x

Юунаас ч буцахгүй, шударга байхаас ч буцахгүй...

Өнгөрсөн долоо хоногт “Улаан бал”-ын Ч.Лодойсамбуу, Зариг-ийн Н.Өнөрцэцэг хоёр цахимаар түр тар хийгээд авчээ. Аль аль нь залуу, гэхдээ “өсч яваа” ангиллаас хэдийнэ давсан, бяр амтлагдаж үе үе чанга чанга дуугардаг хоёр. Саяхан нэг нь дөчөөс дээш насныханд сургааль айлдсан дуулдсан.

Би урт ярилцлага үзэх дургүй. Хэрэгтэй юм гарах эсэхийг цаасан дээр, эсвэл дэлгэцнээс хэдхэн хоромд гүйлгээд харчихын оронд гуч, дөчин минут, бүр бүтэн цагийг зориулна гэдэг миний хувьд тэсвэрлэшгүй. (Яриаг бичвэр болгож өгдөг “Чимэгэ бичээч” системийг шүтдэг. Даанч хаана юу гарахыг мэдэхгүйгээр элдэв нэвтрүүлгийг байнга хөрвүүлж ашиглахад арай л үнэтэй. Хэрвээ ямар нэгэн яриа, ярилцлагыг хангалттай олон хүн захиалбал тус бүрээс нь багахан мөнгө авч нийлүүлээд буулгаж өгдөг бизнес гараасай. Эсвэл хэн нэгнээс авчихна гээд бие биенээ анаад хөдлөхгүй учраас бүтэхгүй юу?)

Тэр хоёрыг муудалцаад байна гэхээр нь үүний шалтгаан болсон Лодойсамбуугийн ярилцлагыг нөхөж үзлээ. Амаргүй байсан. Бүтэн 1 цаг 42 минут! Хэд завсарласан ч би чадлаа!

“Монполимет” компанийн үүсгэн байгуулагч, саяхан УИХ-ын гишүүн байсан Ц.Гарамжав өөрийг нь cүүлийн хоёр жилийн турш буруутгаж байгаа Өнөрцэцэг сэтгүүлчийн гаргасан баримтуудыг няцаах зорилготой ярилцлага байлаа. Муу ярилцлага байсангүй, тэгээд ч Ч.Лодойсамбуу сэтгүүлч түс тас асууж чаддаг, тийм ч учраас “Улаан бал” хэдийнэ брэнд болсон. Олон чухал эрхмүүд уригдаж, дараа нь “Улаанбал”-аар ярихдаа… гэж байгаад шуугилддаг.

Гарамжав захирлын ярианаас юу ойлгосон бэ гэвэл бүр 2000-аад оны эхээр Монголбанк компаниудаас алтыг нь авч олон улсын үнэт металлын зах дээр арилжаа хийхдээ алдагдал хүлээж түүнийгээ компаниуд, тэдгээрийн дотор Монполимет-эд тохож 10 тэрбумыг нэхэмжилсэн ч шүүхээс хянаад хэрэгсэхгүй болгосон. Бас Хөгжлийн банкнаас зээл олгохдоо төгрөгөөр биш, доллараар олгосны улмаас дараа нь төлөх цаг болоход ханшийн зөрүүгээр хохироож байгаа, мөн гаалийн татварын маргаан байгаа, тэр нь хуулиас болсон. Товчхондоо, Монполимет ямар ч буруугүй. Хөтлөгч ч дэмжиж шүүх хуралд нь амжилт хүсээд өндөрлөсөн ярилцлага.

Шүүх хурал гэдэг нь Өнөрцэцэг нэр төрийг нь гутаасан гээд Хан-Уул дүүргийн шүүхэд Гарамжав хандаад заргалдаж байгааг хэлжээ.

Дараа нь Өнөрцэцэг сэтгүүлчийн фэйсбүүк-ийн лайв-ийг олж үзлээ. 35 минут. Овоо сурч байгаа бололтой, амархан дуусгав. Харин түүний үзүүлж тайлбарласан баримтууд тэс өөр агуулгатай. Монголбанк биш, Монполимет компани Монголбанкаар дамжуулж арилжаа хийсэн, мөнгийг авсан хэрнээ алтаа өгөөгүй (арай үгүй баймаар), бас 10 тэрбумыг төлөх ёстой гэдгээ тухайн үед зөвшөөрч гарын үсгээ зурж байсан, гурван шатны шүүхээр шийдэгдсэн, зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас л хэрэгсэхгүй болгосон, Монгол банк өмнөөс нь төлж хаасан гэх мэт. Бусдыг орхиж товчилье.

