эхлүүлсэн бол тавдугаар сарын 1-нд хаана. 11 мянга гаруй гүйгч цахим бүртгэлд хамрагдаад байна. "Улаанбаатар марафон"-д идэвхтэй бүртгүүлэхийг уриалж байна" гэлээ.

Марафоны үеэрх нийтийн тээврийн үйлчилгээний талаар Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Оюумаа мэдээлэл өглөө. Тэрбээр ""Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн үеэр авто зам хаахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 53 чиглэлийн 483 тээврийн хэрэгсэлд өөрчлөлт орж байна. Нийтийн тээврийн гол чиглэлүүд ихэвчлэн Их тойруугаар явна. Авто замыг 06:00-18:00 цаг хүртэл хаана. Зам нээсний дараа нийтийн тээврийн чиглэлүүд үндсэн маршрутаараа явна. Нийтийн тээврийн апплейкишнаар иргэдэд өөрчлөлтийн мэдээллийг хүргэнэ. Нийтийн тээврийн чиглэлийн дугаарын араас марафоны "МА" гэсэн тэмдэглэгээтэй бол чиглэлд өөрчлөлт орсон гэсэн үг" гэв.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Н.Болдбаатар "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтэд оролцогчдын эмнэлгийн тусламж, үйлчилгээг нийслэлийн Эрүүл мэндийн газраас хариуцна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний 10 баг ажиллана. Гараа, барианы цэгт нэг баг, гүйлтийн зам дагуу усны байршлуудад таван баг, хөдөлгөөнт дөрвөн баг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Бүтэн болон хагас марафонд гүйлтээр хичээллэдэг хүмүүс оролцох нь тохиромжтой. Зүрх, судас, уушгины өвчтэй болон гүйлт эхлэхээс 5 хоногийн өмнө халуурах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрсэн хүмүүс марофонд оролцохгүй байхыг уриалж байна. Гүйхээс өмнө дасгал сургуулилалт хийж бэлтгэх, 48 цагийн өмнөөс хооллолтод анхаарч, 5 хоногийн өмнөөс согтууруулах ундаа хэрэглээгүй байх, гүйлтийн үед хэт хөлрөх, цангахаас сэргийлж 20 минут тутамд 100-200 мл ус уух, тухайн гүйлтэд оролцохдоо гэмтэл холголтоос сэргийлж, шинэ пүүз, хувцас өмсөхөөс зайлсхийхийг зөвлөж байна" гэлээ.

Монголын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Э.Нарангэрэл ""Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтэд энэ жилээс дэлхийн элит тамирчид албан ёсоор оролцох боломж бүрдэж байна. Дэлхий болон Азийн Хөнгөн атлетикийн холбоонд мэдээллийг тогтмол өгч, тамирчдын олимпын оноонд нөлөөлдөг байхаар марофоныг зохион байгуулахаар тооцож байна. Манай улсын хувьд ч гэсэн дэлхийн болон олимпын наадамд оролцдог элит дөрвөн тамирчин энэ жил марофонд оролцоно. Сайн дурын 700 гаруй хүмүүс, 100 шүүгч оролцоно" гэсэн юм.

Энэ жил 21 км, 42 км буюу хагас, бүтэн марафоны гүйлтийн маршрутад өөрчлөлт орж байгаа. Сүхбаатарын талбайгаас гараанаас гараад Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүрч, нүхэн гарцаар гараад зүүн тийш призер хүрээд буцаж эргэж, Дүнжингаравын уулзвараас Цэцэрлэгт хүрээлэнгийн ар, И-мартын уулзвар хүрнэ. И-мартаас Удирдлагын академи руу эргэх туслах замаар худалдааны төвөөр баруун эргээд буцаж И-мартын уулзвараар барианд орно гэдгийг зохион байгуулагчид мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top