x

Хятадад шилэн гүүр нурж, гүүрнээс зүүгдэж байсан хүнийг аварчээ

Хятадад шилэн гүүрний хавтангууд хүчтэй салхинд цохиулсны дараа нурж эхэлжээ. Энэ үед шүүрэн дээр алхаж явсан нэг хүн гүүрнээс зуурч амьд үлджээ.

Тус үйл явдал өнгөрсөн баасан гаригт Хятадын зүүн хойд хэсэгт орших Пиян уулын 100м өндөр байрлах гүүрэн дээр болсон байна.

Шилэн шалны хэд хэдэн хэсэг 150 км цаг хүртэл хурдтай салхинд цохигдсон гэж албаныхан мэдээлэв.

Хятад улс 2300 орчим шилэн гүүр, олон тооны шилэн гарцтай аж. Эдгээр шилэн гүүр нь гадна болон дотоодын жуулчдыг татах зорилготой юм.

Олон нийтийн сүлжээгээр тархсан зураг дээр тухайн эр гүүрнээс зүүгдчихсэн байгааг харуулсан байна.

Аврах ангийн ажилчид газар дээр нь очиж түүнийг аврахаар шуурхай ажилласан бөгөөд аз болоход аврах багийнхны хүчээр аюулгүй эсэн мэнд аврагджээ гэж Синьхуа агентлаг мэдээлэв.

Хохирогчийг ажиглалт байлгаж хэсэг харзнахаар эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоо "сэтгэл хөдлөлийн болон бие махбодийн байдал тогтвортой" болсон гэж эмнэлгээс мэдэгдсэн байна.

Weibo хуудсанд мэдээлснээр Лонжинг хотын энэ бүсийг хаасан байна. Хэрэг явдалтай холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлжээ.

Харамсалтай нь энэ бол Хятадад шилэн гүүрний ослоос улбаатай анхны тохиолдол биш юм. 2018 онд Хэбэй муж аюулгүй байдлын шалгалт хийж гүүр, явган хүний зам, үзэх тавцан зэрэг 32 шилэн үзмэрүүдийг хааж байжээ.

Мөн энэ бүс нутгаас гадна 2019 онд Гуанси мужид шилэн гулгуураас унаж нэг хүн нас барж, зургаан хүн гэмтэж байсан байна.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 1 цаг 41 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 2 цаг 2 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 18 цаг 49 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 19 цаг 14 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 19 цаг 27 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 19 цаг 30 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 19 цаг 33 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 19 цаг 52 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 21 цаг 37 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 21 цаг 38 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 21 цаг 49 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 23 цаг 45 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10
Top