x

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Мал эмнэлгийн ерөнхий газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томилсонтой холбогдуулан тус газрын удирдлага, хамт олонтой уулзаж тодорхой үүрэг, чиглэл өглөө.

Хөдөө аж ахуйн салбарын бодит өсөлт, махны экспортод мал эмнэлгийн салбар чөдөр тушаа болж байна. Чанаргүй вакцин, тогтолцооны уналт, хүнд суртлаас авахуулаад олон хүчин зүйл үүнд нөлөөлж буй. Тиймээс тээг саад хийх биш түшиж босгодог, экспортыг дэмжих бодлогын хүрээнд ажлаа явуулах учиртайг сайд онцолж, малын халдварт өвчний тархалтыг яаралтай таслан зогсоох, мал эмнэлгийн байгууллагын тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох талаар дунд хугацааны стратегийн баримт бичгийн төсөл боловсруулж танилцуулах, бизнес эрхлэгчдэд экспортын гэрчилгээ олгох үйл ажиллагааг хүний хүчин зүйлгүй, хүнд суртал, авлигаас ангид, түргэн шуурхай болгоход анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Монгол Улсын эдийн засагт хөдөө аж ахуйн салбарт чухал үүрэгтэй. 2025 онд эдийн засаг 6.5 хувиар өссөн. Үүний 30 гаруй хувь нь хөдөө аж ахуйн салбараас шууд хамааралтай байв. Хөдөө аж ахуйн салбарыг шинжлэх ухаанчаар, хариуцлагатайгаар хөгжүүлбэл эдийн засгийн өсөлтөд илүү хувь нэмэр оруулах боломжтой. ХХААХҮЯ бодлогоо "Алсын хараа-2050" бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан боловсруулж, хэрэгжүүлж байна.

Энэ бодлого, чиглэлийн хүрээнд мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь хамгийн гол зорилт. Малын ашиг шимийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдийг экспортлоход малын эрүүл мэндийн асуудал чөдөр тушаа болж байна. Малын түүхий эд үнэгүйдсэн. Улсын хэмжээнд жилд 10 мянга гаруй малын арьс, ширийг ашиглаж чадахгүй хаядаг. Хөрш орнуудын зах зээлд өндөр үнэтэй байдаг дайвар бүтээгдэхүүнийг бид малын эрүүл ахуйн асуудлаас болоод экспортод гаргаж чаддаггүй. Мал эмнэлгийн байгууллагын тогтолцоо, хөрөнгө оруулалт хангалттай түвшинд байгаа ч үйл ажиллагаа нь сайжрахгүй байна гэдгийг сайд онцолж, энэ байдлыг өөрчлөхийн тулд шинжлэх ухаанд суурилсан бодлого, төлөвлөлт, хариуцлагын тогтолцоо, үйл ажиллагааны шинэчлэл, байгууллагын дотоод соёлыг нэвтрүүлэх ёстой гэдгийг анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top