Лодойсамбуу, Өнөрцэцэг хоёр муудалцах нэг хэрэг. Хамгийн чухал нь энэ дундаас жинхэнэ үнэн олдсон уу, түүнд хэр ойртсон бэ гэдэгт байгаа юм. Эдгээр баримтыг Өнөрцэцэг дэлгэж тавьсан нь түмэн зөв. Эс тэгвэл замхарч мэдэх байжээ. Төрийн ордонд болон энд тэнд Гарамжавыг ээрэхгүй орхисон ч хангалттай. 10 тэрбумыг Монгол банк, Гарамжав хоёр учраа олоод төлөөсэй гээд зогссон ч хамаагүй. Олон нийтэд дэлгэсэн, эрдэмтдийн ярьдагаар “эргэлтэнд оруулсан”. Баримт өөрөө ярина. Ядахдаа түүх, ой санамжинд үлдэнэ. Харин үнэлж дүгнэх нь хууль хяналтын байгууллагад хамаарна.

Иймэрхүү тохиолдолд эзний, цаад эзний асуудал заавал гарч ирдэг. Гарамжав хэлэхдээ, Өнөрцэцэгийн ард байна гэж хардаж байгаа “эрх мэдэлтэн” хүмүүсийг “зохих газарт нь бичээд өгчихсөн” гэв. Мөн 2020 оны УИХ-ын сонгууль, Сонгинохайрхан дүүрэг, тойрог булаацалдаан энэ тэрийг цухуйлгаcныг анзаарвал Зариг-ийн ард байна гэж энд тэнд ярьж бичдэг Х.Нямбаатар нар биз. Магадгүй. Тэгээд юу гэж? Сэтгүүлчид өөрийн байгууллагын хөрөнгө оруулагч, захирал, редакцийн даалгавраар буюу захиалга, гэрээний дагуу, эсвэл өөрийн итгэл үнэмшлийн дагуу ажилладаг. Тэр нь хэн нэгний төлөө, үгүй бол эсрэг байж болно. Тийм учраас Өнөрцэцэг сэтгүүлчийн гарт хэн нэгэн бизнес эрхлэгчийн баримт орж ирсэн бол түүнийхээ хойноос явах нь түүний эрх. Бас Лодойсамбуу сэтгүүлч Гарамжавыг хамгаалж дэмжихээр шийдсэн бол түүний эрх.

Гэхдээ энэ бүхний цөм нь баримт нотолгоо. Гэрээ, шүүхийн шийдвэрийн төдийн төд, төддүгээр хуудсанд тэгэж бичсэн бичээгүй, худлаа нээрээ гээд үзэж тарах. Тэгэхгүйгээр үнэлэлт дүгнэлтээ урьдчилж хийчихээд, түүндээ таарсан зорилго тавьж дайраад байвал нэг мэдэхэд сэтгүүл зүйгээс далийгаад явчихна. Мөнгө өгвөл юунаас ч буцахгүй сэтгүүлч хангалттай олон болсон. Их мөнгө өгвөл яаж ч мэднэ. (Заримдаа мөнгө өгвөл шударга байхаас ч буцдаггүй нь сайхан) Сэтгүүлч болгоныг мөнгөөр худалдаж авч болохгүй, гэхдээ их мөнгөөр бол хэнийг ч болно гэж даапаалж байхыг сонссон.

Бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч арван удаа зөв хийсэн нь нэг удаа буруу хийснийг зөвтгөх шалтгаан биш. Эсрэгээр, арван удаа буруу хийсэн нь ганц удаа зөв хийснийг далдлах ёсгүй. Зөвхөн баримт нотолгоо шийднэ.

2021.04.27

Ажиглагч /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 21 цаг 38 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 21 цаг 46 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 21 цаг 51 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 21 цаг 55 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 22 цаг 28 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх...
Top