x

ОХУ-ын Казань хотын сургуулийн сурагч гал нээж 7 хүүхдүүд, 2 багш амиа алдлаа

ОХУ-ын Казань хотын нэгэн сургууль дээр буудалцаан болж долоон хүүхэд, хоёр том хүн амиа алджээ.

Нийт 21 хүн шархадсан бөгөөд ихэвчлэн хүүхдүүд байжээ. Одоогоор 19 настай сурагчийг сэжигтнээр саатуулсан байна.

Энэ халдлага Москвагаас зүүн тийш 820 км зайд болжээ.

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин "их уй гашуу" гэсэн бол Татарстаны удирдагч Рустам Минниханов "Ийм зүйл болсонд бид гүнээ харамсаж байна" гэжээ.

Харин ОХУ-ын ерөхийлөгч В.Путин тус харамсалтай үйл явдлын талаар харамсаж байгаагаа хэлээд Орос улсын галт зэвсгийн хяналтын хуулийг эргэн харахаа мэдэгджээ.

ОХУ-д сургууль руу халдах гэмт хэрэг харьцангуй ховор байдаг ба хамгийн сүүлчийн томоохон үйл явдлуудын нэг нь ОХУ-ын хавсаргасан Крымд 2018 онд болсон үйл явдал юм.

Тэнд яг юу болсон бэ?

Тус улсын 175-р сургуулийн долоон хүүхэд өөд болжээ. Дөрвөн эрэгтэй, гурван охин, мөн нэг эмэгтэй багш, нэг сургуулийн ажилтан нас барсныг батлан мэдээлжээ. Эдгээр хүүхдүүд бүгд 15 настай, наймдугаар ангийн сурагчид байжээ.

Мөн 18 хүүхэд, гурван том хүн хүнд шархдаж эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна.

Халдлага орон нутгийн цагаар 09:20 цаг эхэлсэн гэж Оросын мэдээллийн Tass агентлагт онцгой байдлын албаны эх сурвалжтайгаар мэдээлэв. Сургууль дээр аюулын товчлуурын анхны дохиог таван минутын дараа илгээсэн байна.

“Бид ойролцоогоор 15 минутын дараа гарсан, гэхдээ цонхоор биш. Би цонхоор гарчихмаар байсан ч багш тэр даруй цонхоо хаагаад үгүй ​​гэж хэлсэн" хэмээн нэгэн хохирогч сурагч хэлжээ.

Олон нийтийн сүлжээгээр цацагдсан бичлэгт зарим хүүхдүүд зугтах гэж цонхноос үсрэхээс гадна шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байгааг харуулжээ. Оросын телевизүүд хүүхдүүдийн хоёр нь хоёр давхрын цонхоор үсэрч нас барсан гэж мэдээлсэн байна.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 42 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 1 цаг 3 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 17 цаг 50 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 18 цаг 15 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 18 цаг 29 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 18 цаг 32 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 18 цаг 35 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 18 цаг 53 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 20 цаг 38 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 20 цаг 39 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 20 цаг 50 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 22 цаг 46 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10
Top