x

Тавдугаар сард салхи шуургатай, температурын хэлбэлзэл ихтэй, цочир хүйтрэнэ

Цаг уурын байгууллагаас Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ.

Шинэ сард ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дунджийн орчим орох боловч үе үе хүчтэй салхи шуургатай, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй, шөнөдөө хүйтэн байх ба цочир хүйтрэлт ажиглагдаж болзошгүйг анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Завхан аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 2-4°С-аар хүйтэрнэ.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 12-14м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 18-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Булган аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Баянхонгорын хойд, Архангайн баруун, Хөвсгөлийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8oС-аар хүйтэрнэ. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гурав дугаар арав хоногийн эхэн үе болон сүүлчээр зарим газраар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 14–16м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18–20 м/с хүртэл сс с үртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Дорнод аймгийн нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 2–4oС–аар хүйтэрнэ.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй. Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 14–16 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Дорноговь аймгуудын нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар олон жилийн дунджийн орчим,  хур тунадас  Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8oС-аар сэрүүснэ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас орох төлөвтэй.

Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 14-16 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 20–24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 3 цаг 10 мин Бид бол монголоид хүмүүс 3 цаг 23 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 3 цаг 42 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 4 цаг 3 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 4 цаг 21 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 4 цаг 34 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 4 цаг 51 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 4 цаг 51 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 5 цаг 45 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 7 цаг 13 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 8 цаг 9 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18
iИх уншсан
Top