x

Төр нь нийгмээ зориуд энэ зам руу сошиалаар хүзүүдэж чирсэн

Монголд ажил хийдэг хүн гэж бараг байхгүй бүгд завтай, бүгд хий эргэж байна гэхэд нэг их хилсдүүлсэн болчихооргүй болжээ.

Үүний нэг л баталгаа нь гэхэд манайхан бүх нийтээрээ сошиалд байж байдаг болсон. Гурван саяулаа сошиалд хэрэлдээд л байж байна. Сошиал дотор л тулаан болж байна. Нэг харахад, Ардчилсан нам нь ялаад алаад өгч ч байх шиг, дахиад нэг харахад Ардын нам нь ч ялагдаж байх шиг. Нүүрсний бүх хулгай нь илэрч, тендерийн бүх луйврууд нь илчлэгдэж, бүр өөрсдөө шатахуунаа ч хийчихээд ч байх шиг… Тог цахилгааны хамаарлаас ч гараад, утаа түгжрэлээсээ салаад, Улаанбаатар маань жаргалын хот ч болчихсон юм шиг болж хувирна. Үгүй бол Монгол Улс сүйрээд, газар нутгийг маань Орос, Хятад хоёр хуваагаад авчихсан ч байх шиг. Хязгааргүй хоёр туйл руу хамгийн галзуу солиотой зохиолоор шидээд л байна. Түвшин гэж бол байхгүй. Бодит ертөнц дээр нь дээрх бүх юм зүй ёсоороо биш. Зөвхөн дэлгэцэн дээр, утасныхаа араас л алалдаад байна. Бодит ертөнцийнх нь борог амьдрал зуд турхантай, хоосон ядуу, хоцрогдож туйлдсан, юу ч уншихгүй, юу ч мэдэхгүй, бүдүүлэг бохир, адал балмадаар дүүрчихсэн. Бие биенээ дайсан мэт хялайн харсан, ажил хийж мэддэггүй, ерөөсөө ажиллаж сураагүй хүмүүсээр чихэлдчихсэн. Ажил хийж байгаа, өдөр шөнөгүй хөдөлмөрлөсөн, эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн цөөн хэсгээ үзэн яддаг болцгоочихсон. Энэ бүхэн ажил хийхгүй 24 цаг сошиалд уяатай байдгаас нь болж байна. Ингээд амаа ангалзуулж, дэлгэцний цаанаас дуртайгаараа галзуурцгааж суудаг ард иргэдтэй улс орон болж хувирлаа. Халамжийн бодлого амьдралынх нь хэв маягийг ингэтэл угжсан. Монголчуудаас бусад улс орны иргэд амжилт бүтээл, шинэ шинэ нээлтүүд, мөнгө олох арга замаар л өрсөлдөж байна.

Нийгмээ ийм байлгах нь улс төрдөө ашигтай байна уу даа гэж сүүлийн үед хар төрөх болсон нь нууц биш. УИХ, Засгийн газрын гишүүд нь бие биедээ танхимдаа хэлчих үгээ сошиалаар хэлдэг болсон. Сошиалд троллуудыг блок блокоор нь бэлтгэж төлөвшүүлсэн. Тэд нь зорилтот хэсгээ салам нүдэх үүрэгтэй. Яагаад, юунаас болж байгаагаа ч ухахгүй хар хүчийг өөрсдөө бэлтгэсэн.

Төр нь мэргэжлийн сонин хэвлэлээс зориуд холдуулсан. Учир нь өөрсдөд нь сошиалаар нийгмээ төөрөгдүүлж, маанагтуулж байх нь ашигтай. Залуучууд юм уншихаа больсон, бүх амьдрал ерөөсөө дэлгэц рүү орчихсон шүү гэж сурталдана. Гэтэл манайд ном хэвлэлийн салбар урьд өмнө байгаагүйгээрээ хөгжиж байгаа. Олон арван залуучууд бичиж туурвиж, хувийн театрууд цэцэглэж, үзэгчдээр бялхаж байдаг болсон. Хошин шогийн урлагаар нэг хорины турш тархидсан бол одоо үзэгчгүй болсон. Бөхийн өргөө рүү бөхөө л үзэх гэж үндэсний бөхийн үзэгчид очдог болж байгаа. Хуучин хошин шогийнхон л энэ байшинг эзэлдэг байсан. Жаахан ч гэсэн нааштай өөрчлөлт юм даа.

Төрийнхөн айлчлалдаа жиргээчдээс дагуулж явж ч байх шиг. Инфлүүнсер нэртэй нөхдүүдтэй ч ажиллаж байх шиг. Өөрсдөө зориуд сүүлийн арван жил Монголыг энэ зам руу хүзүүдэн чирсэн. Одоо яая гэхэв.

Манай ухаалаг төр эдийн засгийн хямрал тулахаар мөнгө хэвлэх ганц смарт аргаа хэрэглэдэг.

Үндэсний статистикийн хорооноос өгсөн мэдээллээр инфляцийн түвшин 2025 оны есдүгээр сард улсын хэмжээнд 9 хувь гарсны 2.8 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг 1.9 нэгж хувь нь орон сууц, ус, цахилгаан,түлшний бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Татварын нийт орлого 2025 оны эхний есдүгээр сард 19.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс нэг их наяд төгрөгөөр буурахад орлогын албан татварын орлого 609 тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.3 их наяд төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн гэж үзэж байгаа юм байна. Харин нийгмийн даатгалын орлого 645.1 тэрбум төгрөг, хөрөнгийн албан татвар 120.1 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 77.3 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 76.8 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

