x

Монгол, Хятадын мах, махан бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх боломж нээгдлээ

“Монгол, Хятадын мах, махан бүтээгдэхүүний худалдааг хөгжүүлэх техникийн II семинар” БНХАУ-ын Бээжин хотноо арваннэгдүгээр сарын 28-нд боллоо.

ХХААХҮЯ-ны мэдээлснээр, хоёр улсын төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөллүүд, худалдаа, хүнсний аюулгүй байдал, экспортын зохицуулалтын талаар хэлэлцжээ. Мөн хоёр улсын аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, экспортын нөхцөлийг хөнгөн шуурхай болгох тал дээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

БНХАУ-ын зах зээлд мах, махан бүтээгдэхүүний эрэлт жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь Монголын махны салбар өсөн хөгжих таатай нөхцөл бүрдэж байна.

Талууд экспортын цар хүрээг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүний төрөл нэвтрүүлэх, махны эрүүл ахуйн баталгаажуулалтыг олон улсын түвшинд ойртуулах чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдэгт санал нэгдэв. Хоёр талын зохицуулалтын орчныг уялдуулах, мэдээллийн солилцоог сайжруулах, гоц халдварт өвчний хяналтын хамтарсан ажиллагааг үр дүнтэй болгох боломжийн талаар дугуй ширээний ярилцлага зохион байгуулж, талууд мах, махан бүтээгдэхүүний экспорт, импортын нотолгоо, хяналтын процессыг илүү ил тод, шуурхай болгох шаардлагатайг онцоллоо.

Семинарын үр дүнд Монгол, Хятадын мах, махан бүтээгдэхүүний худалдаа, хүнсний аюулгүй байдал, хяналтын тогтолцоо, экспортын баталгаажуулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ойлголцолд хүрч, хувийн хэвшил болон төрийн байгууллагын түвшинд шинэ боломжийг нээв. Махны үйлдвэрлэл, экспортын салбарт тулгамдаж буй сорилтыг даван туулах, хоёр улсын зах зээлд харилцан ашигтай түншлэл хөгжүүлэх суурь нөхцөл бүрдсэн гэж оролцогчид дүгнэв. Ингэснээр “Монгол, Хятадын мах, махан бүтээгдэхүүний худалдааг хөгжүүлэх техникийн II семинар” нь хоёр орны худалдаа, хүнсний сүлжээнд бодит хувь нэмэр оруулах чухал үйл явдал болж, цаашдын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах эхлэл болж байна.

Тус үйл ажиллагааг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотноо суугаа Элчин сайдын яам, Монголын Махны Холбоо ТББ хамтран зохион байгуулжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top