x

“Lifeline” хөлөг дээрх дүрвэгсдийг Европын 6 орон хүлээн авна

Ливийн эргийн ойролцоо сүүлийн долоо хоногийн туршид далайд яваа Нидерландын туг далбаан дорх “Lifeline” хөлөг дээрх гадны хууль бус цагаач дүрвэгсдийн асуудал шийдэгдэж байна. Ливийн эргийн орчимд далайд яваа хөлгийг Италийн эрх баригчид хүлээж авахаас татгалзсанаас тавцан дээрээ 230 цагаач дүрвэгсэдтэй яваа хөлөг хүмүүсийг хэрхэхээ мэдэхгүй ийнхүү дундын бүсэд гацаад байсан юм.

Тэгвэл ийнхүү наашаа ч үгүй, цаашаа ч үгүй хувь заяаны эрхэнд хэрхэх нь тодорхойгүй үлдээд байсан “Lifeline” хөлөг дээрх дүрвэгсдийг ЕХ-ны 6 улс орон хуваан хүлээн авахаар зөвшөөрчээ.

Энэ талаар Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Ватиканд Дэлхийн католик шашны тэргүүн нэгдүгээр Францисктай уулзсаныхаа дараа мэдэгдсэн байна. 

   Ð¥Ð¾Ð»Ð±Ð¾Ð¾Ñ‚ой Зураг

ЕХ-ны улс орнууд хууль бус дүрвэгсдийн асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэхээ хэлэлцэн, энэ сарын 28-29-ний хооронд болох ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар энэ сэдвийг тэргүүн эгнээндээ тавин хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Тэгвэл энэ уулзалтаас өмнө Европын орнууд далайд бүтэн долоо хоног яваа “Lifeline” хөлөг дээрх хүмүүсийг хүлээж авч, асуудлыг нь шийдэхээр тохиролцжээ.

“Lifeline” хөлөг дээрх дүрвэгсдийг Франц, Португали, Итали, Мальта зэрэг орнууд хүлээн авахаар зөвшөөрсөн байна. Түүнчлэн “Lifeline” хөлгийн нэгэн адил далайд яваа Данийн “Alexander Maersk” хөлөг дээр байгаа 108 дүрвэгчийг Сицилийн Поццало боомт руу орж зангуугаа хаях зөвшөөрөл олгожээ.

“Alexander Maersk” худалдааны хөлөг далайд аялж явахдаа осолдсон дүрвэгсэдтэй таарч тэднийг хөлөг дээрээ авсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 17 цаг 28 мин Монтенегро улсын түүхийн товч 17 цаг 37 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 17 цаг 44 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 17 цаг 48 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 17 цаг 53 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цаг 56 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 18 цаг 51 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top