Инфляци нь зөвхөн төрийн мөнгөний бодлогоос хамаардаг. Тэгэхээр төв банкуудын үндсэн үүрэг бол инфляцийг зорилтот бага түвшинд барих л байдаг. Статистик мэдээгээр эдийн засгийн өсөлт жил бүр дунджаар 5-7 хувь өсөлттэй байсан бол нөгөө талдаа мөнгөний тоо хэмжээ жилд дунджаар 15-20 хувь өсөж байв. Төрийн зээл, халамжаар зах зээл рүү оруулсан мөнгө нь эдийн засгийн зүй ёсны урсгалаа боомилчихсон. Маш товчхоноор хэлэхэд, хэт их мөнгөний нийлүүлэлтээр улс орноо хэвтүүлчихсэн. Сүүлийн таван жилийн хугацаанд төрийн мөнгөний нийлүүлэлт 45 их наяд төгрөг болж хоёр дахин нэмэгдэх явцад зөвхөн мөнгө хүүлэгч санхүүгийн салбарын (банкууд, ББСБ) нийт цэвэр ашиг нь 470 тэрбумаас 2.5 их наяд буюу 5 дахин өссөн гэж эдийн засагчид ярьж байна.

Эрх баригч намынхан Шинэ хоршоо, Шинэ эргэлтийн бодлого гэх мэт есөн жорын төслүүдийг сурталдан түүн рүүгээ асар их хөнгөлөлттэй зээл олгож, банкуудын зээлийг урьд өмнө байгаагүйгээр нэмэгдүүлсэн. Ийм бодлоготой төрд бүх овжин банкууд, ББСБ-ууд, ипотек орон сууцны бодлогоор Монголын залуусыг мохоож, мөрөөдлийг нь баллаж байгаа барилгын компаниуд, тендер, концессоор хөрөнгө оруулалт хүртдэг хэсгийнхэн хачиг шиг наалддаг. Тэд бол ашгийн төлөө хүйтэн бодлого явуулж амьдардаг хэсгийнхэн. Хувийн хэвшлийнхнийг буруутгах аргагүй. Төр нь өөрөө нэг хэсэгтэй нь хамсан өвөртөө наалдуулж явангаа хамтдаа хөлжих ор хөнжлийн бодлого тавьж өгч байхад юу гэж татгалзах юм. Тийм болохоор шууд утгаар хэлэхэд, инфляциар хөлжигчид бол энэ бүхний ард байдаг улстөрчид. МАН-ын толгойд байгаа хориод нөхөр гэхэд буруудахгүй дээ. Энэ талаар хамгийн тууштай байр суурь илэрхийлж байгаа хүн бол УИХ-ын гишүүн Ж.Золжаргал. Тэр бол намдаа томдчихсон гишүүн. Эрх баригчдын хийсэн энэ урвуу бодлогыг яг түүн шиг ярих гишүүн одоогоор алга байна. Мэдээж парламент юм болохоор улс төржих юман дээрээ жав жов хэмжээний авгай хүүхэн пиг л харагдана. Эрчүүд нь яаж хүнээ энд тэнд түр байршуулах вэ, яаж гялс манас хулгай хийх вэ гээд жирэлзтэл гүйлдэж байгаа. Юун ард түмэн, юун Монгол орон манатай.

Зүй нь бол заяа ихтэйгээ гайхдаг Монголыг ядуурлаас нь гаргая гэвэл инфляциар тоглож өөрсдөдөө ашиг хийхээ зогсоох ёстой. Инфляцийг бууруулъя гэвэл өргөн хэрэглээний барааны үнээ буулгадаггүй юм гэхэд барих, цөөхөн, дөнгөж өндийх гэж ядаж байгаа, өр зээлэнд баригдаж үйлээ үзэж байгаа үйлдвэрлэгчид рүүгээ дайрч ноцохоо больцгоо. Дэмжиж гийгүүлдэггүй юм гэхэд ядаж зах зээл рүү цутгадаг мөнгөний нийлүүлэлтээ л зогсоо. Тэр чинь л Монголыг өнөөгийн зовлонт байдлаас завсарлага авахуулна. Хөнгөлөлттэй зээл гэх халхавчин дор хагартлаа баяжиж байгаа төрийн садан банкуудынхаа зээлийн тэлэлтийг зогсоо. Төрийн өмчийн компаниудын өр зээлийг зогсоож хувьчил. Хөөрхий бусад хувийн хэвшлийнхний дийлэнх хэсэг татвараа яс төлөн, буулган дороо чардайн зүтгэж байгаа шүү дээ.

Сүүлдээ улсаараа сошиалдаа баялгаа балаг болтол хараацгааж суудаг улс болон хувирлаа. Аргаа бараад л тэр байх. Улс орондоо болж буй бүх үйл явдлыг хараад байхад сүүлдээ бүх менежментийг атгаж байгаа Төрөөс л баялгийн бодлогоо салгах чухал болоод байна.

Сошиалыг Төр залж байна. Сүүлийн үед нөгөө их хулгай дээрэм, албан тушаалаа урвуулан ашигласан хэргүүдийг биш, айл гэрийн хэрүүл, авгай нөхрийн бөгсний асуудлуудыг сошиалаар халиаж, өдөрт нэг хүчирхийлэгч эрийг сошиалд цовдлох үзүүлбэр тавигддаг боллоо шүү дээ. Арай ч дээ.

Бүгдээрээ ухаалаг байя, нуруутай байцгаая. Хөнгөн савсаг байхаа больцгооё.

Б.Ганчимэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 13 цаг 9 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 13 цаг 46 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 14 цаг 12 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 14 цаг 23 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 14 цаг 29 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 14 цаг 35 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 14 цаг 40 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 14 цаг 44 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 18 цаг 16 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 18 цаг 19 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 18 цаг 20 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 18 цаг 25 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 18 цаг 28 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 18 цаг 31 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 19 цаг 42 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 20 цаг 36 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top